| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0581/З |
| Дугаар | 128/ШШ2024/1012 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/1012
2024 12 06 128/ШШ2024/1012
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, Т.Мандахнаран нарыг оролцуулан С.Алиманцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурорт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...тус тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргагч С.Алиманцэцэгийн, С.Алиманцэцэгийг прокурорын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, прокуророор томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын ерөнхий прокурорт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс ...Улсын ерөнхий прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/467 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч С.Алиманцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингисийн зүгээс үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа ямар нэгэн хоёрдмол санаагүйгээр, бичгээр бүрэн дүүрэн илэрхийлснийг тэмдэглээд,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж тэмдэглэлд тусгана... гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзахаа бичгээр бүрэн илэрхийлж, уг татгалзал нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байх ба нэхэмжлэгч С.Алиманцэцэг нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингист төлөөлөх эрхийг олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3. нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн... татгалзах эрхийг олгож, нотариатаар батлуулсан байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Алиманцэцэг нь С.Алиманцэцэгийг прокурорын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, прокуророор томилохыг даалгах, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/467 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлүүдээсээ татгалзсаныг баталж, иргэн С.Алиманцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурорт холбогдох 128/2024/0581/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь Д.Эрдэнэчимэгийн 2014-2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын дагуу төлүүлж, уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Д.Эрдэнэчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг мөн хуульд заасан журмаар тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН