Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00053

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2025/00053

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ............. хот, .......... дүүрэг, ......... дүгээр хороо, ........... гудамж, .........., ......... давхар, ......... тоотод байрлах “...........” ХХК-ний  (РД:.............) нэхэмжлэлтэй ............ аймаг, ........... сум, .......... дугаар баг, ............ тоотод оршин суух иргэн ...... овогт ............ (РД:ГЮ80022175) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,340,375.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“............” ХХК-ний  гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ............ захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ............нь манай компанитай 2023 оны 10 сарын 30-ний өдөр өдөр L35000704 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 2 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгап, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 7803642633 зээлийн дансны дугаартай, 1,169,000.00 /нэг сая нэг зуун жаран есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5005116862 банкны тоот дансанд

2024 оны 2 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:

            -Үндсэн зээл: 1,169,000.00 /нэг сая нэг зуун жаран есөн мянган төгрөг/,

 -Шимтгэл: 23,380.00 /хорин гурван мянга гурван зуун наян төгрөг/

             -Үндсэн хүү: 619,153.64 /зургаан зуун арван есөн мянга нэгзуун тавин гурван төгрөг жаран дөрвөн мөнгө /

           -Нэмэгдүүлсэн хүү: 113,453.86 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг наян зургаан мөнгө /

           -Нийт: 1,924,987.50 /нэг сая есөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө /

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 7100192753 зээлийн дансны дугаартай, 5,000,000.00 /таван сая төгрөг/төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5005116862 банкны тоот дансанд

2023    оны 10 дугаар сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь :

            -Үндсэн зээл: 4,999,998.28 /дөрвөн сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн найман төгрөг хорин найман мөнгө /

           -Шимтгэл: 0.00

            -Үндсэн хүү: 2,213,259.50 /хоёр сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуун тавин есөн төгрөг тавин мөнгө /

            -Нэмэгдүүлсэн хүү: 193,629.97 /нэгзуун ерөн гурван мянга зургаан зуун хорин есөн төгрөг ерөн долоон мөнгө /

           -Нийт: 7,406,887.75 /долоон сая дөрвөн зуун зургаан мянга найман зуун наян долоон төгрөг далан таван мөнгө /

Иймд зээлдэгч ...........-с үндсэн зээлийн төлбөрт 6,168,998.28 /зургаан сая нэг зуун жаран найман мянга есөн зуун ерөн найман төгрөгхорин найман мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,832,413.14 /хоёр сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун арван гурван төгрөг арван дөрвөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 307,083.83 /гурван зуун долоон мянга наян гурван төгрөг наян гурван мөнгө / төгрөг, шимтгэл 23380.0 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 9,340,375.25 /есөн сая гурван зуун дөчин мянга гурван зуун далан таван төгрөг хорин таван мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ............... нь “...........” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,340,375.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.30 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.............” ХХК-нь .............. зээлийн гэрээний үүрэгт 9,340,375.25 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............... нь “..............” ХХК-ний нэхэмжилж буй 9,340,375.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 934,037.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 934,037.30 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 31-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,396 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................ төлөх улсын тэмдэгтийн хураамж 164,396 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “..............” ХХК-ний нэхэмжлэлтэй .............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,340,375.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,396 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 82198 төгрөг, орон нутгийн орлогоос 82198 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА