| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0036/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 45
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул
Улсын яллагч: М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** аймгийн ***** суманд ***** оны **** дүгээр сарын ****-нд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ****** мэргэжилтэй, ам бүл ****, Дархан-Уул аймгийн **** сумын ******баг ***** хороолол **** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг болох Харганы ам Хүн чулуу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан байгаль эклогид 3.698.376 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч С.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэнд олон хүмүүс үйл ажиллагаа явуулж ажилладаг болохоор би ч гэсэн ажиллаад үзье гэж бодоод хуучин ухсан газарт үйл ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг байсныг би мэдээгүй. Буруу зүйл хийсндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Л.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн С.*******гийн байгаль орчинд учруулсан 3.698.376 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр гаргуулан орон нутгийн төсөвт оруулах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Н.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.*******гийн ашиглаж байсан Комацу маркийн эксковаторууд нь миний өөрийн эксковатор байгаа юм. Би С.******* гэж хүнд 2017 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр гэрээ байгуулан түрээсээр ажилуулж байсан юм. Миний 95-47 УБ улсын дугаартай шар өнгийн Комацу маркийн эксковатор муу учир одоогийн зах зээлээр 47.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/
Иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Миний өөрийн эзэмшлийн эксковатораа буцаан авах хүсэлтэй. ******* нь надаас гуйсаар байгаад түрээслээд авч байсан. Би эксковаторыг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/
Гэрч Б.*******ы 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эксковаторын жолооч мэргэжилтэй юм. 2017 оны 08 дугаар сарын 10-ний үед ******* ах надтай уулзаад түрээсийн эксковатор жолоодоод Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу яв гэж хэлсэн юм. Ингээд ******* ахын улаан өнгийн Доосан нэртэй 500 LC загварын эксковаторын жолоочоор ажиллахаар болсон. Би сарын 1.500.000 төгрөгний цалинтай ажиллахаар болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганы ам газарт буюу ******* ахын алт олборлох газарт ирж ажиллахаар болсон. Ингээд ирээд өөрийн хариуцаж ажиллахаар ирсэн улаан өнгийн эксковатораар хуучин олборолт явуулсан байсан газарт овоолго тэгшлэх, зам засах зэрэг ажлуудыг хийсэн. Ажил хийж байх хугацаанд миний жолоодож байсан эксковатор эвдэрч Улаанбаатар хотруу засварт 1 сар орчим болсон байх тэгээд саяхнаас ажилд ороод байгаа нь энэ. Намайг уг газарт ирэхэд 4 хүн ирчихсэн 3 гэр барьсан байдалтай байсан. Миний хувьд ямар нэгэн зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй байна. Би зөвхөн түрээсийн эксковатор жолоодох зорилгоор ирээд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/
Гэрч З.*******ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эксковаторын жолооч мэргэжилтэй юм. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед үнэгүй зар сайтанд эксковаторын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу ******* гэж хүний шар өнгийн Комацу нэртэй PC 200 загварын эксковаторыг ийн хамт ээлжийн жолоочоор ажилд орсон. Би сарын 1.500.000 төгрөгний цалинтай ажиллахаар болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганы ам гэх газар буюу ******* гэж хүний алт олборлох газарт ирж ажиллахаар болсон. Ингээд ирээд өөрийн хариуцаж ажиллахаар ирсэн шар өнгийн эксковатораар хуучин олборолт явуулсан байсан газарт хөрсний шороог холдуулах зам засах зэрэг ажлуудыг хийсэн. Намайг уг газарт ирэхэд 4 хүн ирчихсэн 3 гэр барьсан байдалтай байсан. Тухайн үйл ажиллагааг явуулаад 100 грамм орчим алт олборолсон гэж ярьж байсан боловч би яаг хараагүй болохоор мэдэхгүй байна. Би ямар нэгэн зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй байна. Би зөвхөн түрээсийн эксковатор жолоодох зорилгоор ирээд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/
Гэрч Ч.ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эксковаторын жолооч мэргэжилтэй юм. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед үнэгүй зар сайтанд эксковаторын жолоч ажилд авна гэсэн зарын дагуу ******* гэж хүний шар өнгийн Комацу нэртэй PC 200 загварын эксковаторын жолоочоор ажилд орсон. Би сарын 1.500.000 төгрөгний цалинтай ажиллахаар болж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганы ам гэх газар буюу ******* гэж хүний алт олборлох газарт ирж ажиллахаар болсон.Ингээд ирээд өөрийн хариуцаж ажиллахаар ирсэн шар өнгийн эксковатораар хуучин олборолт явуулсан байсан газарт хөрсний шороог холдуулах зам засах зэрэг ажил хийсэн. Тухайн үед хамт ажиллаж байсан улаан өнгийн эксковатор эвдэрч түүнийг засаж янзлах гээд их хугацаа алдсан. Намайг уг газарт ирэхэд 4 хүн ирчихсэн 3 гэр барьсан байдалтай байсан. Тухайн үйл ажиллагааг явуулаад 100 грамм орчим алт олборлож авсан. Би ямар нэгэн зөвшөөрөлтэй эсэх талаар надад мэдэх зүйл алга байна би зөвхөн түрээсийн эксковатор жолоодох зорилгоор ирсэн учир ямар нэгэн нарийн ширийн мэдээлэл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/
Гэрч С.ы 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Би хийсэн тогтсон ажилгүй учир 2017 оны 09 дүгээр сарын 20-ны манай эгчийн нөхөр С.******* Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хувиараа алт олборлолт хийж байгаа гэдгийг ер нь мэдэж байсан. Ингээд Дархан-Уул аймгаас шинэ усан буюу алт угаах төхөөрөмж авсан намайг ирээд гагнуур хийх ажил байна гэхээр би зөвшөөрч ирсэн юм. Намайг ирэхэд 3 гэр барьсан 2 эксковатор газар ухаж алт олборлох ажил хийж байсан юм. Ингээд шинээр авчирсан усан бууны жижиг шажиг зүйлүүдийг гагнуур хийж ажилд оруулсан. Түүнээс хойш энд гагнуур хийх, ойр зуурын ажилд нь туслаад ажиллаж байна. Бид нар ах дүү хүмүүс учир цалин мөнгө төгрөг яриагүй байгаа гэхдээ ажил хийж байгаа юм чин хэдэн төгрөг өгөх байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/
Гэрч М.ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед манай авга эгчийн нөхөр С.******* Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хувиараа алт олборлох ажил хийх гэж байна гэхээр нь би хийсэн ажилгүй учир хамт ажилд гарахаар болж хамт ирсэн. Ингээд уг газарт ирээд С.******* ах Улаанбаатар хотоос 1 эксковатор түрээсээр авчирсан ба уг эксковатораар олборлолт явуулах газраа засаж янзлан бэлтгэх ажил хийсэн. Ингээд удалгүй дахин нэг эксковатор түрээслэж авчирсан ба Дархан-Уул аймгаас шинэ усан буу буюу алт угаах төхөөрөмж авч ахыг авчирч гагнуур хийлгэж ажилд оруулсан. Түүнээс хойш энэ газарт газрын хөрсийг хуулж алт олборлох үйл ажиллагааг явуулсан. Надад сарын цалин хөлс гэж тохироогүй ба намар буух үеэр мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн. Одоогоор авсан мөнгө төгрөг алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/
Гэрч М.ын 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.******* нь Ерөө сумын нутаг Харганы ам гэх газарт ашигт малтмал олборлох ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Сум орон нутгаас С.*******д ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгоогүй. С.******* нь нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй. 2017 онд Ерөө сумаас иргэдтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/
Гэрч А.ын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Түшиг нөхөрлөл нь 2017 оны 08 дугаар сарын 16-нд усны төлбөрт 600.000 төгрөг, хувь хүн амын орлогын албан татварын төлөлтөөр 1.350.000 төгрөг тушаасан байна. Усны төлбөр нь Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлож байгаа учир ус ашиглаж түүний төлбөр гэж татварын байцаагч оруулсан. Хүн амын орлогын албан татвар нь Түшиг нөхөрлөл нь ашигт малтмал олборлож ашиг олж байгаа учир уг мөнгийг төлсөн байх гэж бодож байна. Энэ талаар татварын байцаагч мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/
Гэрч Ц. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Түшиг нөхөрлөл нь 2016 онд нөхөн сэргээлтийн гэрээг сумын ИТХ-ын 89 дүгээр тогтоолыг үндэслэн нөхөн сэргээлт хийж ажиллаж байсан. Тухайн үед нөхөрлөлийн гишүүдийн хүн амын орлогын албан татвар, усны төлбөрийг тушаалгаж байсан юм. Үүний дагуу дээрх нөхөрлөл нь дахин тушаана гэж бодоод урд гарсан тогтоол хэрэгжинэ гэж яригдаад 2017 оны 08 дугаар сарын 16-нд усны төлбөрт 600.000 төгрөг, хувь хүн амын орлогын албан татварын төлөлтөөр 1.350.000 төгрөг тушаасан байсан. Усны төлбөр нь Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлож үйл ажиллагаа явуулж байгаа учир ус ашигласны төлбөр гэж тушаасан. Мөн хүн амын орлогын албан татвар нь Түшиг нөхөрлөл нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж ашиг олж байгаа учир уг мөнгийг төлсөн. Тухайн үед миний зүгээс ямар нэгэн байдлаар шахалтаар төлөөгүй өөрсдөө сайн дурын үндсэн дээрх татварыг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/
Гэрч Х.ын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.******* нь 2017 оны 09 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганы ам гэх газар ашигт малтмал олборлож байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад ямар нэгэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан шинжгүй техник хэрэгсэл байрлуулсан, гэр барьсан байдалтай байсан. Ингээд би тухайн хүмүүс анхааруулж хууль бусаар ашигт малтмал олборлож болохгүй талаар хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №18-05-038/43 дугаартай:
“....Тус газарт ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 50/1- 3795 тоот албан бичгийн дагуу аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнэ аймгийн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Ерөө сумын хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ц.Бадралаас ирүүлсэн 173100133 дугаартай гомдол мэдээллийн материалтай танилцаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Харганы хүн чулуу гэх газар байрлах С.*******гийн хууль бус ашиглалт явуулсан талбайд цагдаагийн дэслэгч Ц.Бадралын хэмжилтээр байгаль экологид хэр зэрэг хохирол үүсч буй эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргалаа.
Хууль бус ашиглалт явагдсан Ерөө сумын Харганы хүн чулуу гэх газар буюу Ерөө голд нөлөөлөх талаар шинжээчид тавьсан асуултад дараах байдлаар хариулж, дүгнэлт гаргав. Үүнд:
1.Ерөө сумын “Харганы ам” гэдэг газар нь хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.
2.Ашигт малтмал хайх, ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна. БАОЖЯ-наас олгосон “Газрын хэвлийд техникийн болон биологийн нөхөн сэргээлт” хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тухайн сум орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулсанаар нөхөн сэргээлт хийнэ.
3.С.*******гийн хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт явуулсан ч голын голдирол өөрчлөөгүй.
4.Хууль бус үйл ажиллагаа явуулан олборлолт хийсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй бөгөөд стандартын дагуу нөхөн сэргээлт хийх шаардлагатай.
5.С.*******гийн Ерөө сумын Харганы ам Хүн чулуу гэдэг газарт хууль бус ашигт малтмал явуулснаас Байгаль орчинд учирсан хохирлыг дараах байдлаар тооцоолов.
...........С.*******гийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (14,376 + 3,411,00 + 273,400) нийт 3,698,376 (Гурван сая зургаан зуун ерөн найман мянга гурван зуун далан зургаа) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв...” гэх дүгнэлт /хх-ийн 69-73 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр тал/
Тэнцвэр Эстимэйт ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 20-22 дугаар тал/
Түрээсийн гэрээний хуулбар /хх-ийн 27-28 дугаар тал/
Хохирол нөхөн төлсөн баримт /хх-ийн 38 дугаар тал/
Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг /хх-ийн 86-87 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/
Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 103 дугаар тал/
Банкуудын дансны хуулга /хх-ийн 94-101 дүгээр тал/
Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн лавлагаа /хх-ийн 105-106 дугаар тал/
С.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг болох Харганы ам Хүн чулуу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулан байгаль эклогид 3.698.376 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Л.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 36-37 тал/, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн /хх-ийн 39-41/, Ц.*******гийн /хх-ийн 42-44/ тайлбарууд, гэрч Б.*******ы /хх-ийн 45-46/, З.*******ын /хх-ийн 47-48/, Ц.ийн /хх-ийн 49-50/, С.гийн /хх-ийн 51-52/, М.ийн /хх-ийн 53-54/, М.ын /хх-ийн 54/, А.ын /хх-ийн 60/, Ц.гийн /хх-ийн 61/, Х.ын /хх-ийн 64-65/ мэдүүлгүүд, шинжээчийн №18-05-038/43 дүгнэлт /хх-ийн 69-73/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-14/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтууд /хх-ийн 18-22/, хохирлын 500.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 38 тал/тал зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 багийн нутаг дэвсгэр болох Харганы ам Хүн чулуу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид байгаль эклогид 3.698.376 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч С.*******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөх илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ял шийтгэл оногдуулах зүйтэй гэж үзэв.
Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулах торгуулийн ялыг түүний ажил төрөл эрхэлдэггүй байдал, өөрийн санал хүсэлтийг харгалзан 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч С.******* нь эклоги эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 3.698.376 төгрөгөөс 500.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байх ба үлдэгдэл 3.198.376 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны дотор сар бүр 270.000 төгрөг нөхөн төлөхөөр илэрхийлсэн болохыг дурьдав.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Доосан ДХ-500 маркийн 55-98 УБ улсын дугаартай 75.000.000 төгрөгийн үнэ бүхий, Комацу ПС200-71АТТ маркийн 95-47 УБ улсын дугаартай эксковаторуудыг битүүжлэлээс чөлөөлж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Комацу маркийн эксковаторын компьютер гэх саарал өнгийн дөрвөлжин хэлбэртэй 7835-26-1009 дугаартай эд ангийг тус тус хууль ёсны өмчлөгч Н.*******, Ц.******* нарт олгохоор тогтов.
Учир нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ ашигласан эксковаторуудыг хууль ёсны өмчлөгч нар нь өөрийн техник хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгаа болохыг мэдээгүй болох нь хэрэг мөрдөн шалгах явцад тогтоогдсон байна.
Доосан ДХ-500 маркийн 55-98 УБ улсын дугаартай 75.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор нь уг гэмт үйлдэл явагдах үед эвдэрч ашиглэгдээгүй болох нь шүүгдэгчийн болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ техникийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар Комацу ПС200-71АТТ маркийн 95-47 УБ улсын дугаартай эксковаторын үнэ 47.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Учир нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг эксковатор ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******г мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор 5.400.000 төгрөгийг хэсэгчлэн сар бүр 225.000 төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.******* торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан С.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Доосан ДХ-500 маркийн 55-98 УБ улсын дугаартай 75.000.000 төгрөгийн үнэ бүхий, Комацу ПС200-71АТТ маркийн 95-47 УБ улсын дугаартай эксковаторуудыг битүүжлэлээс чөлөөлж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Комацу маркийн эксковаторын компьютер гэх саарал өнгийн дөрвөлжин хэлбэртэй 7835-26-1009 дугаартай эд ангийг тус тус хууль ёсны өмчлөгч Н.*******, Ц.******* нарт олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.*******гээс Комацу ПС200-71АТТ маркийн 95-47 УБ улсын дугаартай эксковаторын үнэ 47.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Ялтан С.******* нь эклоги эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 3.698.376 төгрөгөөс 500.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байх ба үлдэгдэл 3.198.376 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны дотор сар бүр 270.000 төгрөг нөхөн төлөхөөр илэрхийлсэн болохыг дурьдсугай.
9.Ялтан С.*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ