Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02352

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 10,035,827.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Ц.******* нь Голомт банктай 2024.04.19-ний өдөр ЗГ3055193876 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Ц.******* нь ЗГ3055193876 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 130 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024.12.25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,035,827.98 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,035,827.98 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 10,035,827.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,035,827.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 175,524 төгрөгийн тал хувь 87,762 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.*******эс 87,762 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН