| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | Хариуцагч нэхэмжлэлийн шаардла |
| Дугаар | 128/ШШ2025/0016 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0016
2024 12 27 128/ШШ2025/0016
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэгт холбогдуулан гаргасан дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..Б.Саранцэцэг би Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг нь Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Х.Замбагад 0877722 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Х.Замбагад 0877722 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.
4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН