Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00057

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00057

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, """""

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, """"

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 53,956,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч """"ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай активын газрын захирал """" шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.""" овогтой """ нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус банктай 2010109329 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. """ овогтой """" нь 2010109329 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 он 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Хугацаа хэтэрсэн хоног 105,

Зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг,

Хүү 3,911,378 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 45,457 төгрөг,

Төлбөрийн нийт үлдэгдэл 53,956,835 төгрөг,

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 53,956,835 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч """" шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. """ овогтой """ миний бие """ ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 53,936,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. """ овогтой """" нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус банктай 2010109329 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчсөн тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 53,956,835 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч """ нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,800 төгрөгийн тавин хувь болох 213,900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 213,900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 213,900 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч """ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай активын газрын захирал Д""""р нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 53,956,835 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч """" нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,800 төгрөгийн тавин хувь болох 213,900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 213,900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 213,900 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """ ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА