Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын ******* дугаар багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******3011*******940299/-ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* миний бие 1970 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад нэхмэлчин, оёдолчноор ажиллаж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа он зөрүүлж буруу зүрүү бичсэн байна. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Булган аймгийн Архивын тасгаас 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн лавлагаа гарахгүй, баримт бичиг байхгүй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Би Булган аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад нэхмэлчин, оёдолчноор 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн орж ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Булган аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан бичилт бичигдсэн. Архивын лавлагаа, БНМАУ-ын хөдөлмөрийн дэвтрийн 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/24******* тоот ажилд авсан тушаал болон Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын А/24******* тоот тушаал зэрэг баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэхмэлчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 тоот тодорхойлолт,

Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

- Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд түр авах тухай А/24******* тоот тушаал,

- *******гийн *******д 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3. Хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтээр Д., Ё.******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, ******* дугаар зүйлийн *******.*******-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-01/831 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.*******ын Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэхмэлчин, оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Д.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэхмэлчин, оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт гаргагч Д.*******ын Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1988 оны 10-12 сар, 1989 оны 1-4 сарын цалингийн цэсийг түүвэрлэн ирүүлсэн 33 тоот лавлагаа,

 

Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

- Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд түр авах тухай А/24******* тоот тушаал, /Тушаалд 1. ******* овогтой *******ыг 1988 оны 09 дүгээр сарын 10-наас эхлэн нэхмэлчингээр түр авч ажиллуулсугай, 2. Д.*******д хийснээр нь цалин олгохыг ерөнхий ня-бо Чулуунд зөвшөөрсүгэй/ гэсэн,

- *******гийн *******д Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газраас 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн Ажлын тухай мэдээ хэсэгт:

  Булган аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/24******* тоот тушаалаар, 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Ахуйн үйлчилгээний удирдах газрын оёдлын тасагт нэхмэлчнээр түр авч ажиллуулав,

  Булган аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/182 тоот тушаалаар, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган хотын ахуйн үйлчилгээний комбинатын оёдлын түрээсийн 3 дугаар бригад бага хувьчлалд орж бие даасан аж ахуйн нэгж болон зохион байгуулагдсан тул оёдолчны ажлаас чөлөөлж Мөнгөн зүү хоршооны мэдэлд оёдолчноор шилжүүлэв,

  Мөнгөн зүү хоршооны даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот тушаалаар, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оёдлын Мөнгөн зүү хоршоонд оёдолчноор авч ажиллуулав,

  Мөнгөн зүү хоршооны даргын 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот тушаалаар, 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Мөнгөн зүү хоршоо гишүүдийн санаагаар тарсан тул оёдолчны ажлаас чөлөөлөв гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 20 дугаар хуудсанд ... Булган хотын оршин суугч ******* *******, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-Нийтийн ахуй үйлчилгээний хэлтэст нэхмэлчин, ... гэж тоологдсон Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/88 тоот лавлагаа зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Ё.*******гийн: Би анх 1983 онд ахуй үйлчилгээнд илгээлтээр ирж ажилд орж байсан. Харин Д.******* 1988 онд нэхмэлчнээр ажилд ороод, 1989 оноос оёдолчноор жинхэлж ажилласан. Хувьчлал явагдаад хоршоо болоод тарсан. Д. инженер технологич байсан. Бригад ахлаад Д.******* тэдний бригадад орж ажиллаж байсан гэх,

- Гэрч Д.ийн: 1988 онд билүү 1989 онд билүү би чанарын инженер технологичоор ажиллаж байхдаа боловсон хүчнийг амарч байх үеэр 1 сарын хугацаанд ажлыг нь түр орлон гүйцэтгэж байсан. Тэр үед шинэ нэхмэлийн үйлчилгээний төрөл нэмэгдсэн. Хүүхдийн цамц, малгай, ороолт зэрэг бүтээгдэхүүнийг нэхэж хийдэг болсон. н. гэдэг нэхмэлчний дагалдан нэхмэлчнээр Д.*******ыг ******* сарын хугацаагаар ажилд авч байсан. н.ыг байгууллагаас төлбөрийг нь төлж сургалтад хамруулж нэхмэлчин болгосон. Харин н. нь Д.*******ыг сургаж нэхмэлчнээр бэлтгэхээр ажилд авч байсан. 1988 оноос 1992 он хүртэл нэхмэлчин болон оёдолчноор ажиллаж байсан. Нэхмэлчний үйлчилгээ 2 жил болоод утас нь олдохгүй болоод больсон. Тэгээд оёдолчин болсон гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэхмэлчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА