Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01897

 

 

 

 

 

2025 03 13 192/ШШ2025/01897

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 63,842,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: **К нь хариуцагч***й 2023 оны 12-р сарын 30-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2023 оны 12-р сарын 30-ны өдөр гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 55,650,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэй хариуцагчийн Хаан банкны дансанд олгосон байна. Зээлдэгч нь хуваарьт төлөлтөө хийхгүй, бидний зүгээс төлөлт хийхийг шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс хариуцагч *** үндсэн зээл 55,650,000 төгрөг, хүү 8,192,563 төгрөг, нийт 63,842,563 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 63,842,563 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 3-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 5,784,256.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,842,563 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 63,842,563 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 3-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 5,784,256.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63,842,563 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 63,842,563 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 3-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 5,784,256.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,271 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 115,635.5 төгрөгийг хариуцагчаас, 115,635.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮ***