Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00072

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00072

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

нэхэмжлэгч: ***********ББСБ ХХК /-ын нэхэмжлэлтэй

хариуцагч: Д.Ш холбогдуулан

нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1,786,445.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай ********* ББСБ ХХК нь Д.Ш-тай 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулж, ************наар дамжуулан 2022 оны 08 дугаар 25-ны өдөр 410,000 төгрөгийг сарын 5.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар, 2022 оны 09 дүгээр 03-ны өдөр 410,000 төгрөгийг сарын 2.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн билээ. Д.Ш нь уг 2 төрлийн зээлийг авсанаас хойш нэг л удаа төлөлт хийсэн, ахиж төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэж хугацаагаа хойшлуулдаг байсан хэдий ч одоо би зээл аваагүй, мэдэхгүй байна гэж худал хэлсээр өдийг хүрээд байна. Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн манай аппликэйшнаар дамжуулан нийт 11 удаа зээл авч, тэдгээрийгээ буцаан төлж байсан. Д.Ш нь өөрийн Хаан банк дахь 59910********* тоот дансаар зээлээ авдаг, буцаан төлдөг байсан ба сүүлийн 2 удаагийн зээлээ би аваагүй, мэдэхгүй гэж үндэслэлгүй зүйл ярьж бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүнээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан болохыг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно.

Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулж, ********* аппликэйшнаар дамжуулан авсан зээлийн үндсэн зээлд нийт 1,786,445.95 төгрөгийг хариуцагч Д.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Д.Ш нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,786,445.95 төгрөгийг хариуцагч Д.Ш төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 5 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 05-нд1 360,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-д 360,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-д 360,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 346,445.95 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Д.Ш-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1,786,445.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,786,445.95 төгрөгийг хариуцагч Д.Ш төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 5 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 05-нд 360,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-д 360,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-д 360,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 346,445.95 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,534 төгрөгийн тал хувь болох 21,767 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 21,767 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,767 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Д.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,786,445.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 5 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 05-нд 360,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-д 360,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-д 360,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 360,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 346,445.95 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ************ ХХК-ийн төлөөлөгч М.А хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,534 төгрөгийн тал хувь болох 21,767 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 21,767 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,767 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН