Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00058

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

 

   Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд байрлах******* /РД:*******,*******/

 

Хариуцагч: Дундговь аймаг, Цагаандэлгэр сум, 2 дугаар баг,*******оотод оршин суух албан ёсны хаягтай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 102 байранд түр оршин суух, Машин жамц овогт******* /РД:""",*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учруулсан хохирол 8,904,492 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дундговь аймгийн шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр,

4,213,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******

Иргэдийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан. Б.Баярбаатар нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар тус төвийн их эмчтөрийн албанаас халсан. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрээрДундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 8,904,492 төгрөгийгод ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож, Төрийн албаны зөвлөлөөс Б.Баярбаатарт төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа эаасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна.

Иймдын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 8,904,492 төгрөгийг*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болохаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/13 дугаар тушаалаарэмчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн тооцож олгохоор шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийгод олгож, өмнө нь эрхэлж байсан эмчийн албан тушаалд эгүүлэн томилоогүй тул дахин шүүхэд хандаж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00345 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, өмнөх шүүхийн шийдвэр буюу Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр үйлчилснээс хойших ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,213,714 төгрөгийг Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс нөхөн олгосон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, уг үнийн дүнгээр хариуцагчаас нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.

Иймд хариуцагч нь Эрүүл мэндийн төвийн эмчэмчийн албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу томилоогүй эс үйлдэхүй гаргасны улмаас дахин шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,213,714 төгрөг олгосныг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтанаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иргэний хуулийн 498.2 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байгаа. Үүний дараа төр буруутай үйл ажиллагаа явуулсан буруутай шийдвэр гаргасан этгээдээс дахиж нөхөн гаргуулж төрийг хохиролгүй болгоно гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасантай уялдуулж тайлбарлахад хууль бус шийдвэрийн улмаас төрд 13,118,206 төгрөгийн хохирол учирсан байх тул буруутай шийдвэр гаргасанаас энэ мөнгийг гаргуулж, төрийг хохиролгүй болгож шийдэж өгөөч гэсэн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 8,904,492 төгрөг гаргуулахаар тодорхойлж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг судлаад үзэхээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд авсан тушаал гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 8 хоног ажил тасалсан гэсэн шалтгаанаар халсан. Энэ процесст хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн гэж үзвэл 9 хоногийн цалин, хөлс бодогдож түүнийг ажилгүй байсан хугацаагаар тооцож олгохоор байна. Гэтэл хариуцагчаас 8,904,492 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хууль тогтоогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан бөгөөд тодруулбал тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүрэг хүлээхээр хуульчилсан. Энэ утгаараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01887 дугаар шийдвэрийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга биелүүлэх үүрэгтэй. Учир нь, тус хэргийн нэхэмжлэгч нь, хариуцагч нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв байна. ийм үүрэг хүлээхгүй. Гэтэл холбогдох албан тушаалтны үүргээ биелүүлээгүй үйлдэлдыг буруутган түүнээс 4,213,714 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн тул хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. нь ажилдаа огт ирээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийнажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэр, төлбөрийн хүсэлт,*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн*******ийн даргаар томилох тухай 15 дугаар тогтоол,*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 02/762 дугаар албан бичиг, итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг,

хариуцагчаас: Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын 02/239 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багийн Засаг даргын 107 дугаар албан бичиг, хариу тайлбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 139/ШШ2023/00345 дугаар захирамж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 01/17, 02/04 дүгээр албан бичиг, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчил арилгах тухай 03 дугаар албан шаардлага, төлбөрийн хүсэлтийг,

хариуцагчийн хүсэлтээр: Дундговь аймгийн Цагдаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 16 дугаар албан бичиг, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийнбагийн их эмчийн ажилд томилох тухай Б/12 дугаар тушаал зэргийг тус тус шүүх бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нь хариуцагчт холбогдууланын ажилгүй байсан хугацааны цалингийн олговор олгох байдлаар төрд учруулсан хохирол 8,904,492 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,213,714 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

3.1. Б.Баярбаатар нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар тус төвийн их эмчтөрийн албанаас халсан. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрээрДундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба тус төвөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 8,904,492 төгрөгийгод олгосон,

мөныг өмнө нь эрхэлж байсан эмчийн албан тушаалд эгүүлэн томилоогүй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар дахин шүүхэд хандаж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.05-ны өдрийн 139/ШШ2023/00345 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, өмнөх хүчин төгөлдөр шийдвэр үйлчилснээс хойших ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасантай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,213,714 төгрөгийг тус төвөөс нөхөн олгосон тул төрд учирсан хохирол нийт 13,118,206 төгрөгийг*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлнэ гэж тайлбарлана.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж үгүйсгэсэн. Үүнд:

4.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд авсан тушаал гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 8 хоног ажил тасалсан гэсэн шалтгаанаар халсан. Энэ процесст хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн гэж үзвэл 9 хоногийн цалин, хөлс бодогдож, түүнийг ажилгүй байсан хугацаагаар тооцож, олгох байтал 8,904,492 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01887 дугаар шийдвэрийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга биелүүлэх үүрэгтэй. Учир нь, тус хэргийн нэхэмжлэгч нь, хариуцагч нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв байна. ийм үүрэг хүлээхгүй. Гэтэл холбогдох албан тушаалтны үүргээ биелүүлээгүй үйлдэлдыг буруутган түүнээс 4,213,714 төгрөг нэмж нэхэмжилж байгаа үндэслэлгүй гэж үгүйсгэнэ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022.06.20-ны өдрийнбагийн их эмчийн ажилд томилох тухай Б/12 дугаар тушаалаар 1, 2-р багийн эмчийн албан тушаалд томилж,

мөн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчын 2022.06.29-ний өдрийнажлаас чөлөөлөх тухай Б/13 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ажилтан уг тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрээрДундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,804,492 төгрөгийг тус төвөөс гаргуулж,од олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Мөн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.05-ны өдрийн 139/ШШ2023/00345 дугаар захирамжаарын нэхэмжлэлтэй хариуцагч Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4,213,714 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

184/ШШ2023/01887 дугаар шийдвэрийг үндэслэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв нь 2023.07.27-ны өдөрод 8,904,492 төгрөгийг,

139/ШШ2023/00345 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2023.09.05-ны өдөр 4,213,714 төгрөгийг тус тусод олгосон байна.

 

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.09-ний өдрийн 184/ШШ2023/01887 дугаар шийдвэр, Дундговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 139/ШШ2023/00345 дугаар захирамж, төлбөрийн баримт, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар албан шаардлага, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

6. Талууд, төрөөс 13,118,206 төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэдэгт маргаагүй.

 

Харин хариуцагч талаас энэхүү үйл баримтад хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн эсэх, олговород өөрт нь олгогдсон эсэх, нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь, хариуцагч нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв учраас хариуцагч биш гэж маргана.

 

7. Иргэний хуулин 498 дугаар зүйлийн 498.1-д ...албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж,

498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн нь шүүхээр тогтоогдсон бол Иргэний хуулийн гэм хорыг арилгах ойлготод хамаарахаар тодотгон заажээ .

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт ньын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг шүүх тогтоосон, хариуцагч уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан тул хууль зөрчиж, төрд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал,ажилд нь эгүүлэн томилсон, төрөөс нөхөх олговор олгосноор төрд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 8,904,492 төгрөгнөөс 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрт заасан 8,804,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрт 8,804,492 төгрөг олгохоор заасан байхад төлбөрийн баримтад 8,804,592 төгрөг буюу 100,000 төгрөгөөр илүү олгосон байх тул уг шаардлагаас 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

8. Харин Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилж,ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Дээрх томилсон тушаалаас үзэхэд нь 2022.11.25-ны өдрөөс эхлэн тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйн үр дагавар буюу 4,213,714 төгрөгийг хариуцагч хариуцах ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас өмнө даргын үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдсөн хариуцагч ньажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүйгээр түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үндэслэлгүйн зэрэгцээын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийг татан оролцуулж, тухайн үед тус төвийн даргаар ажиллаж байсан, 184/ШШ2023/01887 дугаар шийдвэрийг биелүүлэх албан тушаалтан нь биш байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Мөн ньажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас өмнө даргын үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдсөн байгаа боловч түүний гаргасан шийдвэрийн үр дагаврыг шүүх шийдвэрлэсэн байх тул уг шүүхийн шийдвэрээр тогтоосон олговрыг төрд нөхөн төлөх хариуцагч мөн гэж шүүх үзсэн болно.

 

Нөгөө талаар тухайн хэргийн шүүх хуралдаанд шинээр томилогдсон дарга хариуцагч байгууллагыг төлөөлж оролцсон байгаа ч ажлаас чөлөөлсөн тушаалыг тэрээр гаргаагүй, шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь урдаас таамаглах боломжгүй тул түүнийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч тал Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төв, нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарлаж байх ба энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу энэ шүүх хуралдаанаар шүүх хэлэлцэж нотлохгүй юм.

 

10. Мөн хариуцагч талод мөнгө олгосон гэх төлбөрийн баримтад мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн байх тулод олгосон гэж үзэхгүй хэмээн маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн баримтаар Ду.Цд. эмнэлэг-07-р саргэсэн утгатайгаар шилжүүлсэн байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, хуульд заагдсан үйл ажиллагааны дагуу хийгдсэн гүйлгээ байх тул шүүх нотлох баримтаар үнэлж дээрх олговород олгогдсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хэрэв уг гүйлгээний мөнгөод олгогдоогүй гэж үзвэл шалгуулан тогтоолгох, үр дагаврыг арилгах зохицуулалт бусад хуульд зохицуулагдсан байгаа болно.

 

11. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарч байх тул гэм хорын маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн болно.

 

12. Иргэдийн төлөөлөгч Хуульд заасны дагуу хохирол учруулсан гэх мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэж дүгнэсэн байгаа боловч шүүх дээр дурдсан үндэслэлээр дүгнэж шийдвэрлэв.

 

13. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 155,822 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 8,904,492 төгрөгнөөс шүүхийн шийдвэрт заасан 8,804,492 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлж, үлдэх 100,000 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 4,213,714 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 155,822 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

 

М.ЭНХМАНДАХ