Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч           Р.Атарцэцэг

 Нарийн бичгийн дарга             Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Булган аймгийн ****** суманд *** оны *** дугаар сарын ****-нд төрсөн, *** настай, ***эгтэй, ******* боловсролтой, *****мэргэжилтэй, ам бүл ****** хамт, Сэлэнгэ аймгийн **** сумын 2 дугаар багийн Жаргалант гэх газарт оршин суудаг, Ж.******* гэх айлын мал малладаг ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2005 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын ******* /РД:**********/

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр Жаргалант гэх газарт Ж.*******ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны үхрийг завшиж бусдад шилжүүлэн өгч Ж.*******эд 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай найз 2017 оны 12 дугаар сарын 4-нд манайд ирсэн. Бид хоёр нэг шил архи хувааж ууцгаасан. Маргааш нь найзыгаа явахад нь нэг үхэр өгье гээд бэлэглэсэн. Миний буруу би гэм буруугаа ойлгож байна..” гэх мэдүүлэг

     Хохирогч Ж.*******ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багт газар тариалан мал аж ахуй эрхэлдэг Ургацын Хишиг ХХК-ны захирлын зөвлөхийн ажил хийдэг юм. Би Цагааннуур сумын Оргих 1 багийн нутагт хэдэн тооны хонь, үхэртэй ба малаа өөрийн төрсөн дүү охины хүү ******* гэдэг хүнээр 2008 оноос хойш маллуулж байгаа ба ******* нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай 1 тооны хязаалан насны эр үхрийг өглөө үрээр нядалж цагаан өнгийн жижиг суудлын машинд ачуулаад явуулсан байсан. ******* урд өдөр нь гэртээ танихгүй гурван хүнтэй архидаж хоносон гэсэн. 2017 оны 12 дугаар сарын 02-ны үдээс хойш ******* над руу утсаар яриад та хязаалан үхэр зарах юм уу гэж асуухаар нь би юу яриад байгаа юм аятайхан үхрээ маллаж бай янз бүрийн асуудалд орох гээд байна уу гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед малчин *******гийнд очиход өвөлжөөний ард талд нь хэрээ, шувуу эргэлдээд байхаар нь юу ч бодолгүй ******* гэрт ороход ******* гэртээ 3 хүний хамт байсан ба ширээн дээр нь 0.75 литрийн Ерөөл архи тал дундуур түмпэн дотор үхрийн хавирга чанаж идээд дууссан байдалтай, ******* өөрөө халамцуухан байсан. Уг нь ******* 4-5 хоногийн өмнө идэшээ хийгээд дууссан байсан ба өвөлжөөний ард талд хэрээ шуву эргэлдээд байхаар нь би их гайхаад өнгөрсөн ба ******* эхнэр өөрийн ахаа явуулсны дараа эдгээр 3 хүнийг дуудаж надаас нууцаар үхэр нядалж зарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/

Гэрч Г.*******ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Жаргалант гэдэг газар тус сумын “Ургацын Хишиг” ХХК-ний малыг нөхөр, хүүхдийн хамт маллаж амьдардаг байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 04- ний өдөр ******* гарагт хөдөөнөөс орой орж ирээд ээжийндээ тэр өдрөө хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ний өглөө Мягмар гарагт группээ сунгуулах гээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу тендерийн унаа буюу нийтийн тээврийн машинаар явсан. Тэгээд Сэлэнгэ аймагт групээ сунгуулах гэж мягмар гарагт хоноод 3 дахь өдөр групээ сунгахаар нэгдсэн эмнэлэгээр явсан ба тэр өдрөө ажпаа амжуулаад буцаж Цагааннуур сумын нийтийн тээврээр ирсэн ба орой сумын төвд ирээд хөдөө гэртээ Шандаагаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/

Гэрч Х.*******ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газарт аав, ээжийн хамт тус сумын “Ургацын хишиг” ХХК-ний малыг маллаж амьдардаг байгаа юм. Манай аав, ээж хоёр“Ургацын хишиг” ХХК-ний малыг 4 жил гаруй хугацаанд маллаж байгаа ба манай аав ******* ахын нагац дүү гэсэн. Манай эмээ Аюурзана гэдэг хүний төрсөн ах ******* гэж хүн байдаг ба манай гэр бүлийн хүмүүс ******* ахын малыг маллаж амьдардаг. Манай аав 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн өдөр тэмдэглэж сумын төвд найзуудтайгаа 3 хоног архи уусан ба 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой гэртээ *******, нарын хамт архи уугаад байж байхад цагаан машинтай аавын багын найз гэдэг хүн 2 хүний хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд *******, нар явсны дараа аав тэр гурван хүнтэй нэг шил 0.5 литрийн Ерөөл архи задалж уусан. Тэгээд манайд ирсэн 3 хүн хоол, цай ууж идээд амарсан. Маргааш өглөө нь би үхэрт яваад ирэхэд аав 1 тооны улаан халзан эр шүдлэн үхэр өвөлжөөний буланд уясан байсан. Намайг уг нь аав нэг үхэр бариад ир гэж явуулсан ба үхрээ эргүүлээд ирэх үед аав үхэр бариад уясан байсан ба улаан халзан эр шүдлэн үхрийг аав өөрийн багын найз гэж хүнд бэлэглэсэн юм. Тэгээд аав уг үхрийг найзуудтайгаа хамт нядалж янзлаад тавьсан байсан. Би тухайн үед үхэртээ явсан ба намайг ирэхэд аав үхрийн ширийг сумын төвд зараад архи аваад ир гэж хэлээд би гэдэг хүний хамт сумын төвд ирээд мал мах худалдан авдаг гэдэг хүнийд 32.000 төгрөгөнд зараад “Нарай’ хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи аваад буцаад гэрлүүгээ ахын хамт машинтай буцсан. Тэгээд гэртээ ирээд аавд архи өгөөд энэ хэд архиа хувааж уугаад аавын найзууд Атар орно гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/

Гэрч Б.ийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороолол 3-9 тоотод эхнэр, 1 хүүхдийн хамт хувиараа таксинд явж амьдардаг ба 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед хөрш ийн гэрт очиж бид хоёр Сэлэнгэ аймагт байдаг “Ээж” модонд очиж мөргөх гэж байгаа чи явахгүй юм уу гэж хэлээд Аптанхуягийг дагуулан бид гурав ын цагаан өнгийн Элентра маркийн ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид гурав Дарханаар дайраад Сэлэнгэ аймагт байдаг “Ээж” модонд 16 цагийн үед ирсэн ба бид гурав идээ, будаагаа өргөж, арц, хүж асаагаад мөргөлөө үйлдээд 16 цаг өнгөрөөгөөд буцаж Орхон аймаг руу явахдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Атараар дайрч Эрдэнэт ороё гэж бид гурав ярилцаад явсан ба Цагааннуур суманд харанхуй болж байхад 18 цагийн үед ирсэн санагдаж байна. Тэгээд бид гурав Цагааннуур сумын төв замын урд байдаг дугуй засвараар орж Атарын замыг заалгаж аваад цаашаа явсан ба замаараа явж байгаад төөрч будилаад шөнө болоод манай багын найз ******* гэдэг хүн байгаа ш дээ гэж бодож төв замаар явж байгаад хоньтой малчнаас *******г асуухад Жаргалант гэдэг газарт байгаа гэхээр нь айлаас сураглаж байгаад *******гийн гэрт очсон ба *******гийн гэрт очиход ******* 2 эрэгтэй, 1 эмэгтэй, хүүгийнхээ хамт байж байсан. Бид гуравыг ороход ******* 1 шил 0.5 литрийн шар чингис архи хувааж уугаад дуусаж байсан харагдсан. Тэгээд бид гурав хоол унд идэж аваад унтаж амарсан. Би *******д нэг шил 0.5 литрийн Ерөөл архи гаргаж түүнийгээ хувааж уугаад амарсан. Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад босоод цай уугаад хоол унд хийж идээд байж байтал ******* найзтайгаа уулзаагүй их олон жил болж найзыгаа яаж зүгээр явуулах юм. Найзаасаа нэг үхэр янзлаад аваад яв гэж хэлээд хүүгээ үхэр бариад ав гэсэн ба хүү нь гарч нэг үхэр барьсан чинь бяруу юм байна наад үхэрээ нэг нас ахиулаад бариад ир гэснээ ******* өөрөө нэг улаан халзан эр үхэр бариад түүнийгээ надад янзалж өгөөд машины багаажинд хийгээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

Гэрч Б.ийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цагийн үед найз ийн гэрт ганцаараа очсон ба бид хоёр Сэлэнгэ явахаар миний цагаан өнгийн Элентра маркийн ОРХ дугаартай машинтай дээр очиж бид гурав 11 цагийн үед Эрдэнэт хотоос Сэлэнгэ аймаг руу явсан. Ингээд бид гурав Дарханы замаар Сэлэнгэ аймагт байдаг “Ээж” модонд 16 цагийн үед ирсэн ба авчирсан идээ, будаагаа ээж модонд өргөөд буцах болоод бид гурав Дархан аймаг цасгүй хар байсан юм чинь араараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаар ороод урагшаа Хялгантаар Эрдэнэт оръё арай ойрхон байдаг юм, 60-70 километр датуу байдаг гэж хоорондоо ярилцаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу явсан. Тэгээд сумын төвийн урд байдаг дугуй засвартай миний үеийн залуугаас зам асуугаад бид гурав урагшаа явсан ба зам даа төөрөөд буцаж сумын төвд ирсэн. Тэгээд төв замаар явж байгаад манай багын найз байдаг тэдний гэрийг олоод гурвуулаа тэндээ хоноод өглөө явъя гэхээр нь замаасаа ******* гэдэг айлыг хайж явсаар байгаад олж авсан ба ******* гэртээ хүүгийн хамт өөр хэдэн хүмүүсийн хамт архи уугаад сууж байсан. Бид гурав *******гийнд цай, хоол идээд *******д нэг шил 0.5 литрийн ерөөл архи гаргаж өгөөд түүнийгээ хувааж уугаад амарсан. Маргааш өглөө нь ийн найз ******* өглөө мал хунараа гаргаж өгөөд тай уулзаагүй олон жил болж найзыгаа яаж хоосон явуулдаг юм гэж хэлээд нэг шүдлэн эр үхэр нядалж өгч явуулсан. Тэгээд бид нар өдөр 10 цагийн үед Атарын сангийн аж ахуйн төв дээр байдаг Дэлгэрсайхан гэдэг айлд байж байхад жийптэй нэг залуу ирээд бид нарыг мал нядалж явсан байна гэж хэлээд бид гурав буцаж Цагааннуур суманд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

Гэрч Б.ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 04 нд гэртээ байж байтал манай танил ах манайд ирээд 2 хамт Сэлэнгэ аймгийн Ээж мод ороод ирье гэсэн. Тэгээд 11 цагийн орчим Орхон аймгаас ах мөн түүний найз нарын хамт гараад 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн “Ээж” модон дээр ирээд тэндээ байж байгаад явах болтол ах ерөөсөө Атараар дайраад явъя 70 орчим км дөтөлдөг юм гэхээр нь Цагааннуур сумаар дайраад явхаар болсон. Тэгээд бид нар 18 цагийн орчим Цагааннуур суманд ирэхэд харанхуй болж байсан тэгээд төв замын урд байсан дугуй засварын гадаа нэг залуу таараад түүнээс зам асуугаад цааш хөдөлсөн ба цаашаа явж байтал удалгүй харанхуй болж хаана явж байгаагаа мэдэхээ болиод төөрөөд явж байтал ах нээрээ энэ хавьд манай ангийн хүүхэд байх ёстой нэгэнт оройтсон юм чинь олж уулзаад явцгаая гээд айл хайгаад явж байтал нэг айл таарсан тэгээд тэр айлаас ******* гэж айлыг хаана байгааг нь сайн заалгаж аваад явсан ба 20 цагийн орчим ******* гэж айлыг олоод очсон. Биднийг очиход ******* гэдэг хүн ахыг хараад тэврэлдээд бөөн юм болсон. Мөн бид нарыг очиход ******* нь 3 хүнтэй хамт архи уугаад сууж байсан ба удалгүй тэд нар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 21 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/

Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/

Банкуудын лавлагаа /хх-ийн 35-38 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 40-42 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/

С.*******гийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

          Шүүгдэгч С.******* нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр Жаргалант гэх газарт Ж.*******ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны үхрийг завшиж бусдад шилжүүлэн өгч Ж.*******эд 700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 05-07/, гэрч Х.*******ийн /хх-ийн 10-11/, Б.ийн /хх-ийн 12-14/, Ч.ын /хх-ийн 15-17/, Б.ийн /хх-ийн 18-20/ мэдүүлгүүд болон эд зүйлд үнэлгээ тогтоосон Цагааннуур сумын комиссын үнэлгээ /хх-ийн 21/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.*******ийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

              Шүүгдэгч С.*******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч С.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “...Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгч С.******* гэмт хээгт холбогдох үедээ согтууруулах ундааны зүйлийг олон хоногоор хэрэглэсэн байсан байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүхээс дүгнэн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтуурууах ундааны зүйлийг нэг жилийн хугацаанд хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахаар тогтов.   

      Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.

      Шүүгдэгч С.******* нь  учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ж.*******ээс шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******г мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 д заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******д мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч С.*******г 01 жилийн хугацаатай согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шйидвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн эрхийн хязгаарлалтыг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч С.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүгдэгч С.*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.      

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

    

 

 ДАРГАЛАГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ