| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/00326/И |
| Дугаар | 146/ШШ2025/00003 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 146/ШШ2025/00003
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би 1992 онд хорих ангийн 3-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон. Тэгээд тухайн үедээ **** гэдэг багшийн туслах багшаар ажиллаж байсан. 1996 онд цэцэрлэг татан буугдаад бичиг баримт нь 2 дугаар цэцэрлэгт ирсэн юм байна лээ. Тухайн үедээ бичиг баримтаа огт тоогоогүй юм. Тэгээд тэтгэвэрт гарахдаа 2-р цэцэрлэгээс зарим баримтуудыг олсон. 1992 оны баримт огт олдохгүй байгаа учраас энэ оныг тогтоолгохоосоо татгалзаж байна. Энэ талаараа бичгээр хүсэлт бичиж өгсөн байгаа. Иймд 1993-1996 оныг дуустал ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус гаргажээ.
Хүсэлт гаргагч **** нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн **** дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ***** өдрийн цалин хөлсний тодорхойлолт, Хархорин сумын хүүхдийн ***** цалингийн тооцооны хүснэгт, гэрч ***** нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагч **** ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** овгийн **** **** хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН