| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00247/И |
| Дугаар | 306/шш2025/00037 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 306/шш2025/00037
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 306/ШШ2025/00037 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч*******
Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Хариуцагч******* нь Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 байрны 01 тоотод эмийн сан ажиллуулдаг байсан. Хариуцагчийг эмийн сангаа зарна гэсэн зар сонсоод бид худалдаж авах зорилгоор очиж уулзахад Б.Байгальмаа нь эмийн сан ажиллуулж байсан ба орон сууцаа, Судар фарм ХХК-иа нийт нь 50,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь би харилцан тохиролцож Б.Байгальмаагийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 1 тоотод байх орон сууц, Судар фарм ХХК-ийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хариуцагч Б.Байгальмаа нь надад тусгай зөвшөөрөл нь кампаниа дагаад явдаг юм, тусгай зөвшөөрөл нь 2028 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүчинтэй ямар нэг асуудалгүй гээд Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө үзүүлэхэд нь би ямар нэг асуудалгүй юм байна, эм зүйчээ олоод эмийн сангаа ажиллуулахад болох юм байна гээд тус кампани, орон сууцыг худалдаж авсан.
Миний бие нь Судар фарм ХХК-ийг татварын алба, улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагад бүртгүүлгээд эмийн сангаа ажиллуулах гээд эмийн сан ч авна гээд зар тавьсан байсан. Гэтэл эрүүл мэндийн газрын улсын байцаагч Ганчимэг гэх хүн ирж уулз гэсэн ба очиж уулзахад "та өөр хүний нэр дээр байгаа тусгай зөвшөөрлөөр эмийн сан ажиллуулж болохгүй, эмийн сан ажиллуулах гэж байгаа бол шинээр тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй" гэсэн.
2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би ах Р.Чулуунбаатарын хамт хариуцагч Б.Байгальмаатай Шивээговь суманд уулзаад Эрүүл мэндийн газрын улсын байцаагч Ганчимэгийн шаардлагыг хэлээд чи намайг мэргэжлийн хүний хувьд намайг үнэн зөв мэдээллээр хангаагүй байна, хойшид би тусгай зөвшөөрөлгүй учир эмийн сан ажиллуулах боломжгүй юм байна тийм учраас компани, орон сууцаа буцаая 50,000,000 төгрөгөө авья гэхэд Б.Байгальмаа нь тийм зүйл байхгүй гээд яваад өгсөн.
Миний бие эмийн сан ажиллуулахаар Судар фарм ХХК, Шивээговь сум, 1 дүгээр баг, 6 дугаар байрны 1 тоот орон сууцыг худалдаж авсан хэдий ч хариуцагч надад компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.2-т зааснаар үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс миний бие эмийн ажил үйлчилгээ эрхлэх боломжгүй болоод байна.
Иймд хариуцагч Б.Байгальмаагаас Судар фарм ХХК, Шивээговь сум, 1 дүгээр баг, 6 дугаар байрны 1 тоот орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* хүсэлттэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Баатархүүгийн Байгальмаа миний бие 2019 онд Ангаахын Шинжлэх Ухааны Их Сургууль-ийг Эм зүйч мэргэжлээр төгссөн. Улмаар 2019 оны 12 дугаар сард Судар Фарм ХХК-ыг үүсгэн байгуулж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн 6 дугаар байрны 1 тоотод хоёрдугаар зэрэглэлийн нийтийн үйлчилгээтэй эмийн сан нээсэн өдрөөс хойш 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явуулж байсан болно.
Миний бие эмийн сангийн байр болон компаниа зарах огт бодолгүй байсан бөгөөд ямар нэгэн зарын чанартай зүйл олон нийтийн цахим сүлжээнд байршуулаагүй. Тухайн өдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед нэхэмжлэгч *******ийн ах нь манай эмийн сангийн байранд орж ирэхдээ Танайх нүүрэн талын газраа зарах уу? гэж асуухад нь Үгүй гэж хариулахад хэсэг зогсож байснаа Тэгвэл чи эмийн сангийн байраа зарах уу? гэж асуусан. Би Одоохондоо эмийн сангаа зарах бодолгүй байгаа. Энэ эмийн сангийн байрыг банкны барьцаанд тавихад 45,000,000 төгрөг болдог юм. Би Төрийн банк ХХК дээр 45,000,000 төгрөгийн зээл судлуулаад гарын үсэг зурахад бэлэн болчихсон байгаа. Чи авах гэж хүсээд байгаа бол доторх бүх юмтай нь 50,000,000 төгрөгөөр авбал ав гэхэд За тэгвэл чи түр хүлээж байгаарай. Би дүүгээ дагуулаад ирэе гэж хэлээд гарч яваад орой 17 цагийн үед төрсөн дүү Р.Алтангэрэлийгээ дагуулж ирсэн бөгөөд ингэхдээ тэд худалдаж авах бодолтой байгаагаа дахин илэрхийлэхэд нь Компанийн захирал нь энгийн хүн байж болно. Харин эмийн сан ажилуулах хүн нь заавал эм зүйч юм уу? эм найруулагч байх хэрэгтэй шүү гэж намайг анхааруулахад тэд Тэр ч яахав болно оо гэж хариулаад мөнгөө бэлэн болтол хэсэг хугацаанд хүлээхийг санал болгосон. Ингээд тэд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө мөнгө төгрөгөө бүрдүүлчихлээ хэмээн ирснээр миний бие Бүрэн засвар хийсэн эмийн сангийн байр, эмийн сангийн байрны доторх тавилга, тоног төхөөрөмж болох 6 ширхэг босоо тавиур, 3 ширхэг шилэн лангуу, компьютерийн ширээ, санхүүгийн программ болон бусад хэрэгцээт праграммууд суулгасан компьютерийн процессор, дэлгэц, халдваргүйжүүлэлтийн суурин кварцын гэрэл 2 ширхэг, зөөврийн кварцын гэрэл 1 ширхэг, эмийн сангийн болон компаний дагалдах бичиг баримтууд, компаний тамгатай төмөр сэйф, амралтын өрөөний болон үйлчилгээний танхимын ширээ сандал, 1 ширхэг шкап, интернет төхөөрөмж, бэлэн мөнгөний пос машин, бар код уншигч, нөт хэвлэгч принтер бүхий эмийн сангийн байр, компаний бичиг баримт зэргийг шилжүүлэн өгсөн.
Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* нь ах*******ын хамт ирж уулзаад Надад эм зүйч олдохгүй байна. Тийм болохоор би эмийн сангийн байрыг чинь л авая. Харин компаниа буцаая гэхэд нь би Би чамд эмийн сангийн тусгай зөвшөөрөл зараагүй. Харин би чамд бүрэн тоног төхөөрөмж бүхий эмийн сангийн байр, компани хоёр' хамтад нь маш хямд зарсан. Хэрэв чи эмийн сангийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол эхлээд эм зүйчээ олох хэрэгтэй. Тэрний чинь дараа тусгай зөвшөөрөл яригдана гэх зэргээр зөвөлгөө өгөөд салж явсан. Үүний маргааш нь би мэргэжлийн хяналтын н.Ганчимэгтэй ярихад Алтангэрэл ах Чулуунбаатартайгаа хамт ирж уулзахдаа эмнэлэгт ажилдаг сувилагч хүний бичиг баримт авч ирээд энэ хүний нэр дээр эмийн сан ажиллуулах гэсэн юм аа гэхэд нь би болохгүй ээ. Заавал эм зүйч, юм уу, эм найруулагч хүнтэй байж л танайх эмийн сан ажиллуулна гэдгийг мөн л зөвлөж хэлсэн байсан. Тэр өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа буюу тухайн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний шүүхээс над руу ярихад нь тэд намайг шүүхэд өгснийг би сая л олж мэдсэн. Иймд миний бие эмийн сангийн байр болон компаниа буцааж авахад татгалзах зүйл үгүй. Харин 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших эмийн сангийн алдагдсан орлогуудаа өмнөх жилүүдийн тухайн сар, өдрүүдийн дундаж орлоготой дүйцүүлэн өдрийн 300,000 төгрөг тооцон нэхэмжилж байгаагаа хариу мэдэгдэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
3.1. Равжаа овогтой Алтангэрэл миний бие*******тай холбоотой 50,000,000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээ татан авч байна. Учир нь: Тухайн******* ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж болох нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.*******гаас******* ХХК, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 6 дугаар байрны 01 тоот орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс ******* миний бие*******д хобогдуулж 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээ татан авч байна. Учир нь: Тухайн******* ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж болох нөхцөл байдал гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. 106.5-т ....106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийн 50 хувь болох 203,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 203,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Байгалмаад холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* тататгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийн 50 хувь болох 203,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 203,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА