| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00039/И |
| Дугаар | 306/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00064
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00064 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.У-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 468,752.78 төгрөг, зээлийн хүү 82,659.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,531.97 төгрөг, нийт 567,944.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.У нь 2024.03.05-ны өдөр **** ББСБ ХХК-тай №ЗГ2024030510**** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Затзипд А14 64СВ" маркийн гар утсыг нийт 548,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.3.05-2025.12.27 хүртэл 22 сарын хугацаанд сар бүр 33,805 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.06.27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдснөөс хойш ***** ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул Үндсэн зээл 468,752.78 төгрөг, зээлийн хүү 82,659.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,531.97 төгрөг, нийт 567,944.58 төгрөг (таван зуун жаран долоон мянга есөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.У шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.У миний бие **** ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 567,944.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Ц.У-өөс үндсэн зээл 468,752.78 төгрөг, зээлийн хүү 82,659.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,531.97 төгрөг, нийт 567,944.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ц.У нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,689 төгрөгийн тавин хувь болох 8,844.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,844.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,844.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 468,752.78 /дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун тавин хоёр төгрөг далан найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 82,659.83 /наян хоёр мянга зургаан зуун тавин есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,531.97 /арван зургаан мянга таван зуун гучин нэгэн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, нийт 567,944.58 /таван зуун жаран долоон мянга есөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.У нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,689 төгрөгийн тавин хувь болох 8,844.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,844.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,844.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч**** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН