| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00029/И |
| Дугаар | 312/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00326
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************-д холбогдох 2,393,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **************** нь ***************тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн ******** нь2023 оны 09-р сарын 14-ний өдөр В3002309Т408 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,499,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар ****** загварын маркийн плитк цахилгаан бараагхувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ********** нь зээлдэгч *****2023 оны 09-р сарын 14-ний өдөр плитк цахилгаан бараагхүлээлгэн өгсөн. Зээлдэгч ********* нь зээл авснаас хойш үндсэн зээл 569,589.04 төгрөг, зээлийн хүү 452,933.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 429.30 төгрөгнийт 1,022,952.00 төгрөгтөлсөн. 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний үүргээзөрчин 2Т4хоногхугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч *****-ай байгуулсан В30023091408 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,393,608.69 төгрөгийн өр төлбөрийг *****-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******аас гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,393,608 төгрөгийг 2025 оны 03 сарын 20-нд 797,870 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 797,870 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 797,870 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********д холбогдуулан 2,393,608 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-нд 797,870 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 797,870 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 797,870 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********д холбогдуулан 2,393,608 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 650,495 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-нд 797,870 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 797,870 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 797,870 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,248 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 26,624 төгрөг, төрийн сангаас 26,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН