| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00066/И |
| Дугаар | 305/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2025/00127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багт оршин суух, З овогт Ж-н Т-н нэхэмжлэлтэй,
мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багт ах Ж-н Б-н хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Ж-н Т нь 1975 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн. 1991 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн ******* сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд ах Ж-н Б-н хамт мал маллаж байгаад 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б-н Б-тай гэр бүл болж малчнаар одоог хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багт малчнаар одоог хүртэл мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт ах Ж-н Б-н хамт мал маллаж байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн тул уг хугацааг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Ж-н Б-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Ж-н Т-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа
-Ж-н Т-н бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар
-Ж-н Т-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт тус аймгийн******** сумын ******* багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Б-н 1991-1995 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1063 дугаартай архивын лавлагаа /1989 оны хүн амын тооллого/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.Т нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ж-н Т нь 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ***** сумын ****** багт ах Ж-н Б-н хамт мал маллаж байсан болох нь:
- 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1063 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Ж-н Б 17 настай, эгч Ж-н Т 20 настай, эх Т-н Д 54 настай, дүү Ж-н Б 10 настай, дүү Ж-н Т 13 настай нар нь Говь-Алтай аймгийн ********* сумд оршин суудаг гэжээ.
-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20250127000115 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Ж.Т нь Б-н Б-тай гэр бүл болж 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Ж.Б нь Д-н Ц-тэй гэр бүл болж 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Т нь 1991-1995 онуудад ах Ж-н Б-н өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.
4. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн ********* сумын ******* багийн малчин өрхийн тэргүүлэгч Ж-н Б-н 1991-1995 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.
-Нэхэмжлэгч Ж.Т-н ах Ж.Б-н 1991-1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
5. Иймд З овогт Ж-н Т-г 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Харин 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Учир нь дээрх хугацаанд нэхэмжлэгч Ж.Т нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан болох нь түүний ****** дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар З овогт Ж-н Т-г 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багт мал маллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА