Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 306/ШШ2025/00054

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 306/ШШ2025/00054

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: ******************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.З-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 250,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,402 төгрөг, нийт 689,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.З нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 12 сарын 06-ны өдөр 1400000*** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.З нь уг гэрээний үндсэн дээр 2023.05.19-ний өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 2023.06.03- ны өдөр 300,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаагаар тооцсон бөгөөд 2025.01.21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 250,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,402 төгрөг, нийт 689,297 төгрөг гаргуулахаар тооцоотой байна. Иймд Б.З-оос зээлийн гэрээний үүрэгт 689,297 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ********** ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152**** тоот дансанд /гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно гэжээ.

 

2.Хариуцагч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.З миний бие ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 689,297 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.З-оос үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 250,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,402 төгрөг, нийт 689,297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,093 төгрөгийн тавин хувь болох 10,546.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,546.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,546.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь үндсэн зээл 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, зээлийн хүү 250,895 /хоёр зуун тавин мянга, найман зуун ерэн таван төгрөг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,402 /гучин найман мянга, дөрвөн зуун хоёр төгрөг/ төгрөг, нийт 689,297 /зургаан зуун наян есөн мянга, хоёр зуун ерэн долоон төгрөг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,093 төгрөгийн тавин хувь болох 10,546.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10,546.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,546.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН