| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2025/00012/И |
| Дугаар | 305/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 305/ШШ2025/00090
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: *** дүүргийн *** дугаар хороо, *** *** өргөн чөлөө *** тоот “Ж э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** тоотод оршин суух, Ж овгийн Ц-ийн Б-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 7,144,965.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж э ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Б нь автомашин худалдан авах зорилгоор №ЗГ1003210306, №ЗБ1003210306 дугаартай зээлийн гэрээг байгуулан нийт 9,300,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2.7 хувийн хүүтэй зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул 7,129,365.83 төгрөг, нотариатын зардал 15,600 төгрөг, нийт 7,144,965.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж э ББСБ” ХХК-иас зээл авсан нийт үлдэгдэл төлбөр болох 7,144,965.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ж э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,144,965.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “...“Ж э ББСБ” ХХК-иас зээл авсан нийт үлдэгдэл төлбөр болох 7,144,965.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү …” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,270 төгрөгийн тал хувь 64,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,635 төгрөгийг улсын орлогоос, 64,635 төгрөгийг хариуцагч Ц.Б-өөс тус тус гаргуулж “Ж э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ж э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,144,965.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц-ийн Б нь 7,144,965.86 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,270 төгрөгийн тал хувь 64,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,635 төгрөгийг улсын орлогоос, 64,635 төгрөгийг хариуцагч Ц.Б-өөс тус тус гаргуулж “Ж э ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ