Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 304/ШШ2025/00123

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чи*******й дүүрэг, Э*******ы өргөн чөлөө *******, А*******р, 6 давхарт байрлах, Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, 5 дугаар баг, Ж*******ад байрлах, Э*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 24,472,707 /хорин дөрвөн сая дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э*******-аас 21,472,707 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ..

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2024 оны 12 дугаар сарын 31, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус бүр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 21,472,707 төгрөг болгосон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүнгээр буюу 21,472,707 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Э*******-ийн захирал Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д******* ХХК-ийн нэхэмжилсэн 21,472,707 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч Э*******-д холбогдуулан 21,472,707 /хорин нэгэн сая дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э*******-ийн захирал Б.М нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э*******-д холбогдох 21,472,707 /хорин нэгэн сая дөрвөн зуун далан хоёр мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э*******-ийн захирал Б.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,314 /гурван зуун наян мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгөөс 140,157 /нэг зуун дөчин мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 140,157 /нэг зуун дөчин мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг, хариуцагч Э*******-аас 140,157 /нэг зуун дөчин мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ