| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00046/И |
| Дугаар | 304/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00090
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн 2 дугаар гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******-*******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Булган сум, 1 дүгээр баг, 3 дугаар гудамж, 404 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.******* нь Тоёото Приус маркийн 16-94 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Тоёото Приус маркийн 17-73 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 8.463.000 төгрөг болсон. Даатгалаас 5 сая хүртэлх мөнгөн дүнг гаргаж өгнө гэсэн. Үлдсэн мөнгө болох 4.500.000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* би 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үд дунд All mart худалдааны төвийн урд талын холбооны уулзвараас Тоёото приус маркийн 16-94 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зам чөлөөтэй байсан тул ногоон гэрлээр зүүн гар тийш эргэх дохио өгөөд уулзварт орсон хойно Тоёото приус маркийн 17-73 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.*******-оргил нь их хурдтай ирж зогсох арга хэмжээ авахгүй жолоочийн талаас хүчтэй мөргөж зам тээврийн осол гаргаж автомашинд их хэмжээний хохирол учруулсан Тухайн осол гарсан нөхцөлд бид Номин даатгалын компаниа дуудаад ирэхийн хооронд автомашинаа ачаад явсан байсан. Тэгээд Эрдэнэтэд очиж үнэлгээ хийлгэсэн гээд манай автомашины даатгалаа хийлгэсэн Номин даатгал дээр очиж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн Номин даатгалын Янжин нь бичиг баримтаа бүрдүүлээд дээшээ өглөө хариу нь сар дотроо гарна тэгээд мэдэгдэнэ гэсэн боловч ямар ч хариу ирээгүй сүүлд *******-оргил гэдэг хүнээс лавлаж байж даатгалын төлбөр ирсэн гэдгийг 2025 оны 1 дүгээр сарын 25 нд мэдсэн. Тэгээд бид ямар ямар гэмтэл гарсан энэ тэрийг өрөөсөө мэдээгүй М.*******-оргил нь биднээс нэхсэн 8500,0 мянган төгрөгийг өгөөд салий настай улсууд энэ тэргээр явах нь дэмийн байх гээд харилцан тохиролцсон болно. Тиймээс Номин даатгалаас орж ирсэн 5 сая төгрөгийг хасаад үлдэх 3,5 сая төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч М.*******-*******, хариуцагч Д.******* нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.*******-*******, хариуцагч Д.******* бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд: Нэхэмжлэгч М.*******-******* би нэхэмжилсэн 4,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг зөвшөөрч байна. Хариуцагч Д.******* би нэхэмжлэгч М.*******-*******ын нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.*******-*******ын Хаан банкны 5286544798 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дээрх гэрээг бид сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг хуульд заасан журмаар шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.*******-******* нь хариуцагч Д.*******гээс 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.*******-*******ын нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар, нэхэмжлэгч хариуцагчийн дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.*******гээс 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******-*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.*******-*******ын нэхэмжилсэн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******-*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 43,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******-*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА