Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2025/00077

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ***, *** дүүрэг ***-р хороо, *** дугаар хороолол *** байр, *** тоотод оршин суух, Д-ийн Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Б-ийн Э, Г-ийн Г нарт холбогдох,

машины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, нэмэлт зардал 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Э  миний бие танил болох Б.Э , Г  нарт өөрийн өмчлөлийн *** тоёота приус арлын *** дугаартай авто машинаа 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр худалдсан. Анх машин авахдаа 5,000,000 төгрөг нэмэлт зардал 850,000 төгрөг нийт 5,850,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх хугацаандаа өөр хүнд зарж борлуулсан байна. Иймд үлдэгдэл төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э , Г.Г  нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Гончиг овогтой Г  нь эхнэр Э-ийн хамт Д овогтой Э-ээс 2023 онд приус 20 машин авсан тухайн үед тал мөнгийг нь өгсөн. 5,850,000 төгрөг өгнө. 2025 оны 05 дугаар сард төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Э ийн нэхэмжлэлтэй, Б.Э , Г.Г  нарт холбогдох машины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, нэмэлт зардал 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Б.Э , Г.Г  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн Миний бие Гончиг овогтой Г  нь эхнэр Энхээгийн хамт Д овогтой Э-ээс 2023 онд приус 20 машин авсан тухайн үед тал мөнгийг нь өгсөн. 5,850,000 төгрөг өгнө. 2025 оны 05 дугаар сард төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна …” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,550 төгрөгийн тал хувь 54,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,275 төгрөгийг улсын орлогоос, 54,275 төгрөгийг хариуцагч Б.Э , Г.Г  тус тус гаргуулж Д.Э т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. В овгийн Д-ийн Э-ийн нэхэмжлэлтэй, Б овгийн Б-ийн Э, Ж овгийн Г-ийн Г  нарт холбогдох машины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, нэмэлт зардал 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э , Г.Г  нар нь 5,850,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,550 төгрөгийн тал хувь 54,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,275 төгрөгийг улсын орлогоос, 54,275 төгрөгийг хариуцагч Б.Э , Г.Г  тус тус гаргуулж Д.Э т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ