| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00409/И |
| Дугаар | 308/шш2025/00046 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 308/шш2025/00046
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, * дугаар Х д бууц гэх газар оршин суух Б овогт Г Я,
Хариуцагч: Д аймаг, Х сум, * дугаар Х д бууц гэх газар оршин суух, Т овогт Н С,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.С 20** онд дотно харьцаа тогтоож, цаашид хамтран амьдрахаар тохиролцсон, 20** оны 12 сарын 14-ний өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн. Мөн хүү С.Х 20** оны 12 сарын 05-ны өдөр С суманд төрсөн. Охин С.Х 20** оны 06 дугаар сарын 06-нд, охин С.Х 20** оны 3 сарын 25-нд, охин С.А 20** оны 04 сарын 09-ний өдөр төрсөн. Хүүхдүүд бүгд Н.С хүүхдүүд тул маргахгүй байх. Бид гэрлэхдээ эмээ Ц хамт амьдарч байсан 4 ханатай гэрт амьдарч байсан. Хүү С.Х *-р анги, Х сумын ЕБС-д, охин С.Х *-р ангид Х сумын ЕБС-д суралцаж байна. Охин С.Х, С.А нар Х сумын цэцэрлэгт суралцаж байна. Бидний гэрлэлтээ цуцлуулах шалтгаан архи уусан үедээ зоддог, мөрийтэй тоглоом их тоглоно. Анх суухаас л таарч тохирохгүй байдаг байсан. Би өөрийн гаргасан 4 хүүхдээ өөр дээрээ авч өсгөнө. С нь өөрөө хүүхдүүдээ өсгөнө гэж байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүддээ эцэг Н.С тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэл гаргав. гэжээ.
Хариуцагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбараа: Бид хамтран амьдрах хугацаанд Г.Я нь удаа дараа гэр орон хүүхдүүдээ гэнэт орхиод явчихдаг байсан. Хамгийн сүүлд 20** оны 03 сарын 25-нд охин С.Х шүдийг эмчлүүлнэ гэж аймаг яваад буцаж ирээд охин Х А 2-ыг аваад ээж Г рүүгээ явсан байсан. Хэд хоногийн дараа танай авгай өөр хүнтэй суучихсан байна лээ гэсэн. Би өөрөө очиж уулзахад манай сумын Д А байсан. 2022 оны 04 сард Х суман дээр нөгөө А ирээд явсан. Ингээд 2023 онд ирээгүй, 2024 оны 08 сарын 20-нд 3 охиноо аваад Х сум руу явсан. Ингээд шүүхэд хандаж нэхэмжлэл өгсөн байна. Миний хувьд дөрвийн 4 хүүхдээ өнчрүүлж гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Бид хамтран амьдарч байхдаа хүнээс илүү ч үгүй дутуу ч үгүй амьдарч байсан. Нэг их гачигдаж дутагдах юмгүй байсан. Хэрвээ гэрлэлтээ цуцалсан тохиолдолд би 4 хүүхдээ дээрээ авч өсгөнө. Г.Я нь А нялх ой гарантаа /20**.4.9 төрсөн/ 2022 оны 6 сард орхиод 2024 оны 08 сард өөр дээрээ авсан. Энэ хугацаанд хүү С.Х, охин С.Х нар ЕБС-д сурсан. Охин Х, С.А нар цэцэрлэгт явдаг байсан тухай тухайн байгууллагуудын тодорхойлолт ирүүлэх болно. Архи уусан үедээ зоддог, мөрийтэй тоглодог гэсэн нь шал худлаа гүтгэсэн байна. Нотлох хэрэгтэй. Энэ бол шалтаг ч биш шалтгаан ч биш өөрөө гэрээсээ гарвал буцаж ирэхээ хүсдэггүй эх хүн байж үр хүүхдээ олон хоног сар, жилээр хаяж явдаг нь шалтгаан болно. Хүүхдүүдээ хэний асрамжид байлгах асуудлыг шийдвэрлэхэд зохих ёсны газраар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн ****** дугаартай гэрчилгээний хуулбар, С.Х төрсний бүртгэлийн лавлагаа, С.А төрсний бүртгэлийн лавлагаа, С.Х төрсний бүртгэлийн лавлагаа, С.Х төрсний бүртгэлийн лавлагаа, Д аймгийн Х сумын ЭМТ-ийн тодорхойлолт, Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн 20** оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт, Д аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт, Д аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт, Д аймгийн Х сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай тодорхойлолт, Д аймгийн Х сумын ЭМТ-ийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт, Д аймгийн Х сумын ЭМТ-ийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт, Д аймгийн Х сумын ЭМТ-ийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт, 2024 оны 09 сарын 05-ны өдрийн 68 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Я нэхэмжлэлтэй Н.С холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт зохигчид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэн, хамт амьдрахаар эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Я нэхэмжлэлтэй Н.С холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С 35,100 төгрөг, улсын төсвийн орлогоос 35,100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Я-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА