| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 133/2025/00014/И |
| Дугаар | 305/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2025/00113
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багт үйл ажиллагаа явуулдаг, ********** ХХК-д холбогдох
дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 175,229,601.02(нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг зууны хоёр) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 175,229,601.02(нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг зууны хоёр) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай
2. Нэхэмжлэлийн агуулга: ********* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1. 32.2.2 дахь хэсгийг 'зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. ********** ХХК-аас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 166,183,878.90 (Нэг зуун жаран зургаан сая нэг зуун наян гурван мянга найман зуун далан найм зууны ер) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх гэжээ.
Тус газраас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 644 дугаар албан тоотоор ******* ХХК-тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж, нийгмийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргасан. ******** ХХК-аас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн 2024 оны 12 дугаар сарын тайлангаар төлбөл зохих шимтгэл 9,045,722.12(есөн сая дөчин таван мянга долоон зуун хорин хоёр зууны арван хоёр) төгрөг нэмэгдэж байгаа тул тус компанийн нийт төлөгдөөгүй шимтгэл 175,229,601.02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжлэл гаргав гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. Хариуцагч ******** ХХК-н хариу тайлбарын агуулга: Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 175,229,601.02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөх саналтай байна. 2025 оны 01 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 02 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 03 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 04 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 05 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 06 сард 25,229,601.02(хорин таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг зууны хоёр) төгрөг. Иймд Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй *********** ХХК-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу *********** ХХК-тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл 175,229,601.02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөгийг хариуцагчаас төлбөрийн барагдуулах график гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, ********* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 175,229,601.02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй... гэж тус тус заажээ.
Хариуцагч ********** ХХК-ийн төлөөлөгч Г.У нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 175,229,601.02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөх саналтай байна. 2025 оны 01 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 02 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 03 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 04 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 05 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 06 сард 25,229,601.02(хорин таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг зууны хоёр) төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газар нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын ******** ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 175,229,601.02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,034,098(нэг сая гучин дөрвөн мянга ерэн найм) төгрөгийн тал хувь 517,049(таван зуун арван долоон мянга дөчин ес) төгрөгийг хариуцагч ******* ХХК-с гаргуулж, улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, ********* ХХК-д холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 175.229.601,02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 01 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 02 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 03 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 04 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 05 сард 30,000,000(гучин сая) төгрөг, 2025 оны 06 сард 25,229,601.02(хорин таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг зууны хоёр) төгрөгийг тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газар нь *********** ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 175.229.601,02 (нэг зуун далан таван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун нэг төгрөг хоёр мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,034,098(нэг сая гучин дөрвөн мянга ерэн найм) төгрөгийн тал хувь 517,049(таван зуун арван долоон мянга дөчин ес) төгрөгийг хариуцагч ****** ХХК-с гаргуулж улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА