Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00052

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00052

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ...... дүүрэг, ..... дүгээр хороо, ..... гудамж-....., ..... цогцолбор “.........” ХХК-ийн (РД:.......) нэхэмжлэлтэй ....... аймгийн ..... сум, ..... дугаар баг, ...... тоотод оршин суух ...... (РД:.......) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,120,015 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

“...........” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

............ нь "..............."-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 03 сарын 29-ний өдөр 1400000738776 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ........... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 20-ны өдөр 570,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй.

2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар ............. үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 461,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,592 төгрөг нийт 1,120,015 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч .............. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ............. нь “...............” ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,120,015 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр 560,007.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ний өдөр 560,007.5 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

            ҮНДЭСЛЭХ нь:

 

 “..............” ХХК-нь .............. зээлийн гэрээний үүрэгт 1,120,015 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............ нь “.............” ХХК-ний нэхэмжилж буй 1,120,015 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр 560,007.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ний өдөр 560,007.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31430 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............... төлөх улсын тэмдэгтийн хураамж 31430 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “.............” ХХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,120,015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31430 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ............ улсын тэмдэгтийн хураамжид 15715 төгрөг, орон нутгийн орлогоос 15715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА