Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 311/ШШ2025/00074

 

     Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “”, “” буюу “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” буюу “” ХХК,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “”,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулж буй “” ХХК нарт холбогдох,

Уурын зуухнуудад утаа шүүх шүүлтүүр хийх, үнс баригч байрлуулах, нүүрс, үнсний савыг ил задгай байрлуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй уурын зуухнуудаас тортог, тоосонцор ихээр гарсны улмаас сумын нийт гудамж талбай бохирлогдож, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учирч, нийтийн ашиг сонирхол зөрчигдөх явдал жил бүрийн өвлийн улиралд давтагдсаар байна....

ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт " төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт " төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд дээрх хууль тогтоомжид зааснаар тус аймгийн Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа Уурын зуухнуудын хууль бус, эс үйлдлийн улмаас нийтийн ашиг сонирхолд гэм хор учирсан гэж дүгнэж, ын нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “т” ХХК, “” ХХК,, буюу “” ХХК, “” ХХК, буюу “” ХХК, багт үйл ажиллагаа явуулж буй “”, “” ХХК зэрэг уурын зуухнуудад утаа шүүх шүүлтүүр хийх, үнс баригч байрлуулах, нүүрс, үнсний савыг ил задгай байрлуулахгүй байхыг холбогдох уурын зуухнуудад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “т” ХХК, “” ХХК,, буюу “” ХХК, “” ХХК, буюу “” ХХК, багт үйл ажиллагаа явуулж буй “”, “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй утаа шүүх шүлтүүр хийх, үнс баригч байрлуулах, нүүрс, үнсний савыг ил задгай байрлуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй уурын зуухнууд болох “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “”, “” буюу “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” буюу “” ХХК, “”, “” ХХК нарт холбогдуулан утаа шүүх шүүлтүүр хийх, үнс баригч байрлуулах, нүүрс, үнсний савыг ил задгай байрлуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК,, буюу “” ХХК, “” ХХК, буюу “” ХХК, багт үйл ажиллагаа явуулж буй “”, “” ХХК зэрэг уурын зуухнууд нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй утаа шүүх шүлтүүр хийх, үнс баригч байрлуулах, нүүрс, үнсний савыг ил задгай байрлуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг тус шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” ХХК, “”, “” буюу “” ХХК, “” ХХК, “” ХХК, “” буюу “” ХХК, “”, “” ХХК зэрэг уурын зуухнуудад холбогдох утаа шүүх шүлтүүр хийх, үнс баригч байрлуулах, нүүрс, үнсний савыг ил задгай байршуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч байгууллагуудаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ