Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 36

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              А.Энхтуяа

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч      Д.Даваасүрэн

 Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид Ч., Б., М.

 Иргэний хариуцагч Ч.

 Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.*******, С.*******, Г.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 173100050030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 08-нд ******* хотод төрсөн, 17 нас 09 сар 08 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 ээж аав эгч дүү нарын хамт ******* хотын дүүргийн 2 дүгээр хороо Газарчин ******* тоотод оршин суудаг, Газарчин Хамаг монгол МСҮТ-д тогоочийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/

Монгол улсын иргэн, ******* хотод 2001 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ах эгч хүргэн ах дүүгийн хамт ******* хотын дүүргийн 2 дүгээр хороо жЖргалантын 1-13 тоотод оршин суудаг, Урлаг урлан МСҮТ-д зурагчний мэргэжлээр 2 дугаар курст суралцдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт /РД:/

Монгол улсын иргэн, ******* хотод 2000 оны 01 дүгээр сарын 02-нд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл , ах эгч дүүгийн хамт аймгийн Хэрлэн 6 дугаар баг 5- тоотод оршин суудаг, аймгийн МСҮТ-д гар урлалын 2 дугаар курст суралцдаг, улсаас авсан гавьяа шагналшүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, овогт ийн ******* /РД:/

     

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч  Б.*******, С., Г.******* нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 3-р хэсэгт оршин суух Б.ын гэрт хууль бусаар нэвтрэн орж Compaq-i5 маркийн 2 ширхэг зөөврийн компютерийг,

           Шүүгдэгч Б.*******, С. нар нь бүлэглэн Сүхбаатар сумын 3-р баг 3-р хэсэг 220а тоотод оршин суух Ц.ын гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон бөгж, монетон ээмэг, монетон жижиг бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж болон 65.000 төгрөгийг бэлнээр авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ПС тоглоомын газар ажилладаг байсан. 2017 оны 08 дугаар сарын 0-нд Б.*******, С. 2 орж ирээд өөр газар ПС тоглоё гэж хэлсэн. Тэгээд бид 3 вокзалын тэр хавьд байдаг ПС тоглоомын газар тоглох гэж очоод вагоноор Сэлэнгэ явчихсан. Замдаа бууна гэж бодоцгоож байтал унтцгаасан байсан. Вагон дотор тоглоод хоол авч идсэн тул биед байсан мөнгө дууссан байсан. Тэгээд мөнгө олж буцах зардлаа олъё гэж ярилцаад айл руу орж 2 нөүтбүүк гэх мэт эд зүйлс авсан. Тэгээд би тамхи татах гэж явж байгаад энэ хоёроос төөрсөн. Буцаад вокзал ороод энэ хоёртой тааралдаад Дархан-Уул аймаг руу таксигаар явж тэндээсээ ******* хотод ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

            Хохирогч Ц.ын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байшингийн том өрөөний хоймор хэсэг буюу зурагтны мөлхөө тавилганы зүүн гар талын шилэн хаалгатай хэсэг дотор байсан бурханы жижиг шар өнгийн хайрцган дотор ламаар ном уншуулаад хэсэг хугацаанд хадгалах байсан 20000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг байсан нь алдагдсан байсан. Тухайн мөнгө манай нөхрийн хэвтэвчинд байсан. Мөн баруун гар талын хэсэгт шилэн хаалгатай хэсгийн тавцан дээр зөөлөн парлон дээр тавиатай байсан миний хос жижиг цагаан өнгийн шигтгээтэй монетон ээмэг, тухайн ээмэгний шигтгээтэй хос бөгж нэг ширхэг, толин дээрээ хар өнгийн хээтэй, жижиг цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж нэг ширхэг, цэцэг шиг хэлбэртэй цагаан цэнхэр шигтгээтэй хүүхдийн мөнгөн ээмэг хосоороо, цагирган хэлбэртэй ямар нэг хээ, чимэглэл үгүй нэг ширхэг бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн миний цайвар шар, бор эрээн өнгийн Бүрбери гэсэн бичигтэй цүнхэн дотор байсан мөнгө алдагдсан байсан. Миний санаж байгаагаар 22.000 орчим төгрөг байсан санагдаж байна. Түүнээс илүү ч мөнгө байж магадгүй юм. Өөр ямар нэг эд зүйл алдагдаагүй. Одоогоор өөрийн хос монетон ээмэг, бөгжийг Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Харин толин дээрээ хар өнгийн хээтэй, жижиг цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж нэг ширхэг, цэцэг шиг хэлбэртэй цагаан цэнхэр шигтгээтэй хүүхдийн мөнгөн ээмэг хосоороо, цагирган хэлбэртэй ямар нэг хээ, чимэглэл үгүй нэг ширхэг бөгж зэргийг хүлээж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-3 дугаар тал/

Хохирогч Б.ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ ирэхэд хашаанд ямар нэгэн гутлын мөр байхгүй байсан. Мөн манай байшин нүурэн талдаа 3 ширхэг цонхтой. Тэр 3 цонхны дунд талын цонны поорчик нь онгойгоод, дотогш оруулсан антенны утаснаас дүүжлэгдсэн, хөшиг нь хажуу тийш болсон байдалтай байсан. Тэгээд гэрт ороход хүн орж ирсэн ул мөр байгаагүй мөн ил тавиур дээр тавьсан байсан цаг, жижиг гар утас зэрэг эд зүйлүүд байхаар нь хулгай ороогүй юм байна гэж ойлгосон. Тухайн үед 2 ширхэг нөтбүүкийг санаагүй байж байгаад, өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 19-нь өдөр цагдаа орж ирээд хэлэхэд нь үзтэл хоёулаа байхгүй байсан. Манай хуүгийн хэрэглэдэг “Соmpac” i5-тай нөтбүүкийн одоогоос нэг жилийн өмнө 1.500.000 төгрөгөөр авч байсан. Тэр нөтбүүкэн дээр манай хүүхдийн хэрэгтэй материалууд байгаа. Харин Lеnоvо” i3- тай нөтбүүкийг сургуулийн багш болон удирдах ажилтангуудад тавьж өгч байсан. Тэр нөтүүкний үнэ 1.200 000 төгрөг. Мөн шинээрээ байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Л.ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн хувийн УБЯ улсын дугаартай улбар шар өнгийн соната-6 маркийн машинаар халтуур хийгээд Хархорин захын хойно явж байтал 15-18 насны 3 эрэгтэй хүүхэд гар өргөхөөр нь суулгаад 16-р хороолол орно гэхээр нь аваад явсан ба 16-р хороололд ирээд таксины 15.000 төгрөг гарсан талаар хэлэхэд тэр хүүхдүүд бэлэн мөнгө алга та энийг тавиад мөнгөө ав гээд эмэгтэй хүний монетон ээмэг өгөхөөр нь уг ээмгийг 16-р хорооллын сайн ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 220.000 төгрөгөөр барьцаанд тавиад тэр хүүхдүүд надад 20000 төгрөг өгсөн юм. Ойролцоогоор 1 хоногийн дараа над руу Сэлэнгийн цагдаагаас ярьж байна ийн цагдаа дээр хүрээд ир гэхээр нь би очиж уулзаад Драгон орж ажил дээрээсээ ээмгээ аваад цагдаа нарт хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/

Гэрч Ц.ын 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Эрэн үе нэртэй компьютер засварын газар хуваариа ажиллуулдаг юм. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр болов уу гэж бодож би сар өдрийг нь одоо яг тодорхой санахгүй байна намайг ажил дээрээ байж байхад 2 залуу орж ирээд “компоку” загварын хар өнгийн зөөврийн компьютерийн хард дискийг солиулах гэж орж ирсэн ба тухайн үед 100.000 төгрөгөөр солино гэж би хэлэхэд бид хоёр одоо солиулж чадахгүй юм байна энэ зөөврийн компьютерийг сэлбэгэнд авах уу гэсэн тэгэхээр нь би өөрийх чинь мөн юм уу гэхэд би энэ компьютерийг аваад 2 жил болж байна худлаа гэвэл та ээж рүү залгаад үз би ээжтэйгээ амьдардаг гээд надад Юнителийн дугаар өгсөн би тэр дугаар луу нь залгаж үзсэн боловч холбогдохгүй байсан. Гэтэл тэр хоёр залуу танайх ийм олон хяналтын камертай байхад бид хоёр юу гэж худлаа ярьж байдаг юм гэсэн. Тэгэхээр нь чиний өөрийн компьютер мөн юм бол гараараа бичиг хийж өг гэхэд тэр хоёр хүүхэд “энэ миний өөрийн зөөврийн компьютер хард диск эвдэрхий учраас сэлбэгэнд 200.000 төгрөгөөр өгөв зарж борлуулж болно” гэсэн утгатай бичиг хийж өгсөн юм. Тэр хоёр хүүхэд өөрсдөө л бичээд байсан яг аль нь бичсэн талаар би мэдэхгүй байна. Нэг нь “*******” гэсэн нэртэй байсан санагдаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/

Гэрч Ч.ын 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...*******, , ******* гурав 1 монетон жижиг шигтгээтэй бөгж гаргаж ирээд зарж тоглоом тогломоор байна гэсэн юм. Би тухайн бөгжийг нь гуйгаад авсан юм. Түүний дараа хэд хоногийн дараа ******* тэд нар ирээд тухайн бөгжийг хулгайн эд зүйл байсан талаар хэлээд эргүүлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/

Гэрч М.-Эрдэнийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.*******ийг танина. Харин *******ыг харж байснаас бол сайн танихгүй. ******* нар багын найзууд бөгөөд манай тэр хавиар тоглоод наадаад явж харагддаг юм. Тааралдах үед мэндтэй устай байдаг. ийн төрсөн ээж ******* 2013 онд өвчний улмаас нас барсан. Харин эцэг нь ямар хүн байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөн эмээ, өвөө нар нь саяхан нас барсан. нагац эгч түүний нөхөр хүүхэд бид нартай хамт амьдардаг. Миний хувьд ажил төрөл хийгээд ийг сургаад, хооллож, хувцаслаад явж байна. Миний хувьд энэ хүүхдийг ийм муу зүйл хийчихнэ гэж төсөөлөөгүй л явсан. ийн хувийн зан байдлын хувьд сэргэлэн хүний арга эвийг олоод явдаг, миний үгнээс гараад байдаггүй хүүхэд байгаа юм. Миний мэдэхийн өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Харин *******ийн хувьд их сэргэлэн мөртлөө сэргэлэн зан нь дэндчих гээд байдаг хүүхэд шиг надад санагддаг. Мөн гэртээ тогтдоггүй гадуур их тэнэдэг юм шиг байсан. , ******* нар мөнгө төгрөг, зав чөлөө олдвол интэрнет тоглоомын газар руу явж тоглох гээд байдаг талтай. 2017 оны 08 дугаар сарын эхээр надад хэлэхдээ аймаг руу яваад тоглоомын газарт ажиллаж байгаад ирье гэсэн зүйл ярихаар нь *******т хийсэн зүйлгүй байж байхаар яваад ирэг гэж санаад яваад ир гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим гэртээ ирсэн. Би ерөнхийдөө өдөр бүр утсаар холбогдож хаана байгаа, ямар шуу байгаа талаар нь тодруулахад аймагт байгаа гэсэн зүйл ярьж байсан. Миний бодлоор аймагт байж байгаад 08 дугаар сарын эхээр *******т ирээд *******, ******* нарын хамт Сэлэнгэ аймаг руу явж хулгай хийсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-7 дүгээр тал/

Гэрч О.ы 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батжаралын хувьд миний төрсөн дүүгийн хүү нь байгаа юм. *******ын хувьд эхээс хоёулаа юм. Эгч нь хүнтэй суугаад аймагт амьдардаг юм. Харин Б.*******, С. гэх хүмүүсийг бол танихгүй. Г.******* нэг настай байх үед нь эцэг эх хоёулаа нас барсан бөгөөд Г.*******ыг төрсөн эгчийнх нь хамт асрамжийн газарт өгсөн байж байгаад Г.*******ыг настай байх үед манай ээж буюу тэр хоёрын эмээ нь өөр дээрээ авч өсгөсөн юм. Манай ээж 201 онд нас барсан. Түүнээс хойш Г.******* аймагт манай төрсөн дүү тай хамт амьдрах болсон. Г.*******ын зан байдлын хувьд даруухан хүүхэд байгаа юм. Ер нь бол бид нартай хамт байгаад байдаггүй гадуур тэнээд байдаг болсон. Би гадуур тэнэлээ, хаагуур яваад байгаа гэх мэтээр олон удаа учирлаж хэлсэн боловч нэмэр болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/

Гэрч Б.ын 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.******* “манай найз Г.******* Сэлэнгэ аймгаас ирсэн юм. Одоо буцах гэтэл унааны мөнгө байхгүй болчихсон юм. Та манай найзын нөүтбүүкийг барьцаанд тавиад өгөөч” гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд барьцаанд тавьж өгсөн юм. Миний хувьд тухайн өдөр дүүргийн нутаг Сансарын тунелийн тэнд хүнтэй уулзаж байсан болохоор тэр хавьд байсан Бест-1 гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Леново маркийн хар өнгийн нөүтбүүкийг 250.000 төгрөгний барьцаанд тавьж өгсөн. Өөрийн бичиг баримтаараа барьцаанд тавьсан. Тэгээд тэд нар мөнгөө аваад яваад өгсөн. Түүний дараа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирээд манай дүү Б.******* болон түүний хамт явсан Г.*******, С. нарыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очиж айлаас эд зүйлүүд хулгайлсан талаар надад болон ээжид хэлсэн. Тухайн нөүтбүүкийг хулгайн эд зүйл байсныг тэр үед мөн мэдсэн. Тэгээд би болон Г.*******, С. нарын ар гэрийнхнээс мөнгө нийлүүлээд тухайн нөүтбүүкийг 293.500 төгрөгөөр Бест-1 гэх барьцаалан зээлдүүлэх газраас буцаан авч Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Надад ямар нэг гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Миний дүү Б.*******ийн хувьд анх аймгийн Өлзий тосгонд суралцдаг байж байгаад 2016 онд дүүргийн 53 дугаар сургуульд шилжин суралцсан. 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс Газарчин дээд сургуулийн харъяа Хамаг Монгол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид элсэн суралцсан. Зан байдлын хувьд даруу төлөв, өөрөөсөө ахмад настай хүний үгнээс гараад байдаггүй тусч хүүхэд байгаа юм. Аав, ээж хоёрт Багануур дүүрэгт найзынхаа гахайны фермд ажиллаж байгаад ирье гэж худлаа яриад Сэлэнгэ аймаг руу яваад хулгай хийсэн юм шиг байна лээ. Ер нь сүүлийн үед бага зэрэг тэнээд энэ тэрүүгээр яваад байх шиг байсан. Харин С.ийн зан байдлын талаар надад сайн мэдэх зүйл байхгүй. Өмнө нь Б.******* гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар тал/

Гэрч Ц.ын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү ын хувьд латин цагаан толгойн “G” үсгэн хэлбэртэй хээтэй хажуу талдаа жижиг цагаан өнгийн шигтгээтэй монетон мөгж болон хос ээмэг, нарийхан чигчий хуруунд зүүж хэрэглэдэг монетон бөгж, хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, монетон хүзүүний гинж, өндгөн хэлбэртэй монетон ээмэг зэрэг үнэт эдлэл зүүж хэрэглэдэг юм. Тэндний гэрт 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хулгай орж эд зүйл алдагдсан талаар сүүлд мэдсэн бөгөөд ын хэрэглэдэг байсан латин цагаан толгойн “G” үсгэн хээ бүхий хос монетон ээмэг, бөгж, хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, чигчий хуруунд зүүдэг нарийхан монетон бөгж зэрэг эд зүйлүүд алдагдсан талаар аас сонсох болон эд зүйлс дотор нь тухайн эд зүйлс байхгүй байгаа талаар харсан. Би ын мөнгөн бөгж болон хос мөнгөн ээмэгний содон шинж тэмдгийн талаар одоо санахгүй байна. Харин чигчий хуруунд зүүдэг монетон бөгж нь нарийхан жин багатай энгийн ямар нэг хээ, угалз, шигтгээ үгүй бөгж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-8 дүгээр тал/

Гэрч Г.ын 2017 оны 10 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.******* нь даруу төлөв зантай, ааш зан сайтай хүүхэд байгаа юм. Уулзаагүй удсан болохоор одоо ямар ааш зантай болсон талаар надад мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/

Гэрч Д. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С. нь уран зохиол, Монгол хэлний хичээлдээ их идэвхи чармайлттай. Хичээл зааж байгаа багш нарын үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг анги хамт олондоо нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо сийрэг ухаантай хүүхэд, ахуй амьдралын хувьд дундаж амьдралтай айлын хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/

Гэрч Ц. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.******* нь ******* хотын харъяат хүүхэд байсан 2016-2017 оны хичээлийн жилд манай МСҮТ-н гар урлалын ангид 1 курст сурч байсан. Ар гэрийн хувьд бүтэн өнчин хүүхэд байсан. аймгийн төвд нэг ах эгчийндээ амьдардаг байсан. Тэр ах эгчийгээ аав, ээж гэж дууддаг байсан. Хичээл сурлагын хувьд хичээл болон мэргэжилдээ сайн хүүхэд байсан. Мэргэжилдээ ч өөрөө их сонирхолтой хүүхэд байсан. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, архи уудаггүй, тамхи л татдаг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар тал/

Гэрч Ч. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.******* нь бүтэн өнчин. Манай багийн иргэн Өлзийдүүрэн гэдэг хүний эхнэрийн хамаатан гэсэн. Ар гэрийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт, гэр бүлийн хүчирхийллийн асуудал бол байдаггүй. Г.******* нь ааш зангийн хувьд хөөрхөн ааштай хаана ч явсан Хэрлэн эгчээ гээд мэнд устай явдаг хүүхэд МСҮТ-д гар урлалын ангид сурдаг. Гарын ур чадвар сайн бүжиглэдэг их авъяастай сагс тоглодог хүүхэд юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/

Гэрч Н. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... захиралд нэг хар өнгийн Леново маркийн зөөврийн компьютер, нэг хар саарал өнгийн Compac маркийн зөөврийн компьютер байсан талаар гэрээр нь орж гарах үедээ харсан. Би өнгөрсөн зун тэдний гэрээр хэд хэд очсон юм. 2017 оны 07 дугаар сарын сүүлээр тэдний гэрээр орох үед Compac маркийн зөөврийн компьютер нь бүрэн ажиллагаатай видео бичлэг үзэж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаартай:

“...1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлэн “2”, “” гэж дугаарлан ирүүлсэн гарын алганы, “3” гэж дугаарлан ирүүлсэн гарын хурууны өндөгний хэсгийн мөрнүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлэн “1” гэж дугаарлан ирүүлсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

3.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлэн “2” гэж дугаарлан ирүүлсэн гарын алганы хэсгийн мөр нь гарын хээний нэгдсэн санд дугаартай бүртгэгдсэн зүүн гарын алганы хээний дардастай хоорондоо тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 103-10 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -9 дүгээр тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-33 дугаар тал/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 3-38 дугаар тал/

аймгийн Хэрлэн сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95 дугаар тал/

Г.*******ын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар тал/

С.ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар тал/

Б.*******ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 131-132 дугаар тал/

Б.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 139-10 дүгээр тал/

С.ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

Г.*******ын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар тал/

дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 162 дугаар тал/

Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх Урлаг урлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хх-ийн 163 дугаар тал/

С.ийн төрсний гэрчилгээний хуулбар болон хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 16-173 дугаар тал/

Б.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 178-186 дугаар тал/

Г.*******ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 187-196 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197-199 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

          Шүүгдэгч  Б.*******, С., Г.******* нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 3-р хэсэгт оршин суух Б.ын гэрт хууль бусаар нэвтрэн орж Compaq-i5 маркийн 1 ширхэг, Ленова маркийн ай-3 тай 1 ширхэг зөөврийн компьютер, бүгд 2 ширхэг зөөврийн компьютер,

           Шүүгдэгч Б.*******, С. нар нь бүлэглэн Сүхбаатар сумын 3-р баг 3-р хэсэг 220а тоотод оршин суух Ц.ын гэрт хууль бусаар нэвтрэн орж монетон бөгж, монетон ээмэг, монетон жижиг бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж болон 65.000 төгрөгийг бэлнээр авч хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Хохирогч Б., Ц. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 39-5, 6-51/, иргэний хариуцагч М., Б., Ч. нарын тайлбар /хх-ийн 53, 55, 57/, гэрч иргэний нэхэмжлэгч Л.ын тайлбар /хх-ийн 61-62/, гэрч Н. /хх-ийн 63-6/, Ц.ын /хх-ийн 69-70/, Б.ын /хх-ийн 81-82/ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 0-09/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэлүүд, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-22/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-33/  болон Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтууд, Ашид билгүүн ХХК-ий үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн  /хх-ийн 3-38/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.               

           Шүүх дээрх хохирогч нарын болон иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

           Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц., Б. нарын мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Л., гэрч Н., Ц. нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.              

           Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******, С., Г.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “.....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

           Иймээс шүүгдэгч Б.*******, С., Г.******* нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Б.*******, С., Г.******* нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ 1******* настай байсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийг чанартай албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

            Хохирогч Б., Ц. нарын шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдуулан нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн тодорхойлолтонд үндэслэн шүүгдэгч Б.*******, С., Г.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

           Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэл гарган оролцож буй Л.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Учир нь гэмт хэрэг үйлдэж олсон монетон ээмгийг иргэний нэхэмжлэгч Л. барьцаалдан зээлдүүлэх газарт тавьсан байсныг авч цагдаагийн байгууллагад хураалгасан байх ба 223000 төгрөгийг шүүгдэгч болон тэдний хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 7.00 төгрөг гаргуулан түүнд олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******, С., Г.******* нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт н , овогт ийн *******  нарыг  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2, зүйлүүдэд заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт н , овогт ийн ******* нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 02 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч О., Ч., Б., М. нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, С., Г.*******, иргэний хариуцагч Б., М., Ч. нарыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор хохирлыг бүрэн төлж барагдуулах үүргийг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт н , овогт ийн ******* нарт оршин суугаа газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.      

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******, С., Г.******* нар нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч  Б.*******, С., Г.******* нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*******, иргэний хариуцагч ******* хотын Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 10-290 тоотод оршин суугч овогт Чинбатын // нараас 7.00 төгрөг, шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагч ******* хотын дүүрэг 2 дүгээр хороо Газарчин 06 дугаар гудамж 17 тоотод оршин суугч  ******* овогт *******ийн // нараас 7.00 төгрөг, шүүгдэгч С., иргэний хариуцагч ******* хотын дүүрэг 2 дүгээр хороо Жаргалант гудамж 13 тоотод оршин суугч ******* овогт // нараас 7.00 төгрөг тус тус гаргуулан ******* хотын дүүрэг 23 дугаар хороо 2-15 тоотод оршин ёуугч овогт Лхагвын т /УУ9006272/ олгосугай.

8.Шүүгдэгч Б.*******, С., Г.******* нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн -д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

   

                             ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ