| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0039/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 40
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18310000200035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон******* улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд 1989 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй , ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Төв гудамж ******* тоотод оршин суудаг, “******* ******* ******* *******” ХХК-д хүнд машин мехазмын операторчин ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-нд хуриманд уригдаад 19 цагийн орчим тарсан. Гэр рүүгээ харих гэж байгаад хохирогч тай таараад түүнийг зодсон. Тэгээд гэрт нь очиход эхнэр нь цагдаа дуудаж намайг Цагдаа нар ирж аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч А.ын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед шиг санагдаж байна. Би найзуудыхаа хамт Бугант тосгоны Соёлын төв орсон. Ингээд Соёлын төвөөс гараад найзуудынхаа хамтаар гараад гэр хороолол руу явж байсан юм. Тэгтэл манай найзууд надаас түрүүлээд бөөнөөрөө гүйгээд явчихсан. Би араас нь явж байтал Бугант 2 клонкийн чанх урд гурван замын уулзвар дээр явж байтал хэн ч юм мэдэхгүй үл таних хүн толгойг минь гараараа уургалаад авахаар нь яаж байна хөе хэн бэ гэхэд ******* байсан. Би *******г за болилдоо ахаа гэхэд чи муу юу гэнээ яи яахаараа миний эхнэрээр оролдоод байна гээд намайг заамдаж аваад зогсож байтал манай найз ирсэн. .....******* намайг түлхэж хашааны буланд унгагаад толгой руу шал ултай гутлаараа өшиглөсөн. Би нүүрээ 2 гараараа хамгаалтал 2 гар руу өшиглөөд нүүр лүү өшиглөсөн. Би тэгэж байгаад арай гэж салаад Бугант Оюу колонкийн үүдэнд зогсож байтал ******* араас ирээд яасан их зугтаадаг новш вэ гээд дахиад зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 дугаар тал/
Гэрч А.ын 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын үед гэртээ өөрийн найз гийн гэр бүлийг цай уулгаад ойр зуурын юм ярилцаад инээж хөхрөөд сууж байтал гадаах хаалга онгойгоод гаднаас миний төрсөн дүү , *******гийн хамт гэрт орж ирсэн. ын нүүр амнаас нэлэхүйдээ цус гарсан хэн болох нь танигдахын аргагүй аймар болчихсон орж ирэхээр нь юу болов оо яачихваа гэхэд .....энэ намайг 2 цаг гаран гадаа зодлоо гэхээр нь хэн чамайг зодож байгаа юм бэ? Гэхэд *******г заасан......*******гээс чи яахаараа миний дүүг зодож байгаа юм бэ? Гэтэл ******* би зодоогүй харин би танай дүүг танай гэрт хүргэж өгч байна гэхээр нь чи энэ хүний нүүр амыг хар л даа чи ийм болгочихсон юм биш үү гэхэд, ******* зүгээр байгаарай би яахаараа би танай дүүг зоддог юм гээд хэнэг ч үгүй зогсоод бид нартай уурлаж уцаарласан өнгө аястай харьцаад байхаар нь ямар ч байсан учрыг нь олъё гэж бодоод Цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн 2 албан хаагч гэрт ирсэн. Тэгээд *******г аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар тал/
Гэрч Д.ын 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын үед гэртээ өөрийн найз гийн гэр бүлийг цай уулгаад сууж байтал манай нөхрийн дүү хүнд зодуулсан бололтой зүүн нүд нь тагларч хавдсан, хамар нь цаашаа чихэгдэж орсон, тархины зүүн хэсэг нь хавсан. Нүүр, ам үс гэзэг нь нэлэнхүйдээ цус болчихсон орж ирсэн. Ингээд аас юу болсон юм бэ, хэн чамайг ийм болгочихов оо гэтэл *******г заагаад энэ намайг 2 цаг гаран гадаа зодлоо гэсэн. Тэхээр нь тэр Цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа ч ирсэн. Цагдаа ирээд яаралтай эмнэлэгт үзүүл гэсэн эмнэлэгт дуудлага өгсөн. Дуудлагаар Бугант тосгоны ЭМТ-ийн эмч ирээд ын биеийн байдлыг үзээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед ын өмсөж явсан саарал өнгийн ноосон цамцны урд хэсэг нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирдсон, түүний өмсөж явсан хар өнгийн гадуур куртикнаас цус дуслаж байсан. Тухайн үед ******* та нар намайг яаж байгаа юм бэ? Би танай дүүг танай гэрт хүргэж ирж байхад яаж байгаа чин энэ вэ? гэж хэлж байсан. Тэгэхээр нь *******д чи намайг эхнэртэйгээ хардаад учир утгагүй зодоо биздээ. Намайг зүгээр явж байхад хойноос хүрч ирээд гараараа толгой уургалаад чи яагаад манай эхнэрийг оролдоод байна гээд зодоо биздээ гээд уйлж байсан.Тухайн үед *******гийн шар өнгийн гутал нь урд хэсгээрээ задарч гар нь цус болчихсон байсан. ******* ыг зодсон явдлыг ын найз мэдэж байгаа тухай надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/
Гэрч Э.гийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цаг 40 минутын үед өөрийн найзууд болох , , нарын хамтаар Соёлын төвд болсон Дархан бэрийн цол гардуулах ёслолын үйл ажиллагаа үзчихээд Соёлын төвөөс гараад гэр хороолол тийш явж байтал 3 замын уулзвар дээр *******, нар хоорондоо барьцалдчихсан зогсож байхаар нь очоод та 2 юу болоод байгаа юм бэ? Зүгээр биз дээ гэхэд ******* зүгээрээ зүгээр гэсэн харин нь дуугүй зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр 2-т хандаж та 2 хэрэлдэж маргалдаж болохгүй шүү гэж хэлээд цуг явж байсан найзуудыгаа гүйцэхээр нарийн гудмаар гараад тэд нарын араас гүйсэн. Түүнээс хойш ямар хэрэг болсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг Соёлын төвөөс гараад явж байхад *******, нар хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. Би тэр 2-ын барьцалдааныг болиулчихаад найзуудыгаа гүйцэхээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/
Гэрч О.ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай тосгоны иргэн т Дархан бэрийн цол гардуулах ёслолын ажиллагаа манай соёлын төвд 16-18 цагийн хооронд болсон. Уг үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд т “Дархан бэр” гэх цол өргөмжлөл, бэлэг дурсгалын хамт хүлээлгэн өгөх ажиллагаа болсон. Уг ажиллагааны үеэр ганц 2 урлагийн номер гарсан. Тухайлбал манай тосгоын Ардын аьяастан , Баярцэцэг нар дуулсан. Энэ ажиллагаанд барагцаагаар 30-40 хүн байсан. Эдгээр хүмүүсийн ихэнх нь настай хүмүүс байсан. Соёлын төвд П хэлбэрийн ширээ зассан бөгөөд ширээн дээр архи согтууруулах ундааны зүйл харагдаагүй идэж уух юм өрсөн байсан. Уг ёслолын үйл ажиллагаан дээр манай тосгоны ******* гэх залуу гаднаас нэлээд согтуу орж ирчихсэн бүжиглэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч Э.ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай уурхайд трейксийн машинч ажилтай ахынд 19 цаг 40 үед орсон юм. Намайг ахынд ороход ахын 2 хүүхэд тоглож байсан. ах гэртээ өөрөө байгаагүй. Би ахын хүүхдүүдээс аав чинь байхгүй байгаа юм уу? гэхэд аав ээж ойрхон гарсан удахгүй ирнэ гэхээр нь миний дүү аав ээж 2 руугаа ах гэрт ирчихээд та 2-ыг хүлээгээд байна гээд хэлчих гэж хэлтэл ахын хүү утсаараа ахыг дуудсан. ах төд удалгүй гэртээ эхнэрээ дагуулсаар ороод ирсэн. Ингээд би ах түүний эхнэр нарт Шинэ жилийн мэнд хүргээд тэдний ширээнд суутал гаднаас хаалга татах чимээгээр эргээд хартал , ******* нар 2 орж ирж байгаа харагдсан. ын нүүр нэлэнхүйдээ цусаар будагдаж, нүд ам нь хавдаж тагларсан хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. тухайн үед *******г чи намайг зодоод ийм болгоо биздээ гээд уйлж байсныг санаж байна. Тухайн үед би ч гэсэн халамцсан байсан учир зарим үйл явдлыг бүүр түүр санаж байна. ыг уйлж байхад ******* ахад хандан ........уучлаарай ахаа гэхэд....... ах ******* чи арай ч дээ хүнийг ийм болтол зодоод байхдаа яадаг байна аа...... тэгээд бас уучлалт гуйгаад байгаа юм даа гэж хэлж байсан. Тэгээд ах, эхнэр Баянаатайгаа ыг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан. Би ч эхнэрээ аваад харьсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
Гэрч Ё.ийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед би даргийнхаа хамт ажил дээрээ Шинэ жилийн баярыг тохиолдуулан заалаа чимж байтал манай тосгоны иргэн орж ирээд даргатай уулзсан. манай хадмууд Бугантад ирсэн. Надад Дархан бэрийн цол гардуулна гэж байна. Гэртээ ямар Дархан бэрийн цол гардулах үйл ажиллагааг явуулалтай биш танай зааланд чин энэ үйл ажиллагааг явуулж болох уу гэхээр нь манай дарга Энхжаргал архи согтууруулах ундаа хэрэглэхгүй бол явуулж болноо гэхдээ төлбөртэй. Төлбөр нь 50 мянган төгрөг гэхэд......өө тэгвэл өдрөө товлочихоод төлбөрөө дансаар хийчихье гэж хэлээд гараад явсан. Удалгүй утсаар над руу залгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан бэрийн цол гардуулах үйл ажиллагааг хийхээр боллоо мобайлаар төлбөрөө хийхээр боллоо гээд миний дансны дугаарыг авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Дархан бэрийн цол гардуулах үйл ажиллагаа эхэлсэн. Дархан бэрийн цол гардуулах үйл ажиллагаанд нийтдээ 40 гаран хүн оролцсон бөгөөд ихэнх нь настай хүмүүс байсан. Соёлын төвд П хэлбэрийн ширээ зассан. Ширээн дээр идэж уух юм цэвэр ус *******дуу өрсөн байсан. Тухайн үед ширээн дээр архи согтууруулах ундааны зүйл байгаагүй гаднаас манай тосгоны иргэд уг үйл ажиллагааг сонирхож орж гарч байгаа харагдсан. Уг үйл ажиллагаанд хамрагдсан хүмүүсээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. Гаднаас архи уучихсан согтуу халамцуу *******дуу хүмүүс хана дагуулан тавьсан сандал дээр сууж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Гэрч Л. 2018 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бугант тосгоны төв Ёолк үзээд зогсоод байж байтал манай найзууд болох Алтансүх, 2 оос “Дархан бэрийн ёслолын үйл ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний 13 цагт хүрэлцэн ирнэ үү? Гэсэн урилга өгсөн. Ингээд би өөрийн нөхөр *******тэй ярилцаад *******г уг ёслолын ажиллагаанд оруулахаар болсон. ******* 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан. Ингээд Дархан бэрийн ёслолын ажиллагаа ч дууссан манай нөхөр ******* гэртээ ирдэггүй. Тэгээд бүр санаа зовоод байж байтал гэнэт утас дуугараад Цагдаагийн хэсгээс ярьж байна. Таныг Отгончимэг гэдэг үү та Цагдаагийн хэсэг дээр ирэх боломж байна уу? гэхээр нь би юу болсон юм болоо гэтэл нөхөр чин Цагдаагийн хэсэг дээр саатуулагдсан байна гэхээр нь тэр даруйдаа очиж чадаагүй 23 цагийн үед хүүгээ дагуулаад Цагдаагийн хэсэг дээр иртэл ******* согтуу хүн зодсон. Зодуулсан хүн нь эмнэлэгт хэвтсэн тухай Цагдаагийн ажилтнаас сонссон. Ингээд *******тэй уулзтал ******* Цагдаагийн хэсгийн түр саатуулах байранд согтуу сууж байсан. *******гийн зодсон гэх хүний биеийн байдлыг асуухаар Бугант тосгоны ЭМТ очсон. Тэгтэл манай тосгоны гэх залуу манай нөхөрт зодуулаад эмнэлэгт хэвтсэн. Түүний ах, эгч 2 нь сахиж байсан. ын ах, эгч нь болох , Баянжаргал нартай уулзахад......Танай нөхөр чинь манай дүүг зодсон байна гэж ярьж байсан. ын ах, эгч 2 нь чи манай дүүг харж бай бид 2 гэртээ харьчихаад ирье гэж яваад 01 цаг 30 минутын үед эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/
Бугант тосгоны эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-27 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №А-40 дугаартай:
“1.А.ын биед хамар ясны хугарал, дээд уруулын дотор салст, баруун нүдний гадна хэсэгт шарх, дагз, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, баруун зүүн хөмсгөнд цус хуралт, хамрын нуруу, зүүн хөмсгөнд зулгаралт, нүүр баруун зүүн нүдний дээд доод зовхи дээд доод уруул баруун зүүн гарын шуу сарвуу хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/
Эмчилгээний баримтууд картын хуулбар /хх-ийн 32-51 дүгээр тал/
Хохирлын баримтууд /хх-ийн 52-96 дугаар тал/
Дансны хуулга /хх-ийн 102-103 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны захирагчийн албаны тодорхойлолт /хх-ийн 104, 106 дугаар тал/
Ц.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутагт орших Бугант-Оюу шатахуун түгээх станцын дэргэд хохирогч А.ыг гэртээ харих замд нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 05-07/, гэрч А.ын /хх-ийн 08/, Д.ын /хх-ийн 10/, Э.гийн /хх-ийн 12/, Э.ын /хх-ийн 16/, Л. /хх-ийн 20/ мэдүүлгүүд болон шинжээчийн А-40 тоот дүгнэлт /хх-ийн 29/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.ын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.
Хохирогч А.аас Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ц.*******гээс 2.800.000 төгрөг хүлээж авлаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт хүсэлт гаргаж өгсөнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.*******д оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр 200.000 төгрөг төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.*******г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Ц.*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ