Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 306/ШШ2025/00055

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 306/ШШ2025/00055

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.У-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,438,000 төгрөг, зээлийн хүү 390,154.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,030.9 төгрөг, нийт 1,906,185.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч З.У нь 2024.01.02-ны өдөр **** ББСБ ХХК-тай № ЗГ2024010206068 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Затзипд А54 2560В маркийн гар утсыг нийт 1,438,000.00 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.01.20- 2025.12.20 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 83,040 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.01.02-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш **** ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-д заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 1,438,000 төгрөг, зээлийн хүү 390,154.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,030.9 төгрөг, нийт 1,906,185.64 (Нэг сая, есөн зуун зургаан мянга, нэг зуун наян таван төгрөг, жаран дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч З.У шүүхэд гаргасан тайлбартаа:

З.У миний бие ***** ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 1,906,185.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч З.У-аас үндсэн зээл 1,438,000 төгрөг, зээлийн хүү 390,154.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,030.9 төгрөг, нийт 1,906,185.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч З.У нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,449 төгрөгийн тавин хувь болох 22,724.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 22,724.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,724.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,438,000 /нэг сая, дөрвөн зуун гучин найман мянган/ төгрөг, зээлийн хүү 390,154.74 /гурван зуун ерэн мянга, нэг зуун тавин дөрвөн төгрөг, далан дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,030.9 /далан найман мянга, гучин төгрөг, есөн мөнгө/ төгрөг, нийт 1,906,185.64 /нэг сая, есөн зуун зургаан мянга, нэг зуун наян таван мянга, жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.У нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,449 төгрөгийн тавин хувь болох 22,724.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 22,724.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,724.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН