Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/01713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ******* СӨХ /*******/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, оот оршин суух ******* овогт *******ы ******* /*******/-т холбогдох

 

801,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ нь хариуцагч Б.*******т холбогдуулж сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөр 801,520 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийг хүлээнэ.

3. Нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №2/24 дугаар тогтоолоор сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалтын төлбөр, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон байх тул тухайн хэмжээгээр төлбөрийг төлөх нь сууц өмчлөгчийн хувьд хариуцагчийн үүрэг юм.

4. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотойгоор буюу төлбөрийн хэмжээг тогтоосон бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, хууль бусаар хуралдсан гэсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, орон сууц өмчлөгчийн дундын өмчлөлийн төлбөр, зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Харин тухайн маргаж буй асуудлаараа ердийн журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

5. Нэхэмжлэгч нь анх 801,520 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр 521,600 төгрөгийн шаардлагаас татгалзсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 279,920 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 279,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 521,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,786 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 9,047 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН