Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух ******* овогт *******ы ******* /ИБД:************/-ийн нэхэмжлэлтэй

*******иуцагч: Булган аймгийн ******* сумын ******* ******* ******* дугаар баг Хийморь хорооны 5 дугаар гудамж, 548 тоотод оршин суух овогт ы ******* /ИБД:***************/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******

*******иуцагч О.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.*******гийн хариуцагч О.*******ад холбогдуулан гаргасан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

*******.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

- Миний бие О.******* нь *******0*******3 онд өөрийн эзэмшлийн НINО маркийн тээврийн хэрэгслийг Онолбаатар овогтой ******* гэх хүнд 18,000,000 төгрөгөөр худалдсан. Машины үнэ төлбөрийн хариуд мал болон өвс авч 10,000,000 төгрөгийн тооцоо дууссан байдаг. Үлдсэн 8,000,000 төгрөгөнд жижиг суудлын тээврийн хэрэгсэл буюу Сгоwn маркийн автомашиныг тооцон өгсөн. Ингээд зөрүү мөнгөнд авсан автомашиныг худалдахаар болж Улаанбаатар хотод очсон. Тээврийн хэрэгсэл өмчлөгчийн нэр шилжүүлэх гэхэд уг машин хулгайлагдсан эрэн сурвалжлагдаж байсан гэдгийг Баянгол Дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хураан авсан өдөр мэдсэн. Энэ машиныг хураалгахгүй гэж хэлсэн. Энэ машиныг хулгайлагдсан машин байна хураалаа гэсэн. Худалдаж авсан хүмүүсээ дууд гэж хэлсэн. Тэгээд *******ад хэлсэн байгаа. ******* зав гарахгүй байна гээд шийдвэрлүүлж чадахгүй байсаар байгаад ийм маргаан үүсчихээд байна. Одоо тэр машин байхгүй эзнээс нь асуухад аваад сэлбэгэнд өгсөн гэж байсан. ******* надад машиныг

 

өгөхдөө асуудалгүй гэж хэлж өгч байсан. Гэтэл энэ машин нь хулгайд алдагдсан машин байсан. Иймд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг О.*******аас гаргуулан авахыг хүсч байна гэв.

 

3.*******иуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

-Миний бие О.*******гээс HINO маркийн авто машиныг 18,000,000 төгрөгөөр худалдан авч 10,000,000 төгрөгийг мал болон өвсөөр, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг Crown маркийн автомашин өгч төлсөн болно. Crown маркийн автомашиныг миний бие 8 сар унасан Иргэн О.******* худалдан авснаас хойш 1 жил унасны дараа машиныг хулгайн машин гээд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр хураалгасан тухай гомдол, мэдээлэл өгсний дагуу миний бие тус хэлтэс дээр маргааныг шийдвэрлэхээр очсон боловч ямар ч эзэн холбогдогчгүй, баримт нотолгоогүй өөрийн гар дээрээс машиныг залилуулж алдсан тул нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлж чадахгүй. О.******* ахыг яриад машин хурааж байна гэхээр нь битгий өгөөрэй гэж олон хэлсэн. Одоо нөгөө машин байхгүй. Тэгээд надаас мөнгө нэхэмжлээд байгаа. Надад тухайн үед манай хүргэн асуудалгүй машин гэж хэлж өгч байсан. Машины бичиг баримтыг манай хүргэн өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. 8 сар гаран унахад асуудал байхгүй байсан. Гомбодорж гэдэг хүн надаас *******50,000 төгрөг авангуутаа машиныг өгөөгүй. Машиныг битгий өгөөрэй гэж удаа дараа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч О.******* нь *******0*******3 онд өөрийн эзэмшлийн НINО маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч О.*******ад 18,000,000 төгрөгөөр худалдсан. Машины төлбөрийг 10,000,000 төгрөгт мал болон өвс авч, үлдэгдэл 8,000,000 төгрөгөнд жижиг суудлын тээврийн хэрэгсэл буюу Сгоwn маркийн автомашиныг тооцон авсан ба автомашины бичиг баримтыг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэх болтол уг автомашин хулгайнх болох нь тогтоогдож улмаар Баянгол Дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хураан авч эзэнд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

*******иуцагч О.*******: ... О.******* ахыг яриад машин хурааж байна гэхээр нь битгий өгөөрэй гэж олон хэлсэн. Одоо нөгөө машин байхгүй. Тэгээд надаас мөнгө нэхэмжлээд байгаа. Надад тухайн үед манай хүргэн асуудалгүй машин гэж хэлж өгч байсан. 8 сар гаран унахад асуудал байхгүй байсан. Машины бичиг баримтыг манай хүргэн өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-т: Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн *******48 дугаар зүйлийн *******48.*******-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч О.******* хариуцагч О.*******аас 8,000,000 төгрөгөнд тооцож автомашиныг өөрийн биеэр хүлээн авсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагджээ.

 

Гэрээний талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй боловч Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.4.*******-т зааснаар энэ хуулийн 186.*******-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэрээг цуцалж болохгүй гэж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.*******-т: Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно. гэж тус тус хуульчилсан.

 

Нэхэмжлэгч О.******* 8,000,000 төгрөгөнд тооцож авсан Сгоwn маркийн автомашиныг буцаан авах боломжгүй, цагдаагийн газар хурааж аваад эзэнд нь хүлээлгэж өгсөн, одоо автомашиныг буцаан авах боломжгүй тул 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг нэхэмжилж байгаа бөгөөд Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.4.*******-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч О.******* хариуцагч О.******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх болон Иргэний хуулийн *******56 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, хариуцагч гэрээнээс татгалзах хуульд заасан бусад үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

  5.Иймд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1, **************5 дугаар зүйлийн **************5.4.*******, 186 дугаар зүйлийн 186.*******-т заасныг баримтлан хариуцагч О.*******аас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14*******,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 14*******,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1, **************5 дугаар зүйлийн **************5.4.*******, 186 дугаар зүйлийн 186.*******-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.*******аас 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14*******,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 14*******,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА