| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00045/И |
| Дугаар | 306/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2025/00071
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2025/00071 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: *****************ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.А-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 536,830 төгрөг, зээлийн хүү 321,952 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,931 төгрөг, нийт 919,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.А нь *********** ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 сарын 15-ны өдөр 1400000913**** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. А.А нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 сарын 01-ний өдрийн дотор нийт 9 удаагийн хүсэлтээр 560,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаагаар тооцсон бөгөөд 2025.01.21-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд: Үндсэн зээл 536,830 төгрөг, зээлийн хүү 321,952 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,931 төгрөг, нийт 919,713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:
А.А миний бие *********** ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 919,713 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч А.А үндсэн зээл 536,830 төгрөг, зээлийн хүү 321,952 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,931 төгрөг, нийт 919,713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,623 төгрөгийн тавин хувь болох 13,311.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 13,311.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,311.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь үндсэн зээл 536,830 /таван зуун гучин зургаан мянга найман зуун гучин/ төгрөг, зээлийн хүү 321,952 /гурван зуун хорин нэгэн мянга есэн зуун тавин хоёр төгрөг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,931 /жаран мянга есэн зуун гучин нэгэн төгрөг/ төгрөг, нийт 919,713 /есэн зуун арван есөн мянга долоон зуун арван гурван төгрөг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,623 төгрөгийн тавин хувь болох 13,311.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 13,311.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,311.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН