Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/00277

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************-д холбогдох, ************-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ********* дугаартай Худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 690,922,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-ний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 558,694,449 төгрөг гаргуулах тухай.

Манай компани нь “Э******-ийн 2021 онд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан “********ийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах” 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний ********** дугаартай тендер шалгаруулалтад оролцсон.

Уг тендер шалгаруулалт нь ***********ийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабель шинээр нийлүүлэх, түүнийг суурилуулах тендер байсан бөгөөд манай компанийн хувьд холбогдох судалгаа тооцоог хийж, үйлдвэрийн байранд очиж хэмжилт судалгаа хийн, тендерийн төсвийг тооцож 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж суурилуулах тухай үнийн саналыг илгээсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээсэн. Улмаар тендерийн үнэлгээ хийгдэж, манай компанид 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу **********-тай 2/349-21 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж дуусах хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал буюу хуанлийн 60 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан.

Бидний хувьд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендер нээхээс өмнө трансформаторыг 310,000,000 төгрөгөөр, хуваарилах байгууламжийг 1,084,245,242 төгрөгөөр, зэс кабелийг 110,082,798 төгрөгөөр нийлүүлэхээр тооцоолж үнийн санал өгсөн. Ингээд тендер шалгаруулалт явагдаж дуусан, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа манай компани тоног төхөөрөмжүүдийн захиалгыг өгч эхлэхэд тендерт шалгарахаас өмнө өгч байсан үнийн саналаас өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлт нь дэлхийн зах зээлд түүхий эдийн хомсдол, түүний улмаас үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан.

Гэвч дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ зэрэг нь тендерт үнийн санал илгээж гэрээ байгуулагдсан үеэс хойш огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.

Энэ талаар захиалагч байгууллага болох *******-т удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч захиалагч байгууллагын зүгээс “тус ажил нь маш яаралтай, ач холбогдол өндөртэй ажил учраас танай байгууллага өөрийн нөөц боломжоо ашиглаад хурдан дуусга” гэх байдлаар хандаж байсан. Гэвч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Нөгөөтэйгүүр бидний хувьд гэрээний үүргээ биелүүлэх, захиалагч байгууллагын саналыг харгалзан улсын томоохон үйлдвэрийн ажпыг боломжит хугацаанд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан гэрээнд зааснаас илүү өртгөөр ажпыг гүйцэтгэж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиалагч байгууллагаас гэрээг дүгнэж, өөрсдийн ашиглалтдаа хүлээн авч, ажпын акт гарсан.

Гэрээ байгуулсанаас хойш Ковид-19 цар тахлын хөл хорио, хил гаалийн асуудал болон биднийг ажлаа хийж гүйцэтгэхээс өмнө хийгдэж дууссан байх ёстой суурийн ажпууд дуусаагүй байсан зэрэг шалтгааны улмаас гэрээний дуусах хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж захиалагчтай харилцан тохиролцож 3 удаа буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгаж, ажпыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Манай компанийн зүгээс нэмэлт санхүүжилт хүсэх тухай дараах албан бичгээр захиалагч ********-т хандаж байсан. Үүнд:

• 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг,

• 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичиг.

Гэвч энэ хугацаанд ямар нэг хариу албан бичиг, шийдвэр гаргаж өгөөгүй

байсаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасан ажлыг хийж дуусгасан.

Захиалагч байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ерөнхий захирлын ********* дугаартай тушаалаар “Төсөл хөтөлбөрүүдийн ажлыг гүйцэтгэгчидтэй хэлэлцээ хийж, гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай компанитай хурал зохион байгуулсан. Уг хуралд бидний зүгээс тулгамдаад буй асуудал, үнийн өсөлт, санхүүжилтийг нэмэгдүүлэх болон гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтээ илэрхийлж баримт материалуудыг гаргаж өгсөн. Уг хурлын үеэр захиалагч байгууллагын зүгээс уг ажлыг гүйцэтгэх явцад ковид-19 цар тахлын нөлөөгөөр материал, тоног төхөөрөмж, тээвэр, логистикийн үнэ огцом өсөх талаар захиалагч, гүйцэтгэгч талууд аль аль нь урьдчилан харах боломжгүй байсныгхүлээн зөвшөөрч байсан. Мөн үүссэн нөхцөл байдал болон хэрэгжээгүй үлдсэн гүйцэтгэх ажпын хэмжээ зэргийг судлан гэрээний хүчинтэй хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой, харин материалын үнийн өсөлтийг манай компанийн зүгээс захиалагчид хүргүүлсэн баримтыг үндэслэн гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжгүй, харин материалын үнийн өсөлтийг холбогдох хууль, журамд үндэслэн төсвийг эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэсний үндсэн дээр хэлцэлийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Бидний зүгээс гэрээт ажпын зураг төсвийг магадлалаар баталгаажуулах асуудлаар Барилгын хөгжпийн төвд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 044 дугаартай албан бичгээр хандсан байсан бөгөөд зураг төсөвт магадлал хийлгэхэд захиалагчийн хүсэлт, ажлын зураг, хяналтын төсвийг ирүүлэх шаардлагатай гэсэн хариуг өгч байсан талаар хурлын үеэр ажпын хэсгийн гишүүдэд хэлсэн.

Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу ********-аас **********д дээрх төсөл, арга хэмжээний төсөвт магадлал хийлгэхээр хүсэлт гаргасан боловч уг ажпын зураг төслийг *********-ын Зураг төслийн хүрээлэн боловсруулсан бөгөөд уг зураг төслийг магадлалаар баталгаажуулаагүй байсан тул төсөвт магадлал хийх боломжгүй тухай Барилгын хөгжпийн төвөөс хариу өгсөн.

Гэвч энэ хугацаанд манай байгууллага нь гэрээт ажпаа хугацаанд хүлээлгэж өгөхөд анхаарч ажилласаар байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасан барааг нийлүүлж, угсарч суурилуулж дууссан. Үүний дараа дахин захиалагч “*-т 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 087, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 061 дугаартай албан бичгээр тус тус санхүүжилтийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж хандсан. ********-аас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаартай албан бичгээр “танай компаниас гэрээт ажпын явцад барилгын материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсний дагуу үүссэн нөхцөл байдлыг судалж, холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн хариу ирсэн.

******** нь төсөвт магадлал хийлгэх боломжгүй болсон тул *********-иар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилд хөндлөнгийн аудит хийлгэсэн бөгөөд уг аудитын байгууллага нь ***********ын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын хүрээнд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан.

Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ****** дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын

1.1 дэх хэсэгт “****** дугаар тогтоолд заасны дагуу Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт *******-ийн 24.4-т заасны дагуу өөрчлөлтийг тооцох үндэслэлийг хянаж, тогтоох, магадлал хийх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.”

2.2 дахь хэсэгт “Энэ журмыг хэрэглэх хугацаа нь журмын 3.2.1-д заасан жагсаалтын хүрээнд барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох, магадлалын үйл ажиллагаа хийгдсэнээр дуусгавар болно.” 2.4 дэх хэсэгт “Энэ журмын дагуу хийгдэх магадлалын үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан төсөл, арга хэмжээг хамруулахгүй.”

      1. дэх заалтад “барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох төсөл, арга хэмжээний жагсаалт гаргах”
      2. дахь заалтад “барилга байгууламжийн төсөвт өртгийг тооцоход хэрэглэгдэх барилгын материалын дундаж үнийг мэргэжлийн байгууллагын гаргасан судалгааг үндэслэн тогтоосны дагуу тооцоололд ашиглахыг чиглэл болгох.” гэжтус тус заасан байна.

Гэтэл бидний оролцсон тендер шалгаруулалтын баримт бичгийн ТОӨЗ 2.1-т “Санхүүжилтийн эх үүсвэр: ********ын өөрийн хөрөнгө” гэж заасан байхад дээрх журмын үйлчлэлд хамааруулан аудитын дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр аудитын компанийн үнийн өсөлтийг тооцохдоо үндэслэл болгосон Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалын дагуу баталсан “Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа”-нд манай компанийн нийлүүлж, суурилуулсан үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж, хүчний зэс кабель зэрэг нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтод заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл”-д зориулж, техникийн тусгай шаардлагын дагуу захиалгаар үйлдвэрлүүлсэн, өндөр чадлын, том хэмжээтэй, түгээмэл бус тоног төхөөрөмж учраас дээрх үнийн судалгааг үндэслэл болгож, үнийн өсөлтийг тооцож чадаагүй юм.

********-аас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан хурлын үеэр аудитын дүгнэлт болон Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалыг үндэслэн манай компанид 42,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох боломжтой тухай мэдэгдсэн. Гэвч манай компанийн нийлүүлж, суурилуулсан үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж, хүчний зэс кабель зэргийн үнийн өсөлтийг тооцоогүй бөгөөд бусад туслах материалд холбогдох үнийн өсөлтийн зөрүүг тооцсон дүн нь л 42,000,000 төгрөг байгаа юм.

Бидний хувьд аль хэдийн өөрсдийн санхүүгийн нөөц боломжоо ашиглан, санхүүгийн алдагдалд орж энэхүү гэрээнд заасан үүрэгт ажлаа компанийн нөөц боломжийг шавхаж, амжилттай хийж гүйцэтгэн чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн. Захиалагч байгууллагын хувьд ч мөн гэрээг дүгнэж хүлээн авсан бөгөөд хэвийн ажиллагаатай байгаа.

Гэрээт ажпыг хийж гүйцэтгэх хугацаанд дараах байдлаар манай компанид гүйцэтгэлийн санхүүжилт олгогдсон. Үүнд:

Огноо

Утга

Санхүүжилтийн хэмжээ (төгрөг)

2021.08.24

Урьдчилгаа төлбөр

2,270,000,000

2022.02.11

Санхүүжилт 2

928,241,935

2022.06.22

Санхүүжилт 3

697,140,766

2022.10.10

Санхүүжилт 4

155,280,089

2022.10.18

Санхүүжилт 5

150,000,000

2023.12.11

Чанарын барьцаа

213,992,532

Нийт

4,414,655,322

Бидний хувьд гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн дүнгээр уг ажлыг хийж дуусгасан бөгөөд нийлүүлсэн бараа, хийж гүйцэтгэсэн ажпуудаасаа зөвхөн үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж болон хүчний зэс кабелийн үнийн өсөлтийг бодит гарсан зардлын баримтыг үндэслэн зөрүү болох 441,655,691 төгрөг, түүний ашиг 66,248,354 төгрөг, эдгээр дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 50,790,404 төгрөг нийт 558,694,449 төгрөгийг захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нэхэмжилж байна. Үүнд:

Гэрээ байгуулах үеийн үнийн санал:

/

Тоноглолын нэр

Үнэ

Тээвэр

Гаалийн

татвар

нийт

1

Хуваарилах байгууламж

996,809,385

35,742,800

51,627,609

1,084,179,794

2

Хүчний трансформатор

260,296,300

34,302,300

14,729,930

309,328,530

3

Кабель

99,848,343

4,992,417

5,242,038

110,082,798

ниит

1,503,591,122

Бодит гарсан гүйцэтгэлээрх үнэ:

Тоноглолын нэр

Үнэ

Тээвэр

Гаалийн

татвар

нийт

1

Хуваарилах байгууламж

1,103,371,982

39,579,002

55,712,888

1,198,663,872

2

Хүчний трансформатор

343,440,306

116,377,530

16,676,081

476,493,917

3

Кабель

243,989,347

9,972,907

16,126,770

270,089,024

ниит

1,945,246,813

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын задаргаа:

Үндсэн тоноглолын нэр

Өмнө ирсэн үнийн санал

Гүйцэтгэл

Зөрүү төлбөр

1

Хуваарилах байгууламж

1,084,179,794

1,198,663,872

114,484,077

2

Трансформатор

309,328,530

476,493,917

167,165,387

3

Кабель

110,082,798

270,089,024

160,006,226

1,503,591,122

1,945,246,813

441,655,691

Ашиг /15%/

66,248,354

Хэсгийн дүн

507,904,045

НӨАТ /10%/

50,790,404

НИИТ

558,694,449

*********-тай байгуулсан энэхүү гэрээний хувьд гүйцэтгэлийн явцад захиалагч болон гүйцэтгэгч талуудын урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлууд нь аль нэг талын буруутай үйлдлээс шалтгаалж бий болоогүй, дэлхий нийтээрээ гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдалтай тулгарсан. Гүйцэтгэгч бидний хувьд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тендерт санал илгээж, түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийн захиалгыг хийж, угсарч суурилуулсан. Бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ өссөнтэй холбоотойгоор гэрээний дүнд багтаах зорилгоор тендерт санал болгосноос өөр хямд тоног төхөөрөмж нийлүүлэх нь хууль, журамд үл нийцэх тул бид өөрсдийн тендерт санал болгосон тусгай техникийн нөхцлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зориулж захиалгаар үйлдвэрлэгдсэн чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг санхүүгийн алдагдалтайгаар нийлүүлж, угсарч суурилуулсан.

Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 558,694,449 төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Манай компанийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох 558,694,449 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********би нэхэмжлэлийн шаардлагаа 132,299,502 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас 690,922,502 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

 Хариуцагчтай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ****** дугаартай "Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах" гэрээг 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулсан.

Гэрээний 11.1 дэх хэсэгт зааснаар "Ковид-19" цар тахлын үеийн түүхий эдийн хомсдол болон хорио цээр, гадаад тээвэрлэлтийн саатал зэрэг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Худалдаа аж үйлдвэрийн тэнхэмийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаарай гэрчилгээг үндэслэн гэрээний хугацааг 3 удаа сунгасан.

Давагдашгүй хүчний зүйлийн улмаас материал, тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдсэн, тооцоолоогүй гадаад тээврийн зардал гарсан үндэслэлээр нийт 690,922,502 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилж байна. Үүнд:

1. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/0049 дугаартай дүгнэлтээр "материалын зардал"-д 379,019,555 төгрөг,

2. Тоног төхөөрөмж буюу трансформотарын нэмэгдсэн зардалд 167,164,367 төгрөг,

3. Ашиг 15%- 81,927,588 төгрөг

4. НӨАТ 10%-62,811,151 төгрөг болно.

Трансформотарын нэмэгдсэн зардалд:

Зардлын нэр

Гэрээний үнэ

Нэмэгдсэн өртөг

Тоног төхөөрөмж

Тээвэр

Нийт

1

Тоног төхөөрөмж

309,328,530

83,144,006

84,020,361

167,164,367

2.******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *********-ийн нэхэмжлэлтэй "*********” ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тус үйлдвэрийн газар нь ***********2 дугаар тогтоолоор 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдсан.

***********нь төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд аливаа худалдан авах бараа, ажил, үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тус үйлдвэрийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийн хамт шинээр суурилуулах" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 4,759,500,000 (Дөрвөн тэрбум долоон зуун тавин есөн сая таван зуун мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг зарласан. Тус тендерийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн “Гантесла” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай гэрээ байгуулсан.

Тус гэрээний 1.1-т “Худалдагч нь "*********-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийг гэрээний Хавсралт №1, Хавсралт №2-т заасан үнэ, тоо ширхэгийн дагуу нийлүүлэх ба угсралт, суурилуулалт, сургалт хийнэ.",

2.1-т "Гэрээний нийт үнийн дүн НӨАТ тооцсон 4,540,000,000 төгрөг", 3.2-т "бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийх хугацаа нь хуанлийн 60 хоног байна." гэж талууд харилцан тохиролцсон.

Мөн талууд гэрээний 11 дүгээр зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай харилцан тохиролцсон.

"********" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн.

"***********" ХХК-иас цар тахлын улмаас бараа, тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан, мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 сарын 09-ны өдрийн А/70 дугаар тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК-иар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Гантесла” ХХК хооронд байгуулагдсан 2/349-21 дугаартай гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт, зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлэн, дүгнэлт гаргуулсан.

 Хөндлөнгийн аудитын дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гарсан.

Тиймээс ажлын хэсэг "*****” ХХК-ийн удирдлагатай 2023 оны 10 сарын 26ны өдөр уулзалт зохион байгуулж "********-ийн тооцооллын дүнг танилцуулж 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч тус компани эс зөвшөөрсөн.

Талууд хооронд байгуулагдсан гэрээнд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан худалдагчийн гаргасан бодит зардлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1 *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: "******" ХХК-ийн “********” ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

********** ХХК хооронд 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай байгуулагдсан.

Гэрээний талууд гэрээний 11 дүгээр зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай тухайлан харилцан тохиролцсон байсан.

******** нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн.

Учир нь Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд Монгол Улсын 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хамаарч байгаа тул гэрчилгээг олгосон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийг тохируулах тухай зохицуулалт байгаагүй тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй болно.

Гүйцэтгэгч *********** нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал илгээсний улмаас түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулсан.

Гэрээний талууд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдагчийн гаргасан бодит зардлыг худалдан авагчаас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, **********тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ, Тендэрт илгээсэн төсөв, төлбөр төлсөн баримтууд, 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичиг, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 087 дугаартай албан бичиг, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 061 дугаартай албан бичиг, 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 131/792 дугаартай албан бичиг, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 044 дугаартай албан бичиг,

4.Хариуцагчаас: *******-ын ерөнхий захирлын 2023 оны 02 сарын 09-ний өдрийн А/70 дугаартай тушаал, А/70 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 10 дугаар хурлын тэмдэглэл, Кэй пи эм жи аудит ХХК-ийн тайлан, шинжээч томилуулах тухай хүсэлт,

5.Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, Барилгын төсөвчдийн холбооноос ирүүлсэн дүгнэлт,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлтэй, ******т  холбогдуулан гаргасан **********-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай Худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 558,694,449 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Манай компани нь ***********-тай  2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээ байгуулагдсаны дараа бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.  “******-т энэ талаар удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч  энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хувьд гэрээний үүргээ биелүүлэх, захиалагч байгууллагын саналыг харгалзан улсын томоохон үйлдвэрийн ажпыг боломжит хугацаанд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан гэрээнд зааснаас илүү өртгөөр ажпыг гүйцэтгэж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиалагч байгууллагаас гэрээг дүгнэж, өөрсдийн ашиглалтдаа хүлээн авч, ажпын акт гарсан. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 558,694,449 төгрөгийг хариуцагч “********-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь ****** нь төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд аливаа худалдан авах бараа,ажил,үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ,худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг.Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тус үйлдвэрийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах”ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг зарласан.Тус тендерийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн ******-тай 2021 оны 06 сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай гэрээ байгуулсан.

******* нь *ын 2021-08-11-ний өдрийн ***** дугаартай гэнэтий************н болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021-06-08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгэр 2021-10-20-ны өдөр хүртэл,2022-02-10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрэгээр 2022-06-01-ний өдөр хүртэл,2022-08-02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022-09-01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн. Гантесла ХХК-иас цар тахлын улмаас бараа,тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан ,мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захиралын тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан.Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллагааар гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт,зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлж,дүгнэлт гаргуулсан,уг дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гэж гарсан. Үүний дагуу 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч тус компани эс зөвшөөрсөн. Талууд хооронд байгуулагдсан гэрээнд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан гаргасан бодит зардлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с гаргуулах тухай нөхцлийг огт харилцан тохиролцоогүй,худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй.тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч **********-ийн 2021 онд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах” 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний ЭҮТӨҮГ/202101891 дугаартай тендер шалгаруулалтад оролцож , 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж суурилуулах тухай үнийн саналыг илгээсэн байх бөгөөд тендерийн үнэлгээ хийгдэж, нэхэмжлэгчид 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл ирүүлжээ. Нэхэмжлэгч үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу 60 хоногийн хугацаанд барааг нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж дуусахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсаны дараа дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ зэрэг нь тендерт үнийн санал илгээж гэрээ байгуулагдсан үеэс хойш огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн,энэ талаар хариуцагч  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан боловч арга хэмжээ аваагүй, энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь  2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлыг дуусгаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг дүгнэж, ашиглалтанд хүлээн авч, ажлын акт гарчээ.

Гэрээ байгуулсанаас хойш нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Ковид-19 цар тахлын хөл хорио, хил гаалийн асуудал,хийгдэж дууссан байх ёстой суурийн ажлууд дуусаагүй байсан зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах талаар хариуцагчид хүсэлт гаргаж харилцан тохиролцсоны үндсэн дээр  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл гэрээний хугацааг тус тус сунгаж, ажлыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандаж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг,2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичгээр нэмэлт санхүүжилт хүсэж байсан боловч ямар нэг хариу ирүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч Гантесла ХХК-иас цар тахлын улмаас бараа,тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан ,мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захиралын 2023-02-09-ний өдрийн А/70 дугаар тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан байна.Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох “********** болон Гантесла ХХК хооронд байгуулагдсан 2/349-2 дугаартай гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт,зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлэн,дүгнэлт гаргуулсан,хөндлөнгийн аудит үнийн өсөлтийн зөрүүг 42,725,349 төгрөг гэж дүгнэжээ.ийнхүү ажлын хэсэг ********-ийн удирдлагатай 2023-10-26-ны өдөр уулзалт зохион байгуулж “********” ХХК-ийн тооцооллын дүнг танилцуулж 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч нэхэмжлэгч энэхүү саналыг хүлээж аваагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээтэй холбогдуулан гаргасан бодит зардлыг хариуцагчаас гаргуулах тухай харилцан тохиролцоогүй энэ талаар гэрээнд тусгагдаагүүй байна. Мөн гэрээнд талууд гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар анхнаасаа тохиролцжээ. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 2.1-д Гэрээний нийт үнийн дүн НӨАТ-тай 4 тэрбум 540 сая төгрөг байна. Энэ үнэд баглаа боодол, ачилтын зардал хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт, гааль, татвар, бусад холбогдох зардал багтсан болно гэсэн байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний хугацааг сунгах, 40.1.2, 11.11-д заасан аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах, 40 дүгээр зүйлийн 40.2-д худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараахь зүйлийг хориглоно гээд 40.1-д зааснаас бусад үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд дээрх хуулийн заалтаар гэрээний үнийг тохируулах, бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 40.3.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гантесла ХХК-ийн хариуцагч Э******-т холбогдуулан гаргасан 690,922,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,770,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БЯМБАСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Ерөнхий захиргааны байр, Эрдэнт үйлдвэр ТӨҮГ /РД:2074192/-д холбогдох, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай Худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 690,922,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хулан, Б.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гантесла ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-ний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 558,694,449 төгрөг гаргуулах тухай.

Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2021 онд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах” 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний ЭҮТӨҮГ/202101891 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон.

Уг тендер шалгаруулалт нь Эрдэнэт үйлдвэр дэх Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабель шинээр нийлүүлэх, түүнийг суурилуулах тендер байсан бөгөөд манай компанийн хувьд холбогдох судалгаа тооцоог хийж, үйлдвэрийн байранд очиж хэмжилт судалгаа хийн, тендерийн төсвийг тооцож 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж суурилуулах тухай үнийн саналыг илгээсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээсэн. Улмаар тендерийн үнэлгээ хийгдэж, манай компанид 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2/349-21 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж дуусах хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал буюу хуанлийн 60 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан.

Бидний хувьд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендер нээхээс өмнө трансформаторыг 310,000,000 төгрөгөөр, хуваарилах байгууламжийг 1,084,245,242 төгрөгөөр, зэс кабелийг 110,082,798 төгрөгөөр нийлүүлэхээр тооцоолж үнийн санал өгсөн. Ингээд тендер шалгаруулалт явагдаж дуусан, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа манай компани тоног төхөөрөмжүүдийн захиалгыг өгч эхлэхэд тендерт шалгарахаас өмнө өгч байсан үнийн саналаас өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлт нь дэлхийн зах зээлд түүхий эдийн хомсдол, түүний улмаас үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан.

Гэвч дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ зэрэг нь тендерт үнийн санал илгээж гэрээ байгуулагдсан үеэс хойш огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.

Энэ талаар захиалагч байгууллага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч захиалагч байгууллагын зүгээс “тус ажил нь маш яаралтай, ач холбогдол өндөртэй ажил учраас танай байгууллага өөрийн нөөц боломжоо ашиглаад хурдан дуусга” гэх байдлаар хандаж байсан. Гэвч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Нөгөөтэйгүүр бидний хувьд гэрээний үүргээ биелүүлэх, захиалагч байгууллагын саналыг харгалзан улсын томоохон үйлдвэрийн ажпыг боломжит хугацаанд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан гэрээнд зааснаас илүү өртгөөр ажпыг гүйцэтгэж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиалагч байгууллагаас гэрээг дүгнэж, өөрсдийн ашиглалтдаа хүлээн авч, ажпын акт гарсан.

Гэрээ байгуулсанаас хойш Ковид-19 цар тахлын хөл хорио, хил гаалийн асуудал болон биднийг ажлаа хийж гүйцэтгэхээс өмнө хийгдэж дууссан байх ёстой суурийн ажпууд дуусаагүй байсан зэрэг шалтгааны улмаас гэрээний дуусах хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж захиалагчтай харилцан тохиролцож 3 удаа буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгаж, ажпыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Манай компанийн зүгээс нэмэлт санхүүжилт хүсэх тухай дараах албан бичгээр захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандаж байсан. Үүнд:

• 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг,

• 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичиг.

Гэвч энэ хугацаанд ямар нэг хариу албан бичиг, шийдвэр гаргаж өгөөгүй

байсаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасан ажлыг хийж дуусгасан.

Захиалагч байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ерөнхий захирлын А/268 дугаартай тушаалаар “Төсөл хөтөлбөрүүдийн ажлыг гүйцэтгэгчидтэй хэлэлцээ хийж, гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай компанитай хурал зохион байгуулсан. Уг хуралд бидний зүгээс тулгамдаад буй асуудал, үнийн өсөлт, санхүүжилтийг нэмэгдүүлэх болон гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтээ илэрхийлж баримт материалуудыг гаргаж өгсөн. Уг хурлын үеэр захиалагч байгууллагын зүгээс уг ажлыг гүйцэтгэх явцад ковид-19 цар тахлын нөлөөгөөр материал, тоног төхөөрөмж, тээвэр, логистикийн үнэ огцом өсөх талаар захиалагч, гүйцэтгэгч талууд аль аль нь урьдчилан харах боломжгүй байсныгхүлээн зөвшөөрч байсан. Мөн үүссэн нөхцөл байдал болон хэрэгжээгүй үлдсэн гүйцэтгэх ажпын хэмжээ зэргийг судлан гэрээний хүчинтэй хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой, харин материалын үнийн өсөлтийг манай компанийн зүгээс захиалагчид хүргүүлсэн баримтыг үндэслэн гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжгүй, харин материалын үнийн өсөлтийг холбогдох хууль, журамд үндэслэн төсвийг эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэсний үндсэн дээр хэлцэлийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Бидний зүгээс гэрээт ажпын зураг төсвийг магадлалаар баталгаажуулах асуудлаар Барилгын хөгжпийн төвд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 044 дугаартай албан бичгээр хандсан байсан бөгөөд зураг төсөвт магадлал хийлгэхэд захиалагчийн хүсэлт, ажлын зураг, хяналтын төсвийг ирүүлэх шаардлагатай гэсэн хариуг өгч байсан талаар хурлын үеэр ажпын хэсгийн гишүүдэд хэлсэн.

Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Барилгын хөгжпийн төвд дээрх төсөл, арга хэмжээний төсөвт магадлал хийлгэхээр хүсэлт гаргасан боловч уг ажпын зураг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэн боловсруулсан бөгөөд уг зураг төслийг магадлалаар баталгаажуулаагүй байсан тул төсөвт магадлал хийх боломжгүй тухай Барилгын хөгжпийн төвөөс хариу өгсөн.

Гэвч энэ хугацаанд манай байгууллага нь гэрээт ажпаа хугацаанд хүлээлгэж өгөхөд анхаарч ажилласаар байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасан барааг нийлүүлж, угсарч суурилуулж дууссан. Үүний дараа дахин захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 087, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 061 дугаартай албан бичгээр тус тус санхүүжилтийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж хандсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 131/792 дугаартай албан бичгээр “танай компаниас гэрээт ажпын явцад барилгын материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсний дагуу үүссэн нөхцөл байдлыг судалж, холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн хариу ирсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь төсөвт магадлал хийлгэх боломжгүй болсон тул “Кэй Пи Эм Жи аудит” ХХК-иар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилд хөндлөнгийн аудит хийлгэсэн бөгөөд уг аудитын байгууллага нь Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын хүрээнд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан.

Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын

1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт Барилгын тухай хуулийн 24.4-т заасны дагуу өөрчлөлтийг тооцох үндэслэлийг хянаж, тогтоох, магадлал хийх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.”

2.2 дахь хэсэгт “Энэ журмыг хэрэглэх хугацаа нь журмын 3.2.1-д заасан жагсаалтын хүрээнд барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох, магадлалын үйл ажиллагаа хийгдсэнээр дуусгавар болно.” 2.4 дэх хэсэгт “Энэ журмын дагуу хийгдэх магадлалын үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан төсөл, арга хэмжээг хамруулахгүй.”

      1. дэх заалтад “барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох төсөл, арга хэмжээний жагсаалт гаргах”
      2. дахь заалтад “барилга байгууламжийн төсөвт өртгийг тооцоход хэрэглэгдэх барилгын материалын дундаж үнийг мэргэжлийн байгууллагын гаргасан судалгааг үндэслэн тогтоосны дагуу тооцоололд ашиглахыг чиглэл болгох.” гэжтус тус заасан байна.

Гэтэл бидний оролцсон тендер шалгаруулалтын баримт бичгийн ТОӨЗ 2.1-т “Санхүүжилтийн эх үүсвэр: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өөрийн хөрөнгө” гэж заасан байхад дээрх журмын үйлчлэлд хамааруулан аудитын дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр аудитын компанийн үнийн өсөлтийг тооцохдоо үндэслэл болгосон Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалын дагуу баталсан “Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа”-нд манай компанийн нийлүүлж, суурилуулсан үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж, хүчний зэс кабель зэрэг нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтод заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл”-д зориулж, техникийн тусгай шаардлагын дагуу захиалгаар үйлдвэрлүүлсэн, өндөр чадлын, том хэмжээтэй, түгээмэл бус тоног төхөөрөмж учраас дээрх үнийн судалгааг үндэслэл болгож, үнийн өсөлтийг тооцож чадаагүй юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан хурлын үеэр аудитын дүгнэлт болон Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалыг үндэслэн манай компанид 42,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох боломжтой тухай мэдэгдсэн. Гэвч манай компанийн нийлүүлж, суурилуулсан үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж, хүчний зэс кабель зэргийн үнийн өсөлтийг тооцоогүй бөгөөд бусад туслах материалд холбогдох үнийн өсөлтийн зөрүүг тооцсон дүн нь л 42,000,000 төгрөг байгаа юм.

Бидний хувьд аль хэдийн өөрсдийн санхүүгийн нөөц боломжоо ашиглан, санхүүгийн алдагдалд орж энэхүү гэрээнд заасан үүрэгт ажлаа компанийн нөөц боломжийг шавхаж, амжилттай хийж гүйцэтгэн чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн. Захиалагч байгууллагын хувьд ч мөн гэрээг дүгнэж хүлээн авсан бөгөөд хэвийн ажиллагаатай байгаа.

Гэрээт ажпыг хийж гүйцэтгэх хугацаанд дараах байдлаар манай компанид гүйцэтгэлийн санхүүжилт олгогдсон. Үүнд:

Огноо

Утга

Санхүүжилтийн хэмжээ (төгрөг)

2021.08.24

Урьдчилгаа төлбөр

2,270,000,000

2022.02.11

Санхүүжилт 2

928,241,935

2022.06.22

Санхүүжилт 3

697,140,766

2022.10.10

Санхүүжилт 4

155,280,089

2022.10.18

Санхүүжилт 5

150,000,000

2023.12.11

Чанарын барьцаа

213,992,532

Нийт

4,414,655,322

Бидний хувьд гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн дүнгээр уг ажлыг хийж дуусгасан бөгөөд нийлүүлсэн бараа, хийж гүйцэтгэсэн ажпуудаасаа зөвхөн үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж болон хүчний зэс кабелийн үнийн өсөлтийг бодит гарсан зардлын баримтыг үндэслэн зөрүү болох 441,655,691 төгрөг, түүний ашиг 66,248,354 төгрөг, эдгээр дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 50,790,404 төгрөг нийт 558,694,449 төгрөгийг захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нэхэмжилж байна. Үүнд:

Гэрээ байгуулах үеийн үнийн санал:

/

Тоноглолын нэр

Үнэ

Тээвэр

Гаалийн

татвар

нийт

1

Хуваарилах байгууламж

996,809,385

35,742,800

51,627,609

1,084,179,794

2

Хүчний трансформатор

260,296,300

34,302,300

14,729,930

309,328,530

3

Кабель

99,848,343

4,992,417

5,242,038

110,082,798

ниит

1,503,591,122

Бодит гарсан гүйцэтгэлээрх үнэ:

Тоноглолын нэр

Үнэ

Тээвэр

Гаалийн

татвар

нийт

1

Хуваарилах байгууламж

1,103,371,982

39,579,002

55,712,888

1,198,663,872

2

Хүчний трансформатор

343,440,306

116,377,530

16,676,081

476,493,917

3

Кабель

243,989,347

9,972,907

16,126,770

270,089,024

ниит

1,945,246,813

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын задаргаа:

Үндсэн тоноглолын нэр

Өмнө ирсэн үнийн санал

Гүйцэтгэл

Зөрүү төлбөр

1

Хуваарилах байгууламж

1,084,179,794

1,198,663,872

114,484,077

2

Трансформатор

309,328,530

476,493,917

167,165,387

3

Кабель

110,082,798

270,089,024

160,006,226

1,503,591,122

1,945,246,813

441,655,691

Ашиг /15%/

66,248,354

Хэсгийн дүн

507,904,045

НӨАТ /10%/

50,790,404

НИИТ

558,694,449

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан энэхүү гэрээний хувьд гүйцэтгэлийн явцад захиалагч болон гүйцэтгэгч талуудын урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлууд нь аль нэг талын буруутай үйлдлээс шалтгаалж бий болоогүй, дэлхий нийтээрээ гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдалтай тулгарсан. Гүйцэтгэгч бидний хувьд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тендерт санал илгээж, түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийн захиалгыг хийж, угсарч суурилуулсан. Бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ өссөнтэй холбоотойгоор гэрээний дүнд багтаах зорилгоор тендерт санал болгосноос өөр хямд тоног төхөөрөмж нийлүүлэх нь хууль, журамд үл нийцэх тул бид өөрсдийн тендерт санал болгосон тусгай техникийн нөхцлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зориулж захиалгаар үйлдвэрлэгдсэн чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг санхүүгийн алдагдалтайгаар нийлүүлж, угсарч суурилуулсан.

Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 558,694,449 төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч Гантесла ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Манай компанийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох 558,694,449 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батчимэг би нэхэмжлэлийн шаардлагаа 132,299,502 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас 690,922,502 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

 Хариуцагчтай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай "Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах" гэрээг 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулсан.

Гэрээний 11.1 дэх хэсэгт зааснаар "Ковид-19" цар тахлын үеийн түүхий эдийн хомсдол болон хорио цээр, гадаад тээвэрлэлтийн саатал зэрэг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Худалдаа аж үйлдвэрийн тэнхэмийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаарай гэрчилгээг үндэслэн гэрээний хугацааг 3 удаа сунгасан.

Давагдашгүй хүчний зүйлийн улмаас материал, тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдсэн, тооцоолоогүй гадаад тээврийн зардал гарсан үндэслэлээр нийт 690,922,502 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилж байна. Үүнд:

1. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/0049 дугаартай дүгнэлтээр "материалын зардал"-д 379,019,555 төгрөг,

2. Тоног төхөөрөмж буюу трансформотарын нэмэгдсэн зардалд 167,164,367 төгрөг,

3. Ашиг 15%- 81,927,588 төгрөг

4. НӨАТ 10%-62,811,151 төгрөг болно.

Трансформотарын нэмэгдсэн зардалд:

Зардлын нэр

Гэрээний үнэ

Нэмэгдсэн өртөг

Тоног төхөөрөмж

Тээвэр

Нийт

1

Тоног төхөөрөмж

309,328,530

83,144,006

84,020,361

167,164,367

2.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Гантесла" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тус үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдсан.

"Эрдэнэт үйлдвэр" нь төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд аливаа худалдан авах бараа, ажил, үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тус үйлдвэрийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийн хамт шинээр суурилуулах" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 4,759,500,000 (Дөрвөн тэрбум долоон зуун тавин есөн сая таван зуун мянга) төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг зарласан. Тус тендерийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн “Гантесла” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай гэрээ байгуулсан.

Тус гэрээний 1.1-т “Худалдагч нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийг гэрээний Хавсралт №1, Хавсралт №2-т заасан үнэ, тоо ширхэгийн дагуу нийлүүлэх ба угсралт, суурилуулалт, сургалт хийнэ.",

2.1-т "Гэрээний нийт үнийн дүн НӨАТ тооцсон 4,540,000,000 төгрөг", 3.2-т "бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийх хугацаа нь хуанлийн 60 хоног байна." гэж талууд харилцан тохиролцсон.

Мөн талууд гэрээний 11 дүгээр зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай харилцан тохиролцсон.

"Гантесла" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн.

"Гантесла" ХХК-иас цар тахлын улмаас бараа, тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан, мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 сарын 09-ны өдрийн А/70 дугаар тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК-иар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Гантесла” ХХК хооронд байгуулагдсан 2/349-21 дугаартай гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт, зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлэн, дүгнэлт гаргуулсан.

 Хөндлөнгийн аудитын дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гарсан.

Тиймээс ажлын хэсэг "Гантесла” ХХК-ийн удирдлагатай 2023 оны 10 сарын 26ны өдөр уулзалт зохион байгуулж "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК-ийн тооцооллын дүнг танилцуулж 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч тус компани эс зөвшөөрсөн.

Талууд хооронд байгуулагдсан гэрээнд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан худалдагчийн гаргасан бодит зардлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, Д.Баярмаа нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: "Гантесла" ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Гантесла" ХХК хооронд 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай байгуулагдсан.

Гэрээний талууд гэрээний 11 дүгээр зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай тухайлан харилцан тохиролцсон байсан.

"Гантесла" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн.

Учир нь Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд Монгол Улсын 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хамаарч байгаа тул гэрчилгээг олгосон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийг тохируулах тухай зохицуулалт байгаагүй тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй болно.

Гүйцэтгэгч “Гантесла” ХХК нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал илгээсний улмаас түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулсан.

Гэрээний талууд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдагчийн гаргасан бодит зардлыг худалдан авагчаас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ, Тендэрт илгээсэн төсөв, төлбөр төлсөн баримтууд, 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичиг, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 087 дугаартай албан бичиг, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 061 дугаартай албан бичиг, 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 131/792 дугаартай албан бичиг, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 044 дугаартай албан бичиг,

4.Хариуцагчаас: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 02 сарын 09-ний өдрийн А/70 дугаартай тушаал, А/70 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 10 дугаар хурлын тэмдэглэл, Кэй пи эм жи аудит ХХК-ийн тайлан, шинжээч томилуулах тухай хүсэлт,

5.Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, Барилгын төсөвчдийн холбооноос ирүүлсэн дүгнэлт,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гантесла ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т  холбогдуулан гаргасан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/349-21 дугаартай Худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 558,694,449 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай  2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээ байгуулагдсаны дараа бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т энэ талаар удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч  энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Бидний хувьд гэрээний үүргээ биелүүлэх, захиалагч байгууллагын саналыг харгалзан улсын томоохон үйлдвэрийн ажпыг боломжит хугацаанд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан гэрээнд зааснаас илүү өртгөөр ажпыг гүйцэтгэж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиалагч байгууллагаас гэрээг дүгнэж, өөрсдийн ашиглалтдаа хүлээн авч, ажпын акт гарсан. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 558,694,449 төгрөгийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд аливаа худалдан авах бараа,ажил,үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ,худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг.Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тус үйлдвэрийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах”ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг зарласан.Тус тендерийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн Гантесла ХХК-тай 2021 оны 06 сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай гэрээ байгуулсан.

Гантесла ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын 2021-08-11-ний өдрийн 02/389 дугаартай гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021-06-08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгэр 2021-10-20-ны өдөр хүртэл,2022-02-10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрэгээр 2022-06-01-ний өдөр хүртэл,2022-08-02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022-09-01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн. Гантесла ХХК-иас цар тахлын улмаас бараа,тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан ,мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захиралын тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан.Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллагааар гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт,зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлж,дүгнэлт гаргуулсан,уг дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гэж гарсан. Үүний дагуу 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч тус компани эс зөвшөөрсөн. Талууд хооронд байгуулагдсан гэрээнд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан гаргасан бодит зардлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с гаргуулах тухай нөхцлийг огт харилцан тохиролцоогүй,худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй.тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Гантесла ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2021 онд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан “Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах” 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний ЭҮТӨҮГ/202101891 дугаартай тендер шалгаруулалтад оролцож , 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж суурилуулах тухай үнийн саналыг илгээсэн байх бөгөөд тендерийн үнэлгээ хийгдэж, нэхэмжлэгчид 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл ирүүлжээ. Нэхэмжлэгч үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2/349-21 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу 60 хоногийн хугацаанд барааг нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж дуусахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсаны дараа дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ зэрэг нь тендерт үнийн санал илгээж гэрээ байгуулагдсан үеэс хойш огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн,энэ талаар хариуцагч  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан боловч арга хэмжээ аваагүй, энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь  2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлыг дуусгаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг дүгнэж, ашиглалтанд хүлээн авч, ажлын акт гарчээ.

Гэрээ байгуулсанаас хойш нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Ковид-19 цар тахлын хөл хорио, хил гаалийн асуудал,хийгдэж дууссан байх ёстой суурийн ажлууд дуусаагүй байсан зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах талаар хариуцагчид хүсэлт гаргаж харилцан тохиролцсоны үндсэн дээр  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл гэрээний хугацааг тус тус сунгаж, ажлыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандаж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг,2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичгээр нэмэлт санхүүжилт хүсэж байсан боловч ямар нэг хариу ирүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч Гантесла ХХК-иас цар тахлын улмаас бараа,тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан ,мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захиралын 2023-02-09-ний өдрийн А/70 дугаар тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан байна.Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох “Кэй Пи Эм Жи Аудит ХХК-иар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Гантесла ХХК хооронд байгуулагдсан 2/349-2 дугаартай гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт,зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлэн,дүгнэлт гаргуулсан,хөндлөнгийн аудит үнийн өсөлтийн зөрүүг 42,725,349 төгрөг гэж дүгнэжээ.ийнхүү ажлын хэсэг Гантесла ХХК-ийн удирдлагатай 2023-10-26-ны өдөр уулзалт зохион байгуулж “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-ийн тооцооллын дүнг танилцуулж 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч нэхэмжлэгч энэхүү саналыг хүлээж аваагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээтэй холбогдуулан гаргасан бодит зардлыг хариуцагчаас гаргуулах тухай харилцан тохиролцоогүй энэ талаар гэрээнд тусгагдаагүүй байна. Мөн гэрээнд талууд гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар анхнаасаа тохиролцжээ. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 2.1-д Гэрээний нийт үнийн дүн НӨАТ-тай 4 тэрбум 540 сая төгрөг байна. Энэ үнэд баглаа боодол, ачилтын зардал хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт, гааль, татвар, бусад холбогдох зардал багтсан болно гэсэн байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний хугацааг сунгах, 40.1.2, 11.11-д заасан аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах, 40 дүгээр зүйлийн 40.2-д худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараахь зүйлийг хориглоно гээд 40.1-д зааснаас бусад үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд дээрх хуулийн заалтаар гэрээний үнийг тохируулах, бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 40.3.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гантесла ХХК-ийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 690,922,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.