Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоотод оршин суух хаягтай *******ын овогтой ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, *******ын ******* /РД: *******/-д холбогдох,
850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024.03.02-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* УАА автомашиныг жолооч О.******* нь хажуугаар өнгөрч явсан миний машины толийг хаалгаараа цохиж хагалсан. Тус дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст мэдүүлсэн улмаар Баянзүрх дүүргийн прокуророос хохирлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг зөвлөсөн болно. Бидэнд учруулсан эд хөрөнгийн хохирол болон холбогдох бусад зардал болох нийт 850.000 төгрөгийг барагдуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******ын ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.070.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 250.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 300.000 төгрөгөөр төлөх болно. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан 850.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 850.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 250.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 300.000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 850.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Уг мөнгөн дүнг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 250.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 300.000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.950 төгрөгөөс 12.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 12.475 төгрөг, хариуцагчаас 12.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ