| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00077/И |
| Дугаар | 312/ШШ2025/00280 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/00280
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********-д холбогдох 650,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч /**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43169841 тоот гэрээ байгуулан ********* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huwia Nova Y61,Сгееn утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-09 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 582,496 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 23,300 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 44,699 төгрөг буюу нийт 650,495 төгрөгийг гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* Мобикомоос гаргасан утасны төлбөр 650,495 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3 сарын дотор төлж барагдуулна. 2025 оны 03 сарын 30-нд 217,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-нд 217,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 217,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* холбогдуулан 650,495 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 30-нд 217,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-нд 217,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 217,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********* холбогдуулан 650,495 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 650,495 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 30-нд 217,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-нд 217,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 217,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,163 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,081 төгрөг, төрийн сангаас 10,081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН