Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/00330

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлсэнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********-д холбогдох 371,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч **********нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 12 оны 06-ны өдрийн байдлаар z000398955 тоот зээл 2024 оны 07 сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээлээс 64,112 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 250,888 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 162 хоногийн хүү 106,015 төгрөг + шимтгэл 0 төгрөгнөөс хүүнд төлсөн 61,583 төгрөгийг хасаж нийт хүү 44,432 төгрөг Нийт дүн 295,320 төгрөг, 2000566886 тоот зээл 2024 оны 10 сарын 5-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 64,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 77 хоногийн хүү 11,334 төгрөг + шимтгэл 640 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 11,334 төгрөг Нийт дүн 75,974 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 314,888 төгрөг, нийт хүү 55,766 төгрөг , шимтгэл нийлбэр 460 төгрөг Бүгд нийлээд 371,294 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага 371,294 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Ииймд ******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******өд холбогдуулан 371,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 371,294 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болох нь нэнхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********* холбогдуулан 371,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** нь биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,789 төгрөгийн 5,894 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН