Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2025/00101

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* дүүрэг, ****** хороо, *********** байранд үйл ажиллагаа явуулдаг ************* ХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багт оршин суух, Х овогт Б-н Д-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,849,495.16(арван сая найман зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн тав зууны арван зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б овогтой Д нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* банктай ЗГ-К001409722 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 21(хорин нэг) хувийн хүүтэйгээр 30(гуч) сарын хугацаатай дижитал зээл авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээгээр хүлээн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 10,000,000(арван сая) төгрөг, зээлийн хүү 837,312.51(найман зуун гучин долоон мянга гурван зуун арван хоёр зууны тавин нэг) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,182.65(арван хоёр мянга нэг зуун наян хоёр зууны жаран тав) төгрөг, нийт 10,849,495.16(арван сая найман зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн тав зууны арван зургаа) төгрөгийг Б овогтой Д-с гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Д-н тайлбарын агуулга: ***** банкнаас авсан зээл болон 10,000,000(арван сая) төгрөг, зээлийн хүү 837,312.51(найман зуун гучин долоон мянга гурван зуун арван хоёр зууны тавин нэг) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,182.65(арван хоёр мянга нэг зуун наян хоёр зууны жаран тав) төгрөг, нийт 10,849,495.16(арван сая найман зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн тав зууны арван зургаа) төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч ****** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10,849,495.16(арван сая найман зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн тав зууны арван зургаа) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ****** банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,541.92(нэг зуун наян найман мянга таван зуун дөчин нэг зууны ерэн хоёр) төгрөгөөс 94,270.51(ерэн дөрвөн мянга хоёр зуун дал зууны тавин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 94,270.51(ерэн дөрвөн мянга хоёр зуун дал зууны тавин нэг) төгрөгийг, хариуцагчаас 94,270.51 (ерэн дөрвөн мянга хоёр зуун дал зууны тавин нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч ***** банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10,849,495.16(арван сая найман зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ерэн тав зууны арван зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,541.92(нэг зуун наян найман мянга таван зуун дөчин нэг зууны ерэн хоёр) төгрөгөөс 94,270.51(ерэн дөрвөн мянга хоёр зуун дал зууны тавин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 94,270.51(ерэн дөрвөн мянга хоёр зуун дал зууны тавин нэг) төгрөгийг, хариуцагчаас 94,270.51 (ерэн дөрвөн мянга хоёр зуун дал зууны тавин нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА