| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00023/И |
| Дугаар | 306/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00062
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00062 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ********** ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.О-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,063,288.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ********** ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр R0003337** тоот банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 36951106** тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 09 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Б.О нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн боловч, төлөөгүй 75 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,063,288.75 төгрөгийг өр үүсээд байна. иймд зээлдэгч Б.О-ийн ****тай байгуулсан R000333** буюу 3695110** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,063,288.75 төгрөгийг, улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.О миний бие ******* ХК-иас зээл авсан нь үнэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,063,288.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,063,288.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,964 төгрөгийн тавин хувь болох 87.982 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 87.982 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87.982 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ХК-ийг төлөөлж, зээл цуглуулах газрын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,063,288.75 /арван сая жаран гурван мянга хоёр зуун наян найман төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,964 төгрөгийн тавин хувь болох 87.982 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 87.982 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87.982 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********** ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН