Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 306/ШШ2025/00038

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 306/ШШ2025/00038

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******, Халх овогт Бизъяагийн Наранбат /РД:ЗЛ82062511,*******/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******,*******,*******,*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг,******* орон сууц, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах автомашины гараж, Premio улсын дугаартай автомашин буюу 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч бид 2013 онд танилцаад 2014 онд нэг гэрт орж амьдарсан. Нэхэмжлэгч миний бие хоёр охинтой. Т.Болормаа нэг охинтой. Бид нар дундаасаа хүүхэдгүй болно. Миний бие нь 2017 оны 11 дүгээр сард Солонгос улсад ажил хийхээр явсан. Энэ хугацаанд миний бие хариуцагчд 80,000,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж байснаас 40,000,000 төгрөг миний итгэмжлэлээр Хас банк ХК-ийн хадгаламжийн данснаас нь авсан ба тус мөнгөөр Шивээговь сум 1 дүгээр баг, 10-4-50 тоот орон сууц сууц, тавилга зэргийг худалдаж авсан. Үлдэх 40,000,000 төгрөгийг Солонгос улсын мөнгөн тэмдэгт Воныг төгрөгт хөрвүүлжгийн ХААН банк ХК-ийн 5041112745 дугаар дансанд шилжүүлж байснаас 2018 оны намар Корола автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Т.Болормаа унаж байсан. 2020 оны орчим Корола автомашиныг 6,000,000 төгрөгөөр худалдаад приус 30 автомашиныг 28,000,000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. зөрүү 22,000,000 төгрөгийг Солонгос улсаасгийн дансанд хийж Т.Болормаа цааш төлдөг байсан. 2022 онд приус 30 автомашинаа 20 гаран сая төгрөгөөр зараад Прима улсын дугаартай автомашиныг 26,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шивээговь сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны ард байрлах автомашины гражийг 2021 оны үед Солонгос улсаас миний бие нь Т.Болормаад 3,000,000 төгрөг шилжүүлж, уг мөнгөөр авч байсан. Шивээговь сум 1 дүгээр баг, 10-4-5 тоот орон сууц бид хоёрын өмчлөлийнх, автомашины граж, Прима улсын дугаартай автомашингийн эзэмшилд бүртгэгдсэн. Миний бие нь 2024 оны 5 дугаар сарын 30-нд Солонгос улсаас ирсэн ба энэ хугацаанд Т.Болормаатай цуг Шивээговь суманд байх гэртээ амьдарч байгаад өөрийн охин Н.Чинсаруулыг Улаанбаатар хотоос Шивээговь сумын дунд сургуульд сургахаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирэхэд миний хамтран амьдрагч өөрийн охин хамт миний охин Н.Чинсаруулыг үгийн солиогүй хөөж тууж, зодож, миний охин болон намайг маш ихээр доромжилж дээрэлхсэн. зүй бус үйлдлийн улмаас өөрийн охинШивээговь суманд сургуульд суулгах боломжгүй болсон тул Улаанбаатар хотод сургуульд оруулаад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Шивээговь суманд ирээд хариуцагчтай эв зүйгээр ярилцах, гэртээ орж усанд орох, хувцсаа солих санаатай ажил дээр нь очтол над руу салаавч гаргаад түй май зайл, чиний юм гэж юу ч байхгүй, наад унаж яваад машинаа орхиод явган зайл, чамайг гэртээ оруулахгүй гээд" хөөсөн.

Иймд хариуцагчгаас Шивээговь сумын 1 дүгээр баг,******* орон сууц, Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах автомашины граж, Прима улсын дугаартай автомашин буюу 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний хамтран амьдрагчын надаас Шивээговь сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 4 дүгээр орцны 50 тоот орон сууц, Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах автомашины граж, Прима улсын дугаартай автомашин буюу 80,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь: нь Шивээговь сумын 1 дүгээр баг,тоот орон сууц, Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах автомашины граж, прима улсын дугаартай автомашиныг худалдаж авахад надад 80,000,000 төгрөг өгөөгүй. Би гэгчтэй 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хамт амьдарч байгаа. нь 2017 онд Солонгос улсад ажил хийхээр яваад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Солонгос улсаас ирж бид хоёр хамт Шивээговь сумын 1 дүгээр баг,тоотод хамт амьдарч байгаад 2024 оны 09 дүгээр сард хүүхдээсээ болж надтай маргаад явсан. нь Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа надад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө Хасбанк ХК-ийн 5002019785 дугаартай данстай хадгаламжнаас гарын үсэг зурж мөнгө авах, захиран зарцуулах эрхийг олгож итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлийн дагуу би түүний хадгаламжийн данснаас 2020 оны 05 дугаар сард 30,000,000 төгрөгийг авч үүнээс 22,700,000 төгрөгөөр нь Шивээговь сумын 1 дүгээр баг,тоот 46.83 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдаж авсан ба үлдэх 7,300,000 төгрөгөөр засвар хийсэн.

Тухайн байр нь бид хоёрын дундын өмч болох нь уг байрны гэрчилгээгээр нотлогддог. Би энэ байранд 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Шивээговь сумын Засаг даргын захирамж, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/41 тоот шийдвэрийг үндэслэн Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 12 дугаар байрны баруун талд байрлах 4202020713 дугаар бүхий 21 м.кв газрыг автомашины гаржийн зориулалтай 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэсэндугаартай гэрчилгээтэй. Энэ газрыг түүний өгсөн 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг газрын гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Прима ГСА улсын дугаартай автомашиныг худалдаж авахад биаас нэг ч төгрөг аваагүй. Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн салбараас зээлээр худалдаж аваад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цалингийн зээл авч уг зээлийг төлж дуусгасан. Уг машины гэрчилгээ нь миний нэр дээр байдаг учраасад хамааралгүй юм. Би гэгчтэй 10 гаруй жил хамтран амьдрахдаа түүнд өөрийнхөө боломжоор зохих мөнгө төгрөгийг өгч, түүний хэрэгцээнд зарцуулдаг байсан. Дээрхи эд хөрөнгийн хувь орон сууц нь бид хоёрын дундын өмч, гараж, автоамашин хоёр нь миний өмч, зөвхөн гараж худалдаж авахад өгсөн 3,000,000 төгрөгийгад өгөхөд татгалзах зүйл байхгүй. Орон сууцны хувь бид хоёрын өмч учраас түүнд ноогдох хувийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. надад орон сууц авахад 30,000,000 төгрөг, гараж авахад 3,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг өгсөн. Гэтэл дээрх эд хөрөнгийг худалдаж авахад надад 80,000,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

3.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах эвлэрлийн гэрээг байгуулав.

1. Шивээговь сум, 1 дүгээр баг,тоот орон сууцныгийн өөрт ноогдох хувь болох 50 хувийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчын нэр /өмчлөлд/ шилжүүлэх гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх,

2. Прима дугаартай автомашиныг 2025 оны 03 дугаар сарын 20-нд хариуцагчд авчирч өгөх,

3. Прима автомашины дугаарыг өөрөө автомашин худалдаж авсаны дараа авах /Б.Наранбат авах/,

4. Шивээговь сум 1 дүгээр багт байрлах автомашины гаржны 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр төлөх гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг,******* орон сууц, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах автомашины гараж, Premio улсын дугаартай автомашин буюу 80,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Зохигч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн. 

Үүнд: нь Шивээговь сум, 1 дүгээр баг,тоот орон сууцны өөрт ноогдох хувь болох 50 хувийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчын нэр /өмчлөлд/ шилжүүлэх гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх,

Б.Наранбат нь Прима дугаартай автомашиныг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчд авчирч өгөх,

Прима автомашины улсын дугаарыг өөрөө автомашин худалдаж авсны дараа авах /Б.Наранбат авах/,

Т.Болормаад нь Шивээговь сум, 1 дүгээр багт байрлах автомашины гаржийн үнэ 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөрад төлөх зэргээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.

106.5-т ....106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй

Учир нь, нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч нь Шивээговь сум, 1 дүгээр баг,тоот орон сууцны өөрт ноогдох хувь болох 50 хувийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчын нэр /өмчлөлд/ шилжүүлэх гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх,

********* нь Прима дугаартай автомашиныг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчд авчирч өгөх,

Прима автомашины улсын дугаарыг өөрөө автомашин худалдаж авсны дараа авах /Б.Наранбат авах/,

Т.Болормаад нь Шивээговь сум, 1 дүгээр багт байрлах автомашины гаржийн үнэ 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөрад төлөхөөр зэргээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас улсын тэмдэгтийн хураамжид 278,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчад олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА