Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 311/ШШ2025/00072

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,          

Нэхэмжлэгч: ******* хотын *******ийн *** дүгээр хорооны *******ийн гудамж-***, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулж буй “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын *** дүгээр багийн *******ийн *** тоотод оршин суух *******гийн*******ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,819,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 сарын 13-ны өдөр **** тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.25-ны өдөр 480,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2023.03.13-ны өдөр 520,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 1,819,492 төгрөг байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой******* нь ******* ББСБ-аас 2023 онд 480.000 төгрөг, 520.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Дээрх байгууллагаас гаргасан 1.819.492 төгрөгийг нэхэмжилсний дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний дээрх төлбөрийг 2025 оны 3 дугаар сард төлөх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,819,492 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,819,492 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,062 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,819,492 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,31 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 22,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

      ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ