Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02410

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02410

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

 

Нэхэмжлэлийн шаардлага 407.287 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б дүүргийн ц нэхэмжлэлийн шаардлага 407.287 төгрөгийг хариуцагч Ж.С төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б дүүргийн ц нэхэмжлэлийн шаардлага 407.287 төгрөгийг хариуцагч Ж.С төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12.868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА