Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00063

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00063

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: *************** ББСБ ХХК 

Хариуцагч: Д.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,527,092.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Б нь манай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1085052*** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны алпликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Д.Б-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 7817110857 зээлийн дансны дугаартай, 105,000.00 /нэг зуун таван мянган төгрөг/төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 3000018***** банкны тоот дансанд;

2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 7817110010 зээлийн дансны дугаартай, 721,000.00 /долоон зуун хорин нэгэн мянган төгрөг/төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 300001880519 банкны тоот дансанд ... гэх мэт. Иймд хариуцагч Д.Б-аас нийт 16,527,092.63 /арван зургаан сая таван зуун хорин долоон мянга ерөн хоёр төгрөг жаран гурван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие******** ББСБ ХХК-иас нэхэмжилж буй 16,527,092.63 төгрөгийг авсан болох нь үнэн болно. ****** миний бие энэхүү 16,527,092.63 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 16,527,092.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,585.46 төгрөгийн тавин хувь болох 120,292.73 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,292.73 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,292.73 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 16,527,092.63 /арван зургаан сая таван зуун хорин долоон мянга ерэн хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,585.46 төгрөгийн тавин хувь болох 120,292.73 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,292.73 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,292.73 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН