Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00050

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00050

Сэлэнгэ аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ..... хот, ..... дүүрэг, ......., “........” ХК-ний төв байр ....... ХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй ...... аймаг,  ...... сум, ..... дүгээр баг, ...... тоотод оршин суух иргэн ........ овогт ............ (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,961,246.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“.............” ХК-ний  зээл цуглуулах газрын захирал ............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            1........... нь 2024 оны 06 дүгээр сарын 11-ний өдөр ............ банктай ЗГ-R000546126-2024/06/11 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 1,500,000.00 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.

             2.............. нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ............. банктай ЗГ-R000546126-2024/03/01 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 20.4 (Хорь аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан.

   Зээлдэгч ............. нь ЗГ-R000546126-2024/06/11 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 109 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02-р сарын 06-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,235,881.71 (Нэг сая хоёр зуун гучин таван мянга найман зуун наян нэгэн төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг, ЗГ- R000546126-2024/03/01 тоот гэрээний үүрэгт 8,725,364.36 (Найман сая долоон зуун хорин таван мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг нийт 9,961,246.07 (Есөн сая есон зууп жаран нэгэн мянга хоёр зуун дочии зургаан төгрөг долоон мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ............ банканд олгуулж өгнө үү. Зээл олголт, төлөлтийн тооцоолол, огноог хүснэгтээр харуулан хавсаргав гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ........... нь “...............” ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,961,246.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.................” ХК-нь ................ зээлийн гэрээний үүрэгт 9,961,246.07 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............ нь ............ банкны нэхэмжилж буй 9,961,246.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 1,660,207.66  төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 23-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,330 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............. төлөх улсын тэмдэгтийн хураамж 173,330 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “...........” ХК-ний нэхэмжлэлтэй ............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,961,246.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,330 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................ улсын тэмдэгтийн хураамжид 86,665 төгрөг, орон нутгийн орлогоос 86,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..............” ХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА