| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/08670/И |
| Дугаар | 197/ШШ2025/01702 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/01702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт байрлах ******* овогт ******* ******* /*******/,
Хариуцагч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ын // нарт холбогдох
барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг түдгэлзүүлэх, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХК болон ХХК, Н. нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №БГХ/202147065492 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл буцаан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ХХК, Н. нараас 324,162,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн зарим хэсэг болох Д.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоотод байршилтай 168.85 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00736 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01008 дугаар магадлал, нэхэмжлэгч ******* ******* ХК болон ХХК, Н. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/202147065492 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үүрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй.
5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч Д.*******, Б. нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, Г- дугаарт бүртгэлтэй, 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №2025/ШЗ/1387 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай захирамж, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №258 дугаар яллах дүгнэлтээр Б., Б., Х. нарт холбогдох эрүүгийн дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байх ба тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Тодруулбал эрүүгийн хэрэгт яллагдагч Б.аг хариуцагч Д.*******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нэхэмжлэлийн зүйл болох гэр бүлийн хэрэгцээний газрыг *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавиулж ... өмчлөх эрхийг залилсан гэх эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нь хүчин төгөлдөр гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй байна.
7. Тиймээс Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1. Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, мөн зүйлийн 158.3. Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК болон ХХК, Н. нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/202147065492 дугаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.*******, Б. нарын өмчлөлийн Улаанбаатар хот, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, Г- дугаарт бүртгэлтэй, 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б. нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН