Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 306/ШШ2025/00049

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 306/ШШ2025/00049

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах,******* ХХК /УБД:*******,*******,*******/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Чойрын 109 тоотод оршин суух,******* /РД:ЕЙ94012205,*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,392,966.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч*******нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр******* ХХК-тай №ЗГ2023102000652 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Samsung galaxy А54 маркийн гар утсыг нийт 1,538,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 150,831 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 2024.01.31-2024.09.30-ныг хүртэл 9 сар, 9 удаагийн төлөлт дутуу 1,179,979.72 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 177,488.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 35,498 төгрөг, нийт 1,392,966.19 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,, нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,392,966.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 3 хувааж буюу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 464,323 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 464,323 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 464,323 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатарбилэг,, нар хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,392,966.19 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,, нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,392,966.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 3 хувааж буюу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 464,323 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 464,323 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 464,323 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатарбилэг,, нар хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,238 төгрөгийн тавин хувь болох 18,619 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,619 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,619 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагчнь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,392,966.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 464,323 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 464,323 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 464,323 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,238 төгрөгийн тавин хувь болох 18,619 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 18,619 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,619 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА