| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2025/00008/И |
| Дугаар | 305/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 305/ШШ2025/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Бүгд найрамдах *** улс, ***хот, *** хаягт оршин суух, Х овгийн Н-ийн А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, М-ийн А-д холбогдох,
Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв хаваржаа “Э-*** ”, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөөг “Э-*** ” тус тус хууль бусаар эзэмшихгүй байлгахыг даалгах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гэрч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв хаваржаа “Э-*** ”, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөөг “Э-*** ” тус тус хууль бусаар эзэмшихгүй байлгахыг даалгах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан байгаа. Н.А-ын хувьд Г-тай 2009 оны 07 дугаар сарын 10-нд гэр бүл болсон. Нэг хүүтэй, хүү нь одоо 14 настай. Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-нд зуурдаар нас барсан байдаг. Хуульд зааснаар хууль ёсны өвлөгчийнхөө хувьд Н.А нь хүүхдийнхээ хамт Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын А/62 дугаар шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн *** сумын Нэгдүгээр баг *** гудамж 1 тоот хаягт байрлах 2000 метр квадрат өвөлжөө хаваржааг, мөн Говь-Алтай аймгийн *** сумын нэгдүгээр баг *** баг *** гудамж 1тоот хаягт байрлах 2000 м.кв өвөлжөөг хууль ёсны дагуу өвлөн авч эзэмшихээр болсон байдаг. Гэтэл М.А буюу хадам эгч нь хууль ёсны эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр тухайн өвөлжөө хаваржааг 2023 оноос хойш хууль бусаар эзэмшиж, эзэмших эрхэд саад учруулж байгаа тул А-ийн хууль бус эзэмшлээс дээрх өвөлжөө хаваржааг чөлөөлүүлж өгөх, эзэмшихгүй байхыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.
3. Хариуцагч тал хариу тайлбартаа: М-ийн Г нь хариуцагч М-ийн А-ийн төрсөн дүү байдаг. Г нь 2022 онд нас барсан. Нас барах хүртлээ бол хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Хэдийгээр гэрлэлт цуцлуулах ажиллагааг хийгдээгүй ч гэсэн 2015 оноос эхнэртэйгээ тусдаа хүүтэйгээ ганцаараа амьдардаг байсан. Нэхэмжлэгч Н.А нь 2017 онд Солонгос явсан гэж ярьдаг. Солонгос явсанаас хойш М.Г нь хүүтэйгээ, ээжтэйгээ амьдарч байгаад 2022 онд нас барсан. Нас барахаасаа өмнө 1 жил буюу 2021 онд малчны зээлээ төлөх гэсэн юм өвөлжөө хаваржаагаа зарахаас гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд нь тэгвэл надад зээл хаах 6 сая төгрөг өгөөдөх би тэгвэл зээлээ хаачихмаар байна гэхээр нь М.А зургаан сая төгрөгийг өөрийнхөө данснаас дүүдээ авч өгөөд, дүү нь дансандаа хийсэн байдаг. Ингээд өвөлжөө хаваржаагаа нэр дээр нь шилжүүлж авч чадалгүй байж байтал дүү нь нас барчихсан байдаг. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн шилжүүлж өвөлжөөг нь авлаа гэж мөнгийг нь өгснөөс хойш М.А тухайн өвөлжөө хаваржааны газрын татваруудыг төлж байсан байдаг. Дүү нь нас барсантай холбоотойгоор энэ өвөлжөө хаваржааны асуудлын маргаан эхэлсэн байдаг. Ээж нь байж байсан учраас ээж нь өвлөгч болж болно гэдэг асуудлаар өв нээгдэхгүй хоёр талд явцгааж байсан. Хамт амьдарч байсан гэдэг утгаараа хүү ээж хоёр дээр өв нээгдэхээр байсан асуудал яригдаад ийм маргаан болсон. Ингэж байх хугацаанд ээж нь бас нас барчихсан. Ээж нь нас барангуут өвийн асуудлыг шийдэж өөрийнхөө нэр дээр өвийн асуудлыг нээлгэж авсан ийм тохиолдол болсон юм байна. Тэгээд миний худалдаж авсан өвөлжөө хаваржааг нэр дээрээ шилжүүлээд авчихсан байна. Надаас нэхээд байна ийм учраас өвөлжөө хаваржааг гаргуулж надад шилжүүлж өгөөч гэдэг байдлаар хандсан байдаг. Үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Өвөлжөө хаваржааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож өгөөч, дүүгээсээ худалдаад авсан энэ үйл баримтууд бол тогтоогдож байгаа. Худалдаж авсантай холбоотойгоор тэрнээс хойших газрын татварыг төлж явсан баримтууд тогтоогдож байгаа гэдэг ийм нөхцөл байдлаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан байгаа гэв.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутагт байрлах *** нэртэй, нэгж талбарын *** дугаар бүхий, эрхийн бүртгэлийн Э-*** дугаарт бүртгэлтэй, 2000мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай, Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн нутаг *** хаягт байрлах 2000 мкв талбай бүхий, нэгж талбарын *** дугаар бүхий, Э-*** эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хаваржааны зориулалтын газруудын шудрага эзэмшигч нь М.А болохыг тогтоож газар эзэмших эрхийг М.А-д шилжүүлэхийг Н.А-д даалгах тухай.
6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Манай дүү М.Г нь 2021 онд өвөлжөөгөө зарлаа зээлээ төлнө гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд би 6000000 төгрөгийн зээл байгаа тэр зээлийг хаамаар байна гэхээр нь 2021 оны 07-р сарын 02-ны өдөр ХААН банкны *** дугаартай данснаас 6000000 төгрөг авч бэлэн өгсөн. Өвөлжөөг авбал та манай хаваржааг бас ав би танай малд малаа нийлүүлээд хамт маллая гээд тэр хугацаанаас би өвөлжөө хаваржаа 2-н газрын татварыг төлж ирсэн. Энэ талаар манай сумын тухайн үеийн газрын даамал хүртэл мэдэж байгаа болно. Манай дүү тэр өдөрөө зээлээ төлсөн гэж байсан. Ингээд гэрчилгээгээ шилжүүлж авч чадаагүй байхад манай дүү 2022 онд нас барсан. Амаржаргал нь манай дүүгээс тусдаа амьдарч байгаад 2017 онд Солонгос явсан бөгөөд манай дүү М.Г нь хүү Г.Б-ын хамт амьдарч байгаад нас барсан гэж тайлбарладаг болно. Иймээс тус өвөлжөө, хаваржааны газрын шударга эзэмшигч нь М.А болохыг тогтоож эзэмших эрхийг М.А д шилжүүлэхийг Н.А-д даалгаж өгнө үү гэв.
7. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: Сөрөг нэхэмжлэл гаргажээ. Эгч нь дүүгээсээ худалдаад авчихсан байсан шилжүүлж амжаагүй гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр сөрөг нэхэмжлэл бол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Нас барсан хүн босоод үг хэлэх биш, тэр хоёрын хооронд худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудал, энэ өвөлжөө хаваржаа чинь өөрөө үл хөдлөхийн эзэмших эрх байгаа. Хуульд зааснаар шилжүүлсэн юм уу гэдэг асуудал энэ дээр ерөөсөө нотлогдсон нотлох баримт нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл Н.А-ыг өнөөдөр хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотолсон нотлох баримт ерөөсөө байхгүй. Н.А тэргүүн ээлжийн өв залгамжлагчийнхаа хувьд зохих журмын дагуу тэр өвийн журмаар хүсэлтээ гаргаад хуульд зааснаар бол тухайн одоо өвөлжөө хаваржааг бол Н.А хууль ёсны өвлөгчийн хувьд бол эзэмшсэн байдаг. Тэр ээж нь хамт амьдарч байсан гэдэг тухайн үед Н.А нөхөр хүүхдийнхээ хамт амьдарч байгаад Солонгос улс руу ажил хийхээр явсан. Ямар нэгэн байдлаар гэрлэлт гэр бүл цуцалсан асуудал байхгүй. Энэ дээр ээж нь хамт амьдарч байгаагүй. Багийн засаг даргын тодорхойлолтоор Н.А нь Солонгос руу явснаас хойш талийгаач нь өөрийнхөө хүүтэйгээ хамт амьдарч байсан ийм нөхцөл байдал бол хавтаст хэргийн материал тогтоогдож байгаа. Тэгэхээр гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Н-ийн А-ын *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
- Н-ийн А-ын *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
9. Хариуцагч талаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Газрын кадастрын систем,
-2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Э-*** улсын бүртгэлийн дугаартай, 1-р баг, *** *** 1, Өвөлжөө, хаваржааны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт,
-2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Э-0*** улсын бүртгэлийн дугаартай, 1-р баг, *** 1, Өвөлжөө, хаваржааны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт,
-2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой М-ийн А-аас Татварын ерөнхий газрын дансанд шилжүүлсэн төлбөрийн 13 ширхэг шилжүүлгийн мэдээлэл,
-М-ийн Г гийн *** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар,
-М-ийн Г гийн *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №08234-2020/00052 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар,
-М-ийн Г гийн *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь,
-2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,
-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №08234-2020/00052 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувь,
-М-ийн Г гийн *** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь,
-М-ийн А-ийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-М-ийн Г гийн *** дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга,
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-М-ийн Г , Н-ийн А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-М-ийн Г гийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Г гийн Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0838 дугаартай “Өв хүлээн авах хүсэлт”-ийн Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0837 дугаартай “Өв хүлээн авах хүсэлт”-ийн Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-М-ийн Г гийн нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар,
-М-ийн Г гийн нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар,
-Г гийн Б-ын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар,
-2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Н.А аас Ж.Дорждэрэмд олгосон итгэмжлэл,
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/62 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж болон уг захирамжийн 1 дүгээр хавсралтын Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0005 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0004 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Н-ийн А-ын *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №08234-2023/00021 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Газрын кадастрын систем,
-2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №08234-2023/00023 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Газрын кадастрын систем,
- Н-ийн А-ын *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-М-ийн Гүррагчагаийн MN870034241100113554 дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь
-М-ийн Г гийн *** дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга,
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/32 дугаартай албан бичиг.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Гэрч Н.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь М.А-д холбогдуулан Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв хаваржаа “Э-*** ”, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөөг “Э-*** ” тус тус хууль бусаар эзэмшихгүй байлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь нэхэмжлэлийн шаардлагаа Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв хаваржаа “Э-*** ”, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөөг “Э-*** ” тус тус М.А гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж тодруулжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь “...М.Г нь ээж, хүү хоёртойгоо хамт амьдарч байгаад 2022 онд нас барсан. Нас барахаасаа 1 жилийн өмнө буюу 2021 онд малчны зээлээ төлөх гэсэн юм өвөлжөө, хаваржаагаа зарахаас гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд тэгвэл надад зээл хаах 6,000,000 төгрөг өгөөдөх би зээлээ хаачихмаар байна гэхээр нь М.А 6,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас дүүдээ шилжүүлээд, дүү нь дансандаа хийсэн байдаг. Ингээд өвөлжөө, хаваржаагаа нэр дээр нь шилжүүлж авч чадалгүй байж байтал дүү нь нас барчихсан байдаг. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн шилжүүлж өвөлжөөг нь авлаа гэж мөнгийг нь өгснөөс хойш М.А тухайн өвөлжөө хаваржааны газрын татваруудыг төлж байсан байдаг. Дүү нь нас барсантай холбоотойгоор энэ өвөлжөө хаваржааны асуудлын маргаан эхэлсэн байдаг. Үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Өвөлжөө хаваржааны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Дүүгээсээ худалдаад авсан энэ үйл баримтууд бол тогтоогдож байгаа...” гэж тайлбарлаж, татгалзжээ.
4. Н-ийн А талийгаач М-ийн Г-тай 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, нөхөр М-ийн Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас баржээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар хууль ёсны өвлөгч болохоор хуульчилжээ.
Н-ийн А талийгаач М-ийн Г-тай 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, нөхөр М-ийн Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барснаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлт дуусгавар болсон болох нь:
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн CVL2482000001001236 дугаартай нөхөр М-ийн Г , эхнэр Н-ийн А бүртгэсэн он, сар, өдөр, 2009-07-17, гэрлэлт дуусгавар болсон он, сар, өдөр 2022-03-16 гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн CVL2482000001001237 дугаартай М-ийн Г , нас барсан он, сар, өдөр 2022-03-06, бүртгэсэн он, сар, өдөр 2022-03-16 гэх нас барсны бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/32 дугаартай иргэн Ж овогтой М-ийн Г , Х овогтой Н-ийн А нар 2009.06.26-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтээ цуцлаагүй, нөхөр М-ийн Г 2022.03.06-ны өдөр нас барсан бүртгэлтэй байгаа болно гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хуульчилсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь “...хэдийгээр гэрлэлт цуцлуулах ажиллагааг хийгдээгүй ч гэсэн 2015 оноос эхнэртэйгээ тусдаа хүүтэйгээ ганцаараа амьдардаг байсан. Нэхэмжлэгч Н.А нь 2017 онд Солонгос явсан гэж ярьдаг. Солонгос явсанаас хойш М.Г нь хүүтэйгээ, ээжтэйгээ амьдарч байгаад 2022 онд нас барсан” гэж тайлбарлаж байх бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Талийгаач М.Г г төрүүлсэн эх буюу ээж нь мөн хууль ёсны өвлөгч болох хэдийч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хамт амьдарч байсан гэдэг утгаараа ээж, хүү хоёр дээр нь өв нээгдэхээр байсан асуудал яригдаад маргаан болсон. Ингэж байх хугацаанд ээж нь нас барсан. Ээж нь нас барангуут өвийн асуудлыг шийдэж өөрийнхөө нэр дээр өвийн асуудлыг нээлгэж авсан ийм тохиолдол болсон юм байна...” гэж тайлбарлаж байх бөгөөд Н.А нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар талийгаачийн эхнэр мөн байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Н.А нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/62 дугаартай “...М овогтой Г /***/ дугаартай 2022.03.06-ны өдөр нас барснаар өв нээгдэж нас барсны 003 дугаар бүртгэлд бүртгэгдсэн. Иймээс өвлөх эрхийн гэрээ, гэрчилгээ үүсч газар эзэмших гэрчилгээ *** , *** , *** нэгж талбарын дугаартай. Тус бүр 2000 м2 талбай бүхий өвөлжөө, хаваржааны зориулалтаар гэр орон сууцны хашааны газар 743 м2 эзэмшсэн газрыг тус тус эзэмших эрхийн өвлөгчөөр иргэн Н овогтой А-д шилжүүлж, эзэмшүүлж газрын хэмжээ, байршлыг 1 дүгээр хавсралтаар баталсугай” гэх захирамж, уг захирамжийн хавсралтад гэр орон сууцны хашааны газар, өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшигчийн эрх шилжүүлэн авч буй иргэний газрын байршил, хэмжээ гээд 1 дүгээрт Н-ийн А, нэгж талбарын дугаар *** , газрын байршил Өвөр гол, газрын хэмжээ 2000, газар ашиглалтын зориулалт өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 2 дугаарт Н-ийн А, нэгж талбарын дугаар *** , газрын байршил ***, газрын хэмжээ 2000, газар ашиглалтын зориулалт өвөлжөө, хаваржааны зориулалтаар гэж бичигдсэн.
-2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0005 бүртгэлийн дугаартай “...өвлүүлэгч М-ийн Г , өвлөгч Н-ийн А, нэгж талбарын дугаар *** дугаартай шийдвэрийн огноо, дугаар *** сумын Засаг даргын, 2012-07-06-ны өдрийн 62 тоот захирамжаар 15 жил, хаяг, хэмжээ: Говь-Алтай аймгийн *** сумын 1 дүгээр баг, Өвөр гол 1 хаягт байрлах, 2000 мкв, зориулалт өвөлжөө, хаваржааны, хөрөнгийн үнэлгээ 8,000,000 төгрөг, өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь, өвлөгчид оногдох хэсэг 100 хувь, бусад өвлөгчдийн мэдээлэл хүү Г гийн Б” гэх өвлөх эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0838 дугаартай *** дугаартай шийдвэрийн огноо, дугаар *** сумын Засаг даргын, 2012-07-06-ны өдрийн 62 тоот захирамжаар 15 жил, хаяг, хэмжээ: Говь-Алтай аймгийн *** сумын 1 дүгээр баг, Өвөр гол 1 хаягт байрлах, 2000 мкв, зориулалт өвөлжөө, хаваржааны, өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь, өвлөгчид оногдох хэсэг 100 хувь, бусад өвлөгчдийн мэдээлэл хүү Г гийн Б ” гэх өвлөх эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №08234-2023/00021 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0004 бүртгэлийн дугаартай “...өвлүүлэгч М-ийн Г , өвлөгч Б Н-ийн А , нэгж талбарын дугаар *** дугаартай шийдвэрийн огноо, дугаар *** сумын Засаг даргын, 2018-12-19-ний өдрийн А/111 тоот захирамжаар 15 жил, хаяг, хэмжээ: Говь-Алтай аймгийн *** сумын 1 дүгээр баг, Хөх хад жалга хаягт байрлах, 2000 мкв, зориулалт өвөлжөө, хаваржааны, хөрөнгийн үнэлгээ 8,000,000 төгрөг, өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь, өвлөгчид оногдох хэсэг 100 хувь, бусад өвлөгчдийн мэдээлэл хүү Г гийн Б ” гэх өвлөх эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0837 дугаартай *** дугаартай шийдвэрийн огноо, дугаар *** сумын Засаг даргын, 2018-12-19-ний өдрийн А/111 тоот захирамжаар 15 жил, хаяг, хэмжээ: Говь-Алтай аймгийн *** сумын 1 дүгээр баг, Хөх хад жалга хаягт байрлах, 2000 мкв, зориулалт өвөлжөө, хаваржааны, хөрөнгийн үнэлгээ 8,000,000 төгрөг, өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь, өвлөгчид оногдох хэсэг 100 хувь, бусад өвлөгчдийн мэдээлэл хүү Г гийн Б ” гэх өвлөх эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №08234-2023/00023 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Н-ийн А сумын Засаг даргын захирамж 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/62 тоот шийдвэрийг үндэслэн Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалтаар 8 жилийн хугацаагаар эзэмшүүлж “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Н-ийн А сумын Засаг даргын захирамж 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/62 тоот шийдвэрийг үндэслэн Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** Өвөр гол гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалтаар 4 жилийн хугацаагаар эзэмшүүлж “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.А нь Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай хаваржааг, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөө, хаваржааны газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.
Тухайлбал Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт “өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ” гэж заасны дагуу талийгаач Г.Г гийн эзэмшлийн дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай газар нь Н.А-ын эзэмшилд шилжсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь “...нас барахаасаа өмнө 1 жил буюу 2021 онд малчны зээлээ төлөх гэсэн юм өвөлжөө хаваржаагаа зарахаас гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд тэгвэл надад зээл хаах 6,000,000 төгрөг өгчих би зээлээ хаачихмаар байна гэхээр нь М.А 6,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас дүүдээ авч өгөөд, дүү нь дансандаа хийсэн байдаг. Ингээд өвөлжөө хаваржаагаа нэр дээр нь шилжүүлж авч чадалгүй байж байтал дүү нь нас барчихсан. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн өвөлжөөг нь авлаа гэж мөнгийг нь өгснөөс хойш М.А тухайн өвөлжөө хаваржааны газрын татваруудыг төлж байсан байдаг...” гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч хавтаст хэрэгт талийгаач М.Г , М.А нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн талаарх нотлох баримт авагдаагүй буюу өвөлжөө, хаваржааг худалдах, худалдан авах гэрээ М.Г , М.А нарын хооронд байгуулагдсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар нь гэрч Н.Х-ийн “... М-ийн А, М-ийн Г нар өвөлжөө хаваржаа шилжүүлэх, газар шилжүүлэх асуудлаар надтай уулзаж байгаагүй, нотариатаар ороод ирсний дараа хэдийд ч шилжүүлэх боломжтой байсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
Иймд М.А-д Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай хаваржааг, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
Хариуцагч нь уг маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг чөлөөлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.А нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай хаваржааг, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөөг хариуцагч М-ийн А-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч М.А нь нэхэмжлэгч Н.А д холбогдуулан Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутагт байрлах *** нэртэй, нэгж талбарын *** дугаар бүхий, эрхийн бүртгэлийн Э-*** дугаарт бүртгэлтэй, 2000мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай, Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн нутаг Бэлийн худаг хаягт байрлах 2000 мкв талбай бүхий, нэгж талбарын *** дугаар бүхий, Э-*** эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хаваржааны зориулалтын газруудын шудрага эзэмшигч нь М.А болохыг тогтоож газар эзэмших эрхийг М.А д шилжүүлэхийг Н.А д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь “...Эгч нь дүүгээсээ худалдаад авчихсан байсан шилжүүлж амжаагүй гэдэг зүйлийг хэлдэг. Сөрөг нэхэмжлэл бол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Хуульд зааснаар шилжүүлсэн юм уу гэдэг асуудлыг нотлох баримт нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.А ыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй. Н.А тэргүүн ээлжийн өв залгамжлагчийнхаа хувьд зохих журмын дагуу өвийн журмаар хүсэлтээ гаргаад хуульд зааснаар тухайн өвөлжөө хаваржааг эзэмшсэн байдаг. Ямар нэгэн байдлаар гэрлэлт цуцалсан асуудал байхгүй. Ээж нь хамт амьдарч байгаагүй. Багийн Засаг даргын тодорхойлолтоор Н.А нь Солонгос руу явснаас хойш талийгаач нь өөрийнхөө хүүтэйгээ хамт амьдарч байсан ийм нөхцөл байдал бол хавтаст хэргийн материал тогтоогдож байгаа. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж, татгалзжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь “...Манай дүү М.Г нь 2021 онд өвөлжөөгөө зарлаа зээлээ төлнө гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд 6,000,000 төгрөгийн зээл байгаа тэр зээлийг хаамаар байна гэхээр нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны *** дугаартай данснаас 6,000,000 төгрөг авч бэлэн өгсөн. Өвөлжөөг авбал та манай хаваржааг бас ав би танай малд малаа нийлүүлээд хамт маллая гээд тэр хугацаанаас би өвөлжөө хаваржаа хоёрын газрын татварыг төлж ирсэн. Энэ талаар манай сумын тухайн үеийн газрын даамал хүртэл мэдэж байгаа. Манай дүү тэр өдрөө зээлээ төлсөн гэж байсан. Ингээд гэрчилгээгээ шилжүүлж авч чадаагүй байхад манай дүү 2022 онд нас барсан. Н.А нь манай дүүгээс тусдаа амьдарч байгаад 2017 онд Солонгос явсан бөгөөд манай дүү М.Г нь хүү Г.Б ын хамт амьдарч байгаад нас барсан гэж тайлбарладаг. Иймээс тус өвөлжөө, хаваржааны газрын шударга эзэмшигч нь М.А болохыг тогтоож эзэмших эрхийг М.А д шилжүүлэхийг Н.А д даалгаж өгнө үү” гэж тайлбарлажээ.
Мөн гэрч Н.Х “...М-ийн А , М-ийн Г нар өвөлжөө хаваржаа шилжүүлэх, газар шилжүүлэх асуудлаар уулзаж байгаагүй, ... Би 2020 оны 01 дүгээр сард ажилд орж, 2021 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. М.Г гэдэг хүн дээр зээл авах гэрчилгээг гаргаж өгч байсан. Ямар зээл гэдгийг мэдэхгүй. Гэрчилгээгээ бариад ирэхэд нь барьцаалбар бичиж байсан. Нотариатаар ороод ирсний дараа хэдийд ч шилжүүлэх боломжтой” гэж мэдүүлжээ.
Хэдийгээр М.А нь өөрийн эзэмшлийн *** тоот депозит данснаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А *** гүйлгээний утгатай 6,000,000 төгрөгийн зарлага гаргаж М-ийн Г нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээл төлсөн болох нь М-ийн Г гийн зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байгаа боловч уг 6,000,000 төгрөгөөр өвөлжөө, хаваржааг худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заажээ.
Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/62 дугаартай “...М овогтой Г /***/ дугаартай 2022.03.06-ны өдөр нас барснаар өв нээгдэж нас барсны 003 дугаар бүртгэлд бүртгэгдсэн. Иймээс өвлөх эрхийн гэрээ, гэрчилгээ үүсч газар эзэмших гэрчилгээ *** , *** , *** нэгж талбарын дугаартай. Тус бүр 2000 м2 талбай бүхий өвөлжөө, хаваржааны зориулалтаар гэр орон сууцны хашааны газар 743 м2 эзэмшсэн газрыг тус тус эзэмших эрхийн өвлөгчөөр иргэн Н овогтой А-д шилжүүлж, эзэмшүүлж газрын хэмжээ, байршлыг 1 дүгээр хавсралтаар баталсугай” гэх захирамж, уг захирамжийн хавсралтад гэр орон сууцны хашааны газар, өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшигчийн эрх шилжүүлэн авч буй иргэний газрын байршил, хэмжээ гээд 1 дүгээрт Б Н-ийн А , нэгж талбарын дугаар *** , газрын байршил Өвөр гол, газрын хэмжээ 2000, газар ашиглалтын зориулалт өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 2 дугаарт Б Н-ийн А , нэгж талбарын дугаар *** , газрын байршил Бэлийн худаг, газрын хэмжээ 2000, газар ашиглалтын зориулалт өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх тул М.А нь уг өвөлжөөг Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч буюу Н.А аас шаардах боломжгүй юм.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар М.Г , М.А нарын хооронд үүргийн харилцаа үүссэн болох тогтоогдохгүй байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Н.А д холбогдох Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутагт байрлах *** нэртэй, нэгж талбарын *** дугаар бүхий, эрхийн бүртгэлийн Э-*** дугаарт бүртгэлтэй, 2000мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай, Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн нутаг Бэлийн худаг хаягт байрлах 2000 мкв талбай бүхий, нэгж талбарын *** дугаар бүхий, Э-*** эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хаваржааны зориулалтын газруудын шудрага эзэмшигч нь М.А болохыг тогтоож газар эзэмших эрхийг М.А д шилжүүлэхийг Н.А д даалгах тухай хариуцагч М.А гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М.А гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
7. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-д Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заажээ.
М.А нь өөрийн эзэмшлийн *** тоот депозит данснаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А *** гүйлгээний утгатай 6,000,000 төгрөгийн зарлага гаргаж М-ийн Г нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээл төлсөн болох нь М-ийн Г гийн зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байгаа боловч уг 6,000,000 төгрөгөөр өвөлжөө, хаваржааг худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
М.А гаас М.Г д 6,000,000 төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч тэдний хооронд энэ талаар ямар тохиролцоо хэлцэл байгуулагдсан нь тодорхойгүй байх тул М.А нь 6,000,000 төгрөгийг харилцаагаа тодорхойлон Н.А аас өвлөн авсан өвийн хэмжээгээр нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч М.А гийн сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А гаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.А-ын М.А д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай хаваржааг, Говь-Алтай аймаг *** сум 1-р баг, *** гудамж, 1 тоот хаягт байрлах 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай “Э-*** ” эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөөг эзэмших эрхэд саад учруулж байгаа үйлдлийг зогсоож, газрыг чөлөөлөхийг хариуцагч Ж овгийн М-ийн А д даалгасугай.
2. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овгийн Б Н-ийн А д холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутагт байрлах *** нэртэй, нэгж талбарын *** дугаар бүхий, эрхийн бүртгэлийн Э-*** дугаарт бүртгэлтэй, 2000мкв талбай бүхий өвөлжөөний зориулалттай, Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн нутаг Бэлийн худаг хаягт байрлах 2000 мкв талбай бүхий, нэгж талбарын *** дугаар бүхий, Э-*** эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хаваржааны зориулалтын газруудын шудрага эзэмшигч нь М.А болохыг тогтоож газар эзэмших эрхийг М.А д шилжүүлэхийг Н.А д даалгах тухай хариуцагч Ж овгийн М-ийн А-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч М.А гийн сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А гаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ