| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00067/И |
| Дугаар | 306/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00066
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00066 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ***************-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: Э.О-д холбогдуулан
нэхэмжлэлийн шаардлага: Нормын хувцасны төлбөр 1,089,904 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 1,095,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ****************-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.О нь ****************-т ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тус хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа санхүү тооцоо хийгээд хувцасны төлбөр 1,089,904 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 1,095,404 төгрөгийг Э.Оч-аас гаргуулахаар болсон. Уг мөнгөн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Э.О-аас нийт 1,095,404 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч Э.О нар харилцан тохиролцож, хариуцагч Э.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нормын хувцасны төлбөр 1,089,904 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 1,095,404 /нэг сая ерэн таван мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг/ төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Э.О-аас нормын хувцасны төлбөр 1,089,904 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 1,095,404 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч Э.О нар харилцан тохиролцож, хариуцагч Э.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нормын хувцасны төлбөр 1,089,904 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 1,095,404 /нэг сая ерэн таван мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг/ төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нормын хувцасны төлбөр 1,089,904 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 1,095,404 /нэг сая ерэн таван мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг/ төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн буюу 1,095,404 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 15,420 /арван таван мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН