Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 46

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, шүүгч А.Нарантуяа, ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд  хаалттай хийсэн шүүх  хуралдаанд

         Иргэдийн төлөөлөгч Д.Жанчив

               Нарийн бичгийн дарга Б.Намуунзул

  Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Хохирогч Ц.*******

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 2.1, 2.8, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт

     Сэлэнгэ аймгийн ******* суманд ***** оны **** дугаар сарын ****-нд төрсөн, **** настай, ****** боловсролтой, ********* мэргэжилтэй, ам бүл ******, Сэлэнгэ аймгийн ****** сумын *****р баг ****** гэх газар ****** хамт оршин сууж байсан, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******гийн ******* /РД:**********/

Холбогдсон хэргийн талаар

     Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р баг Ногооны талбай гэх газарт эхнэр Ц.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

     2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ногооны талбай гэх газарт эхнэр Ц.*******ийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болохын өмнөх өдөр би айлд очиж мал гаргаж өгсөн. Оройтсон болохоор гэр рүүгээ харьж чадаагүй тэндээ хоноод маргааш өглөө нь 10цаг өнгөрөөгөөд гэртээ очиход манай эхнэр нутгийн 2 залуутай архи ууж байсан. Тэгэхээр нь би “яагаад та хэд архи ууж байгаа юм бэ” гэж асуухад надад ууж байсан архинаасаа хундагалаж өгөөд дахин нэг архи гаргаж өгсөн. Тэр 2 залуу тэгээд явцгаасан. Явсных нь дараа манай охин надад “ээж тэр хоёр хүний нэгтэй унтсан” гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд энэ явдлаас болоод маргалдаж гэрийн захад байсан эмээлийн даруулга олмыг аваад эхнэрээ зодсон. Тэгээд хэсэг маргаж байгаад эхнэртэйгээ эвлэрсэн юм. Эхнэр бид хоёр тус тусынхаа ажлыг хийж дуусч байтал бага хүүхэд маань уйлаад байсан юм. Би эхнэртээ “хүүхдээ хөхүүлэхгүй юм уу уйлаад байна шүү дээ” гэж хэлэхэд манай эхнэр орон дээр унтаад байхаар нь миний уур хүрээд эхнэрээ өшиглөсөн юм. Манай эхнэр цаг гарангийн дараанаас сонин дугараад байхаар нь зүгээр үү гэж асуучихаад айл руу гүйж түргэн дуудахдаа “манай эхнэр мориноос уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд түргэний машин ирээд дараа нь цагдаа нар  ирэхээр нь өөрийнхөө хийсэн зүйлийг үнэн шударгаар хэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг

Хохирогч Ц.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний 22 цаг өнгөрч байхад Майдар гэдэг хүн над руу “******* эмнэлэгт дуудлага өгсөн чи мэдсэн үү” гэхээр нь би “мэдээгүй шүү дээ” гэж хэлэхэд “Түргэний эрэг 21 цаг өнгөрөөгөөд явсан боловч одоо болтол ирээгүй байна” гэж хэлэхээр нь би “юу болсон юм бэ” гэж асуусан чинь “мэдэхгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очих гээд явж байтал замдаа түргэнийхэнтэй таараад юу болсныг асуухад “нас бараад 10-аад цаг болсон байна” гэж надад хэлсэн. Би маш их гомдолтой байна. Ялын дээд хэмжээг өгүүлмээр байна...” гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 13 настайгаасаа мал дээр гарсан. Цэрэгт явж ирээд ахтайгаа хамт мал маллаж амьдарсан. Цэргээс ирэхэд аав минь надад унагатай хээр гүү, халтар даага, хүрэн байдас, хүрэн халзан морь, алаг азарга, алаг зүсмийн тугалтай үнээ зэргийг өгөхөд би Д.******* ахиынд тавиул мал болгон тавьж мал маллах болсон ба одоо 8 тооны мал нэхэмжилж байгаа. Үүнд сартай хээр гүү 12 настай, хүрэн байдас 2 настай, охин халтар даага 1 настай, алаг даага 1 настай, алаг азарга 8 настай, халзан морь 9 настай гээд нийт 6 тооны адуу, алаг үхэр 4 натай, ухаа цайвар охин тугал 1 нас хүрнэ нийт 2 тооны үхэр байгаа тул одоо эдгээр малнуудаа Д.*******аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг 2014, 2015 ондуудад сумандаа наадамд бөх барилдаж түрүүлэхэд 1 бяруу бэлэглэсэн, шарга даагыг надад ******* гэдэг малчин ах өгсөн, 1 тугалтай үхэр, 1 шүдлэн адуу, амар цагаан хязаалан үрээ ******* ах надад өгсөн. Ингээд хамар цагаан хээр хязаалан үрээ 3 настай, шарга зүсмийн шүдлэн 2 настай, халзан үнэ 3 настай, эрээн тугал, улаан гунжин үхэр 3 настай, нийт 5 тооны малыг *******аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

          Гэрч Ц.ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******ийн төрсөн хамгийн том ах нь байна Д.******* миний хүргэн юм би хүргэнээ ганц ч удаа харж байгаагүй Түшиг суманд хүнтэй суулаа л гэж байсан би өөрөө ажилтай байнгын Өмнөговь аймагт байдаг учир зав зай байдаггүй юм охин дүүтэйгээ бол холбоотой байдаг байсан хүргэн дүүг харж байгаагүй болохоор холбоогүй байдаг байсан. Баяр ёслолын үеэр ажилтай үедээ аав дээрээ ирж чадахгүй байх тохиол байдаг ба аав маань хотод буурай эмээ дээрээ ирж золгодог юм энэ үеээр нь би аавтайгаа золгодог байсан. Түшиг сумруу яваад байх шаардпага байдаггүй байсан. Ямар хүн байдаг юм харъя гэж бодож байна миний дүү ******* баг дүү *******тай л их ойр байдаг байсан. Би хувийн амьдралыг нь сайн мэдэхгүй дүү ******* болон *******ээс сонсож байхад Түшиг сумаас урагшаа хөдөө хэдэн тооны мал маллаад амьдарч байгаа гэж сонсож байсан. Хааяа нэг утсаар холбогдоход дажгүй байгаа л гэдэг байсан амьдралын нарийн ширийн зүйлээ надад хэлдэггүй байсан хааяа нэг холбогдож мэндийг нь л мэддэг байсан. ******* дүүг маань зодоод байдгийг би огт мэдэж сонсож байгаагүй сая л энэ асуудал болсныг мэдээд ажилд явдалд нь оролцох үедээ ******* дүүг маань удаа дараа зодож байсныг нь мэдлээ. ******* болон ******* нар надаас нуугаад хэлдэггүй байсан байна хэрэв хэлж байсан бол арга хэмжээ аваад өдийд дүүгээ салгасан байх байсан. Ийм зүйл болсныг мэдээд их цочирдсон. Миний дүү ******* зан байдпын хувьд төлөв даруу үг дуу цөөтэй, томоотой л хүүхэд байсан даа. ******* гэдэг залууг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 дугаар тал/

           Гэрч Д.ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.*******, Д.******* нарын хүргэн ах нь байна миний эхнэр ийн төрсөн дүү нь Ц.******* юм. Би Ц.*******, Д.******* нарыг гэр бүл болсноос нь хойш 2 удаа л гэрт нь ирж байсан би өөрөө хотод байдаг учир байнгын холбоотой ойрхон байгаад байж чаддаггүй байсан утсаар л хааяа нэг холбогддог байсан. *******, ******* нар гэр бүл болоод 10-аад жил болж байгаа шиг санагдаж байна үерхэж найзалж байна гээд нилээн удаан явж байгаад сүүлд хүүхэдтэй болоод нэг гэрт орсон одоо том охин нь 3 настай, бага охин нь 4 сартай. Зан байдлын хувьд Ц.******* их дөлгөөнхөн, хүнтэй яриа хөөрөөтэй, архи дарс хэрэглээд байдаггүй их л томоотой хүүхэд байсан бага залуу насандаа хотод суралцаж багш мэргэжлээр төгсөөд сургуульд багшилж манай гэрт амьдарч байсан. Ингэж 2 жил орчим багшилж байгаад ажлаасаа гараад Түшиг сумруу явж амьдрах болсон. Түшиг суманд төрсөн дүү Ц.******* нь байдаг ба дүүгийндээ очиж байгаад Д.******* гэдэг нөхөртэй танилцаж улмаар үерхэж найзалж байгаад гэр бүл болж байсан юм. Анх гэр бүл болсон байхад нь гэр орноор нь ирж байхад их л томоотой гайгүй залуу шиг санагдаж байсан би бодохдоо их л сайн хүнтэй суулаа даа гэж бодож байсан. Сууснаасаа хойш зоддог болсон гэж дүү Ц.******* нь ярьж байсан дүү нь л ойрхон байдаг байсан болхоороо сайн муу сайхан муухай бүх зүйлд нь оролцдог байсан юм шиг байгаа юм. Би ойр байдаггүй байсан болохоор сайтар мэдэхгүй байна ямартай ч Түшиг суманд хөдөө гарсан мал маллаад сайхан л амьдарч байгаа гэж сонсож байсан 2 удаа гэрт нь очиж байсан тэгэхэд боломжийн сайхан л амьдарч байсан ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Миний ойлгосноор талийгаачийг байнгын хүнгүй хоёулахнаа байхдаа зодож дарамталдаг байсан юм шиг байгаа юм тэрнээс хүний дэргэд бол их томоотой л байдаг байсан. Хоорондоо уулна гайгүй л харьцаатай юм шиг харагддаг байсан гэтэл зодож нүдээд дарамталдаг байсан юм байна. ******* өөрөө болохоор манай нөхөр сайн залуу л гэдэг байсан муу хэлж байгаагүй харин охин дүү болох *******д хамаг зүйлээ ярьж хэлдэг байсан юм шиг байгаа юм. Би бол амьдралынхан нарийн ширийн зүйлийг мэдэхгүй сая энэ асуудал болоод л наашаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 дугаар тал/

            Гэрч Н.ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувийн амьдралыг нь сайн мэдэхгүй дүү ******* болон *******ээс сонсож байхад Түшиг сумаас урагшаа хөдөө хэдэн тооны мал*; маллаад амьдарч байгаа гэж сонсож байсан. Хааяа нэг утсаар холбогдоход дажгүй байгаа л гэдэг байсан амьдралын нарийн ширийн зүйлээ надад хэлдэггүй байсан хааяа нэг холбогдож мэндийг нь л мэддэг байсан. ******* дүүг маань зодоод байдгыг би огт мэдэж сонсож байгаагүй сая л энэ асуудал болсныг мэдээд ажилд явдалд нь оролцох үедээ ******* дүүг маань удаа дараа зодож байсныг нь мэдлээ ******* юу болдог байсныг хэлж ярьсан. Одоогоос 4 жилийн өмнө байх *******ыг нэг л удаа харж байсан би Түшиг сумруу ахынд очихоор явах үеээрээ таарч байсан юм тэрнээс ярьж хөөрч үзээгүй харахад томоотой хүүхэд шиг л харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 дүгээр тал/

           Гэрч Д.ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Д.******* бол хааяа нэг архи уудаг байсан, хүнд тусархуу хувиараа мал маллан Түшиг сумын Ногооны газар нэртэй газарт амьдардаг байсан эхнэр Ц.*******, охин , охин нарын хамтаар амьдарч байсан. Малаа өсгөөд нийт 30 гаран тооны адуу, үхэртэй амьдрал нь боломжийн сайхан болж байсан. Хувийн амьдрал нь гайгүй орох оронтой, идэх хоолтой өмсөх хувцастай л амьдарч байсан. Талийгаач болон манай дүү 2 хувиараа малаа маллаад л амьдардаг байсан эрхэлсэн ажилгүй байсан. Ц.*******ийн хувьд зан байдал нь хэвийн зүгээр л байдаг байсан би гэрт нь очиход болон манайхаар ирээд явахдаа зүгээр л байдаг байсан элдэв авир аашгүй өөрийнхөөрөө л эмэгтэй байсан. Бусад муу зуршил, муу муухай зүйлийг нь мэдэхгүй надад тийм байдал үзүүлж байгаагүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар тал/

           Гэрч Д.ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний дүү Д.*******, Ц.******* нар хоорондоо их л эвтэй байдаг байсан хааяа нийлээд архи уудаг гэж сонсож байсан хамт уусан байхыг нь бол хараагүй тус тусын амьдралтай хүмүүс учир тэр болгон уулзаж учираад байдаггүй. 2 дүү маань Түшиг сумын Ногооны газар нэртэй газарт амьдардаг байсан эхнэр Ц.*******, охин , охин нарын хамтаар амьдарч байсан. Малаа өсгөөд нийт 30 гаран тооны адуу, үхэртэй амьдрал нь боломжийн сайхан болж байсан. Хувийн амьдрал нь гайгүй орох оронтой, идэх хоолтой өмсөх хувцастай л амьдарч байсан амьдрал нь ер нь тогтсон байсан. Талийгаач болон манай дүү 2 хувиараа малаа маллаад л амьдардаг байсан эрхэлсэн ажилгүй байсан. *******ийн хувьд зан байдал нь хэвийн нийтэч, ажилсан их сайн эмэгтэй байсан, гэрт нь очиход болон манайхаар ирээд явахдаа зүгээр л байдаг байсан элдэв авир аашгүй өөрийнхөөрөө л эмэгтэй байсан. Бусад муу зуршил, муу муухай зүйлийг нь мэдэхгүй надад тийм байдал үзүүлж байгаагүй юм. Миний дүүгийн хувьд ч мөн нийтэч ажилсаг хөдөлмөрч их хичээнгүй амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, их дайчин хүн байсан. Муу зуршил гэвэл хааяа л нэг архи уудаг юм бусдаар бол гайгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр тал/

            Гэрч Б.ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* зан байдлын хувьд их нийтэч ямар нэгэн арга хэмжээ болоход хамгийн түрүүнд оролцдог манай ангийн сурлага, спортдоо сайн хүүхэд байсан. Бид 2 Түшиг сумын бүрэн дунд сургуульд нэг ангид хамт суралцдаг байсан сургуульдаа 8 дугаар анги хүртлээ сураад бид 2 гарч байсан. Ингэж сургуулиас гараад хувь хувийн амьдралаа хөөгөөд бараг уулзаагүй одоогоос 7-8 жилийн өмнө хальт таараад мэнд усаа мэдэлцээд салцгааж байсан. Сураг сонсоход Түшиг сумандаа амьдарч байгаа эхнэр хүүхэдтэй болсон мал ахуй маллаж байгаа амьдрал нь боломжийн байгаа гэж сонсож байсан тэгэхдээ уулзаагүй байсан юм. Саяхан хүн амины хэрэгт холбогдсон талаар нь мэдээд наашаа ирж байна. Манай ангийн хүүхдүүд энэ талаар мэдсэн Сэлэнгэд ирж уулзахаар төлөвлөж байгаа Д.*******ын хувьд сургуульд байхдаа их л төлөв даруу томоотой хүүхэд байсан нас биеэнд хүрээд ямар зан ааштай болсныг нь мэдэхгүй юмдаа ийм хэрэг хийчихнэ гэж огт бодсонгүй уулна их л томоотой авир аашгүй хүүхэд байсан юмдаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар тал/

             Гэрч С.ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Увс аймгийн Улаангом суманд оршин суух хаягтай ба гэх хүний малыг нь хөлсөөр маллаж өгөхөөр Түшиг суманд 2017 оны 01 дүгээр сард ирсэн. Ингээд өнөөдрийг хүртэл малыг нь маллаж амьдарч байна. Болсон асуудлын талаар ярихад 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр өглөөний 8 цагийн үед Түшиг сумын Рашаант гэх газарт мал дээрээ байж байгаад сумын төв орж архи авч уумаар санагдаад хажууд өвөлждөг гэх залуутай уулзаад “хамт сумын төв рүү ороод ирье” архи авч ууя гэж хэлээд бид хоёр морио унаад сумын төврүү ороод гадаа хүлээж үлдээд харин би “Баялаг” гэдэг нэртэй хүнсний дэлгүүрээс 2 шил 0.75 граммын “Хараа” нэртэй архи, улааншонхор тамхи 1 хайрцаг аваад дэлгүүрээс гарч той цуг гэрлүүгээ буцах замдаа Д.******* гэх айлаар орсон. Учир нь сумын төвөөс манай гэр хүртэл 6-7 зайтай байдаг ба явах замд даараад байсан учир айлаар орж дулаацаад аяга цай уучихаад явъя гэж бодоод ортол Д.*******ын гэрт нь эхнэр нь болох эмэгтэй болон 2 хүүхэд нь байсан нэг нь 3-4 орчим настай, бага нь 6-7 сартай жаахан 2 хүүхэдтэйгээ байсан ба Д.*******ыг асуухад айл руу адуу янзалж өгөхөөр явсан байна гэж хэлсэн ба бид 2-г орох үед гал дээр тогоонд мах чанаж байсан юм. Ингээд аяга цай хийж өгөхөөр нь уучихаад явах гэтэл мах гарлаа идчихээд яв гэж талийгаач хэлсэн. Ингээд мах гарахыг нь хүлээх зуураа авсан 2 шил архи ширээн дээр нь гаргаж тавиад 1 шил архийг нь задалсан архийг задлаад нэг нэг татаад дөнгөж ууж эхлээд сууж байхад гаднаас Д.******* ороод ирсэн. Ингээд бид 2-той мэндлээд хаа хүрч яваа юм гэж асуухаар нь төв орчихоод буцаж явна замаараа танайхаар ороод ирлээ гэж хэлсэн. Ингээд Д.******* хажууд суусан ба задалсан архинаас хийж өгтөл уусан, талийгаач мөн ууж байсан. Тогоонд мах чанаж байхад Д.******* адууны умс, кита нэмэж дээрээс нь хийж чанасан. Ингээд авсан эхний шил архийг хуваан уугаад дууссан ба мах нь болоод махнаас идсэн, 2 дахь архиа мөн задалж уусан архийг уугаад бараг дуусах гэж байхад мал хашаанд байгаа гаргахгүй бол болохгүй цаг оройтлоо гэж хэлээд бид 2 хамт гэрээс нь гарсан гарахдаа жаахан архи үлдээгээд гарсан юм. Ингээд морьтойгоо түрүүлээд давхиад явсан ба би араас нь морьтойгоо явсан учир нь миний морьны явдал удаан явж өгөхгүй байсан юм. Ингээд би шууд гэртээ хариад малаа хашаанаас гаргаж бэлчээгээд гэртээ орж унтсан би гэрт ганцаараа амьдардаг хэдэн тооны үхэр л малладаг юм. Ингээд гэртээ байхад орой цагдаа манайд ирээд намайг цагдаа руу авчирсан, юм ингээд одоо болсон асуудлын талаар яриад сууж байна. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 дугаар тал/

            Гэрч И.гийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Рашаант гэх газарт өөрийн эхнэр Буянаагын хамтаар айлын мал хөлсөөр маллан амьдардаг. Болсон асуудлын талаар ярихад 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр өглөөний 07 цаг өнгөрөөгөөд босож галаа түлж цай чаначихаад, гэгээ орсны дараагаар гарч малаа тэжээсэн. Ингээд ойр зуурын ажил хийгээд малаа хашаанаас нь гаргаагүй байж байхад өглөөний 08 цаг өнгөрч байх үед манай хөрш малчин морьтойгоо давхиасан ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба эхнэр маань Түшиг сумын төвд ажлаар ирээд хоносон байсан юм. Ингээд манайд ирээд “2- уулаа сумын төв ороод ирье” гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд ямартай ч сүлжээ оруулаад хүнтэй яриадахъя мөнгө бүтчихвэл архи авч ууя гэж хэлсэн юм. Ингээд би зөвшөөрөөд бид 2 морьтой сумын төврүү явсан. Ингээд сумын төврүү 09 цагийн үед байх ороод “Баялаг” нэртэй дэлгүүррүү ганцаараа явж орсон харин би морийг нь хөтлөөд хүлээж байсан. Ингээд удалгүй гарч ирэхдээ 2 шил 0.75 граммын Хараа архи, улааншонхор тамхи авсан гарч ирсэн ба шууд харихаар гэрийн зүг явсан. Ингэж явах үед өөдөөс шуураад, даарсан учир замаараа Д.*******ын гэрээр орсон учир нь сумын төвтэй гэр нь ойрхон байдаг ба манай гэр рүү явах замд байдаг юм. Ингээд гэрт нь ороход Д.******* байхгүй харин эхнэр Ц.******* нь 2 хүүхэдтэйгээ байж байсан ба гал дээр тогоонд мах чанаж байсан. Ингээд Д.*******ыг хааччихсан юм гэж асуухад айлын идэш хийнэ гээд явчихсан одоо ирэх байх гэж хэлсэн хэзээ явсан талаар нь яриагүй. Ингээд бид 2-т цай хийж өгөөд цайг нь уучихаад явах гэхэд мах болох гэж байна идчихээд яваач гэхээр нь махыг нь хүлээх зуураа авсан архи гаргаж ирээд уучих уу гэж асуухад тэгээ тэг гэж Ц.******* хэлсэн. Ингээд 1 шил 0.75 граммын Хараа архийг задлаад нэг нэг татаад, дөнгөж уугаад сууж байхад гаднаас Д.******* ороод ирсэн ба Цолмон ах хүрээд ирсэн юмуу хаа хүрээв гэж асуухаар нь ах нь харин төв орчихоод буцаж явна замаараа танайхаар ороод ирлээ гэж хэлэхэд аан за гэж хэлээд айлд идэш хийлээ адууны умс, кита чанана гээд тогоондоо хийж байсан. Ингээд мах болох зуур Д.******* хамт сууж архинаас уусан эхнэр Ц.******* нь хүртэл хэд татсан ба хүүхдээ хөхүүлнэ гээд цаана орон дээрээ сууж байсан. Ингээд эхний шил архийг ууж дуусаад ахиад нэг шилтэй 075 граммын Хараа архийг задалж бид 3 уусан талийгаач болохоор 2 дахь шил архинаас уугаагүй юм эхний архинаас 2-3 л татсан. Д.*******ыг орж ирсэнээс хойш уугаагүй Д.******* эхнэртээ хандаж жаахан хүүхэдтэй юм чинь уугаад яахын гэж хэлэхэд эхнэр нь уухаа больсон. Ингээд 2 дахь шил архийг уугаад сууж байгаад арай л дуусаагүй байхад нь Д.*******т хандаж ах нь малаа хашаад орхичихсон байгаа эхнэр байхгүй, эзэнгүй байгаа одоо явахгүй бол болохоо байлаа гэж хэлээд гэрээс нь бид 2 хамтдаа гарсан. Ойролцоогоор 10 цаг өнгөрч байхад гэрээс нь гарч явсан цаг бол хараагүй гадаа гэгээ ороод нар дээр гарсан байсан. Ингэж гараад би түрүүлж морьдоод давхиад явсан ба араас морьтойгоо явж харагдсан. Ингэж би түрүүлж яваад гэрт очиж малаа хашаанаас нь гаргаж, бэлчээрт явуулсан ба хонь, ямаагаа хариулаад дагаж явсан. Ингэж яваад орой малаа гэррүүгээ дөхүүлж бэлчээж байгаад малаа хашчихаад гэртээ орж амарч байхад сумын цагдаа ирэад наашаа авчирсан юм. Ингээд одоо болсон асуудлын талаар яриад сууж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-101 дүгээр тал/

           Гэрч Н.ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач 1979 онд Архангай аймгийн Хотон суманд айлын 3 дахь охин болж төрсөн эхээс 4-лээ 2 охин, 2 банди байдаг юм. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж сургуульд элсэн орж 10 дугаар ангиа төгсөөд Багшийн их сургуульд элсэн орж багш мэргэжилтэй төгссөн, дээд боловсролтой. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуульд 3-4 жил багшилсан ба Түшиг суманд нүүж ирээд амьдарч байгаад Д.******* гэдэг залуутай танилцаж гэр бүл болсон. Амьдраад 10 гаран жил болж байгаа дундаас нь гарсан 2 хүүхэд байдаг том нь охин 3 настай, бага нь мөн охин 7 сартай төрөөд удаагүй байсан юм. Миний охины хувьд нөхөртэйгөө бага залуу насантай танилцаж гэр бүл болсон өдийг хүртэл амьдарч байсан. Ийм зүйл болно гэж бодсонгүй ээ сайхан охины маань амь насыг хохироосонд үнэхээр их харамсаж, гомдож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 дугаар тал/

           Гэрч Ж.ын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын цагаан уст нэртэй газарт мал маллан амьдардаг. Болсон асуудлын талаар ярихад 2017 оны 12 дугаар сарын 10- ны өдөр байсан юм энэ өдөр манайх идэшээ хийх болоод Д.*******ыг гуйж нэг адуу алуулж, янзлуулсан юм. Энэ өдрийн өглөөний 10 цагийн үед байх манай гэрт морьтойгоо Д.******* ирсэн ба манай гэрээс Д.*******ын гэр нь 10 гаран км-ын зайтай байдаг юм. Ингэж ирээд хоол цай идэж уучихаад адууг ганцаараа янзалсан ганцаараа алаад гэдсийг нь манай эхнэр цэвэрлээд, харин махыг нь Д.******* жиргэж, жижиглэж янзалсан юм. Би болохоор малаа хариулад уулаар явчихсан байсан би өөрийн гэртээ эхнэрийнхээ хамтаар 2-лханаа амьдардаг тусалж дэмжих үр хүүхэд хамт байдаггүй учир Д.*******ыг гуйж янзлуулсан юм. Ингэж адууны махыг ганцаараа янзалж байгаад цаг орой болсон ба оройн цагаар ганцаараа морьтой яваад яахав гээд манай гэрт хоносон. Ингээд өглөөний 09 цагийн үед байх манай гэрээс цай унд уучихаад адууны мах нарь аваад морио унаад харихаар явсан. Ингэж явснаас нь хойш дахин уулзаагүй холбогдоогүй ба өнөөдөр гэртээ байхад цагдаа нар ирээд намайг наашаа дагуулж ирлээ ингээд Д.*******аар адуу янзлуулсан тухайгаа яриад сууж байна. Болсон зүйл гэвэл энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 дугаар тал/

            Гэрч М.ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оройны 21 цаг 30 минутанд Ц.******* ухаан алдаж уналаа гэсэн дуудлага эмнэлэгт ирүүлсэн юм. Энэ өдөр миний бие жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байсан ба дуудлага мэдээлэл аваад шуурхай явж 21 цаг 45 минутанд Д.******* гэх айлд очсон уг айл нь сумын төвөөс 3 орчим км зайтай уулын бэл хэсэг байрлах тоггүй, сүлжээгүй газар байсан. Ингээд дуудлагын дагуу айлд ороход орон дээр эмэгтэй хүн хэвтэж байсан ба биед нь үзлэг хийхэд зүрхний үйл ажиллагаа нь зогссон нас барсан байдалтай байсан ба биеийн ил харагдах хэсгээр нь хөхөрч няцарсан олон тооны жижиг жижиг шархтай байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад өнөөдөр морь унаж байгаад чирэгдсэн, ингээд оронд нь хэвтүүлэхэд бие нь муудаад 20 цагийн үед их эвгүй болсон. Ингээд сүлжээтэй газарт очиж мэдээлэл өглөө гэж ярьж байсан. Ингээд би нас барсан байна гэж хэлээд Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн, мэдэгдэхдээ Д.*******ын хэлснээр морь унаж байгаад чирэгдсэн биедээ гэмтэлтэй байна гэж мэдээлсэн юм. Ийм л зүйл болсон миний хувьд талийгаач нас бараад удсан байсан учир ямар нэгэн арга хэмжээ авалгүй шууд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дугаар тал/

           Гэрч Х.ы 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ны орой өөрийн гэртээ ганцаараа байхад буюу 21 цаг өнгөрч байх үед манай гэрийн хаалгыг хүн онгойлгоод ороод ирсэн ба харахад Д.******* орж ирээд “яанаа яанаа” Ц.******* үхчих шиг боллоо та эмнэлэгт мэдэгдээч гэж хэлээд сандаруу манай гэрээс гараад гүйсэн. Би араас нь гараад морио зайдан унаж яваад сүлжээтэй газарт очоод өөрийн утаснаас эхнэр Оюунгэрэл рүү залгаж сая Д.******* орж ирээд гарлаа эхнэр нь үхчихлээ эмч дуудаарай гэж хэлээд гараад явлаа чи хурдхан шиг эмч дуудаад өгөөч гэж хэлээд гар утсаа тасалсан юм. Ингээд би шууд Д.*******ын гэр рүү морьтойгоо давхиад очиход Д.******* байшин дотроо бага хүүхдээ тэвэрсэн зогсож байсан ба том охин нь орон дээр сууж харагдсан харахад Д.******* жаахан сандарсан байдалтай байсан ба ямар нэгэн байдлаар уйлсан, гунигласан байдал ажиглагдаагүй бага охин нь уйлагнаад байсан. Ингээд би эмчид мэдэгдчихлээ одоо удахгүй ирэх байхаа гэж хэлээд гэрээс нь гарч явсан. Хаалганых нь дэргэд зогсож байгаад гарч явсан цаашаа нь яваагүй эхнэр нь хаана ямар байдалтай хэвтэж байхыг нь хараагүй гэр доторх нь харанхуй бүдэг гэрэлтэй байсан. Д.******* манайд гэнэт орилж орж ирсэнээс үүдэн миний зүрх саваад дотор муухай оргиод их эвгүй болсон үүнээс үүдэн шөнө эмнэлэг дуудаж ирүүлээд эмнэлэг дээр ирж тариа хийлгээд гайгүй болоод харьсан. Болсон зүйл гэвэл энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111 дүгээр тал/

           Гэрч А.ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаад 14 жил болж байна. Намайг ажиллаж эхэлснээс хойш буюу 2017 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн 19 цаг 25 минутанд Ц.******* гэх иргэн амбулатороор үзүүлэхээр ирсэн. Миний бие үзлэг хийхэд Ц.******* нь нөхөртөө зодуулсан биедээ гэмтэл авсан гэсэн өгүүлэмжтэй ирсэн ба биед нь үзлэг хийхэд 8 сартай жирэмсэн, нүүрний хэсэг болон баруун мөрөндөө зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүр нь цохиулснаас үүдэн хөхөрч хавдсан, зүүн гарын буглаганд гараар хүчтэй базагдсан бололтой хурууны өндөгний хэмжээний хөхрөлт үүссэн, баруун нүдний доод зовхи хавдсан хөхрөлт няцралттай зэрэг гэмтэлтэй байсан. Ингээд энэ талаарх тэмдэглэлийг яаралтай тусламжийн хуудсан дээр бичиж тэмдэглэсэн Ц.*******тэй ярилцах үед уйлаад байсан нөхөртөө зодууллаа гэж их гомдсон айсан шинжтэй байсан. Ингээд би тайвшруулах зорилгоор эмнэлэггээ хэвтүүлж амраах гэсэн боловч эмнэлэг дээр хонохгүй гээд дүү болох Ц.******* нь ирээд Ц.*******ийг аваад явсан. Маргааш нь дахин ирээрэй гэж хэлээд явуулсан боловч дахин ирээгүй. Үүнээс хойш жирэмсний хяналтандаа явж байгаад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Үүнээс өөрөөр нөхөртөө зодуулсан гэсэн өгүүлэмжтэй эмнэлэг дээр дахин ирээгүй ингэж нэг удаа л ирж байсан. Үүнээс өмнө ирж байсан эсэхийг нь архивын журнал, баримт бичгээс үзэж харж болно. Одоо байгаа баримтаар бол энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар тал/

    Гэрч А.ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ц.******* биеээ үзүүлэхээр орой ирсэн ба үзлэг хийхэд зөөлөн эдийн өнгөц гэмтэл биедээ авсан байсан ба архи уусан согтуу байсан согтолтын хувьд бага зэргийн халамцуу байдалтай байсан ба ухаан санаа нь эрүүл шахуу байсан. Тухайн үед биеээ үзүүлэх үедээ учир зүггүй л уйлаад байсан миний хувьд согтуудаа л уйлаад байна уу даа гэж ойлгосон. Ингээд биед нь үзлэг хийж дуусаад өнөөдөртөө энд хончих гэж хэлэхэд би хонохгүй гээд дүү Ц.******* нь би гэр рүүгээ аваад явчихъя гээд аваад явсан. Тухайн үед зөөлөн эдийн амь насанд аюулгүй өнгөц гэмтэл байсан учраас дүүд нь өгөөд явуулсан юм. Тухайн үед жирэмсэн байсан архи уусан согтуу байсан ингээд би жирэмсэн байж архи ууж болохгүй, биеэ бод гэж хэлэхэд өөдөөс юм хэлэхгүй уйлаад л байсан ба манай нөхөр намайг зодлоо гээд их л гомдсон байсан. Ингээд тухайн үед дүү нь аваад явчихаар нь нээх зүйл бодолгүй өнгөрөөчихсөн юм энэ болгоныг цагдаа хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж мэдээгүй миний хуулийн мэдлэг дутмаг байснаас үүргээ биелүүлээгүй байна. Тухайн үед гэр бүлийн хоорондох асуудал архи ууснаас хэрүүл маргаан зодоон болсон байна гэж ойлгосон юм. Ингээд сумын цагдаад мэдэгдээд яахав гэж бодоод мэдэгдэлгүй дуугай өнгөрөөсөн юм энэ миний буруу гэдгийг ойлголоо цаашид ийм асуудал гарвал цагдаагийн байгууллагад шууд хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114 дүгээр тал/

           Гэрч Ц. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ахуйн амьдрал нь боломжийн хэдэн тооны малтай, хувьдаа орон сууцтай дундаж амьдралтай гэр бүл Д.*******ын хувьд хөдөлмөрч, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй дайчин залуу шиг санагддаг. Ц.*******ийн хувьд амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй өвөл зунгүй үхрээ саагаад сүү цагаан идээг нь зарж борлуулдаг байсан. Хоорондоо хэвийн зүгээр харагддаг над дээр ямар нэгэн гомдол санал ирүүлж байгаагүй яг дотоод амьдралын асуудлыг нь бол мэдэхгүй хүний хувийн нууцтай асуудал шүү дээ. Багийн засаг даргынх нь хувьд гэр орноор нь орж амьдрал ахуйтай нь танилцаж байсан хэвийн дундаж амьдралтай мал ахуйтай айл байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 дугаар тал/

            Гэрч С.ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* зан байдлын хувьд даруухан томоотой, сурлага спортдоо сайн элдэв авир ааш гаргаж зөрчилд холбогдож байгаагүй, сургуулиас зохиосон ажил арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүүхэд байсан. Сургуулиа төгссөнөөс нь хойш бараг уулзаагүй 10 гаран жил уулзалдаагүй байж байгаад 2011 онд байх Түшиг суманд ирж амьдрах болоод мэр сэр таардаг болсон хоорондын мэндийн зөрүүтэй л явдаг байсан. Дотно найзалж нөхөрлөж бол байгаагүй ангийн хүүхэд байсан гэдэг утгаар нь таньж мэддэг байсан миний сонссоноор хөдөө мал маллаад амьдарч байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120 дугаар тал/

            Гэрч Б.ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.*******ыг бага хүүхэд байхаас нь мэднэ манай Түшиг сумын унаган хүүхэд юм бага насандаа манай сургуульд элсэн орж суралцаж 8 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой хүүхэд, сургуульд суралцаж байхдаа хичээлдээ жаахан тааруу байсан тэгэхдээ үймүүлж хэл ам татлаад байдаггүй их томоотой, анги хамт олныхоо дунд нэр хүндтэй их эвсэг, олон нийтийн ажилд идэвхитэй хар бор ажилд их сайн хүүхэд байсан. Сургуулийн ямар нэгэн арга хэмжээ ажил болоход хамгийн түрүүнд оролцдог хүүхэд байсан хичээлдээ л жаахан тааруу байсан юм. Малд их хайртай морь их унадаг хүүхэд байсан. Миний хувьд Д.*******т хичээл заадаг байсан ба эдний ангийг 08 дугаар төгсөх жил нь хүлээн авч байсан ба Д.******* 8 дугаар төгсөөд дахин суралцаагүй харин би ангийнх нь хүүхдүүдийг хүлээн авч сургаж 10 дугаар анги төгсгөж байсан. Намайг хүлээн авахаас өмнө Цолмон гэж шинэ багш эдний ангийг 8 дугаар анги төгсгөж байсан юм. Цолмон багш эдний ангийг төгсгөсөн жилээ хотруу шилжээд явчихсан энд ирээд нээх удаагүй буцаад явсан юм. Одоо хаана багшилдгийг нь мэдэхгүй эндээс явснаас нь хойш холбоо тасарсан дөнгөж сургуулиа төгссөн залуухан багш хүүхэн байсан юм. Д.*******ын хувьд их л томоотой дуугай ноомой хүүхэд байсан, хар бор ажилд их сайн ээж, аавдаа их тусалдаг малд их дуртай, нүдтэй хүүхэд байсан багаасаа л мал дээр өссөн хүүхэд байсан юм. 8 дугаар ангиа төгсөөд шууд мал дээр гарсан шиг санагдаж байна морь унасан л явж харагддаг байсан. Нилээн сүүлд байх нас биеэнд хүрээд хүнтэй суулаа тусдаа гарлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 дугаар тал/

             Гэрч С.ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоогоос 4 жилийн өмнө буюу 2013 оны 04 дүгээр сард байсан байх манай дүү Наранцэцэг жирэмсэн байсан ба нөхөр нь Ц.******* гэдэг эмэгтэйтэй уулзаж учраад байгаа талаар манай дүү мэдээд надад хэлсэн ба энэ үйлдлийг нь таслан зогсоохоор дүүгийнхээ хамтаар Д.*******ын гэрт нь очиж Ц.******* гэдэг эмэгтэйтэй уулзаж байсан. Тухайн үед Ц.******* гэдэг эмэгтэй Д.*******ын гэрт байж байсан юм миний ойлгосноор Д.*******тай суухаар хамт л байсан юм шиг байгаа юм. Ингээд нөхөр тэй нь явалдлаа гэж Наранцэцэг уурлаж бөөн асуудал үүссэн тухайн үед маргалдаж хэрүүл болоод салсан ба дахин нэр холбогдоогүй гэж манай дүү Наранцэцэг ярьж байсан. Би энэ үед нь хамт очиж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124 дүгээр тал/

            Гэрч М.ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний мэдэхийн Д.******* их ажилсаг, хөдөлмөрч хүүхэд байсан би бага хүүхэд байхаас нь мэднэ архи тамхи хэрэглээд байдаггүй их л томоотой малд их хайртай, мал багаасаа маллаж өссөн хүүхэд байсан. Ийм хэрэгт холбогдсоныг нь сонсоод их гайхсан ийм хэрэг хийчихээргүй л хүндээ. Эхнэр Ц.******* нь их л хөдөлгөөнтэй хүүхэн байсан Түшиг сумынхан их л муугаар ярьдаг байсан. Д.*******тай суугаад л томоотой болсон байж магадгүй юм тэрнээс хотоос ирж Түшиг суманд суурьшсан байхдаа их л олон хүмүүстэй нэр холбогдож архинд их дуртай гэж ярьдаг байсан. Би ч хүнээс ам дамжин сонссон зүйлээ л ярьж байна тэрнээс өөрөө бол хараагүй, үзээгүй. Харахад өндөр нуруутай бор л хүүхэн байдаг байсан би харьцаж үзээгүй болохоор сайтар мэдэхгүй байна. Д.*******ын хувьд бол их л томоотой ажилсаг хүүхэд байсан гэдгийг хэлмээр байна ээж, аав нь Түшиг суманд амьдарч байгаад бурхан болсон юм. Д.******* нас биеэнд хүртлээ ээжтэйгээ амьдарч байгаад ээж нь нас барсан ба 27-28 насандаа л Ц.*******тэй гэр бүл болж байсан нилээн сүүлд хүнтэй суусан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 дугаар тал/

            Гэрч М.гийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.******* бид хоёрын дунд хувийн ямар нэгэн харьцаа холбоо бол байгаагүй надаас насаар олон дүү хүүхэд байсан намайг ахаа гэж хүндэлдэг байсан. Харин би гадуур архи ууж яваад Ц.*******тэй таараад хамт архи ууж байсан удаа бий. Учир нь тэр үед би ганц бие хүнтэй суугаагүй архи уудаг байлаа, Ц.******* ч мөн хүнтэй суугаагүй ганц бие архи уудаг байлаа. Ингээд л хамт нийлж архи ууж байсан тохиолдол бий одоогоос 5-6 жилийн өмнө байсан санагдаж байна. Надтай хамт Ц.******* архи ууж байхад нь Д.******* гэх залуу ирж авч явж байсан удаа бий надтай Ц.*******ийг хардаад янзан бүрийн зүйл яриад би уурлаж хэдэн үг хэлж явуулж байсан юм. Би ч жаахан хүүхэдтэй юу ярих билээ дээ ингэж яваад л нэг мэдсэн Д.******* гэдэг залуутай Ц.******* суусан байсан. Д.******* гэдэг хүүхдийг би багаас нь таньж мэднэ их л жаахан хүүхэд гүйж явдаг байсан их л томоотой ажилсаг малд их хайртай хөдөлмөрч хүүхэд байсан юм. Миний мэдэхээр ээж нь хамгийн сүүлд нас бараад ээжээсээ ганц 2 үхэр авч үлдээд түүнийгээ маллаж өдий хүргэсэн шиг санагдаж байна. Ямартай ч их л ажилсаг хөдөлмөрч залуу байсан. Ц.*******ийн хувьд хүнтэй яриа хөөрөөтэй гэрт нь ороход хоол цай хийгээд өгчихдөг ажилсаг их сайн эмэгтэй байсан. Түшиг суманд Ц.*******ийг архи уудаг, янзан бүрийн хүмүүстэй уулзаж учирдаг унтаж хэвтдэг гэж олон жилийн өмнө хүмүүс ам дамжин ярьдаг байсан надтай бол унтаж хэвтэж байгаагүй би олон залуутай янз бүр болж явахыг нь харж байгаагүй. Миний хувьд их л ажилсаг хүнтэй яриа хөөрөөтэй байдаг эмэгтэй шиг санагддаг байсан. Талийгаач мэр сэр л архи уудаг байсан тэрнээс байнгын архи уугаад явдаггүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128 дугаар тал/

            Гэрч И.ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зургийг нь харлаа энэ өдөр манай дэлгүүрээр маш олон хүмүүс орж ирж үйлчлүүлсэн би энэ хүнийг бол танихгүй юм байна манай сумын иргэн биш байх шиг байна. Ямартай ч өглөө дэлгүүрээ 09 цагийн үед байх онгойлгоод удаагүй байхад саяны зурган дээр байсан хүн орж ирээд архи аваад гарсан шиг санагдаж байна дэлгүүр онгойлгоод удаагүй л байсан юм би хөгшин хүн болохоор юм мартаж санаад байх юмаа. Яг сайн санахгүй байна, орж ирээд архи худалдан аваад гарсан шиг санагдаад байна тэрнээс яг энэ хүн орж ирсэн гэж царай төрхийг нь сайтар санахгүй байна. Одоо юм их хурдан мартдаг болсон байна. Манайхаар зөндөө л их хүмүүс үйлчлүүлж архи авдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 дугаар тал/

            Гэрч С.гийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тиймээ энэ үнэн манайх ногооны талбай гэх газарт байхад буюу би 2013 онд жирэмсэн байхад манай нөхөр Ч. гэртээ тогтохгүй гадуур дотуур яваад эхэлсэн. Ингээд би яагаад байгаа юм бол гэж сэжиг аваад нөхрөө шалгаж үзэхэд Ц.******* гэдэг эмэгтэйтэй утсаар холбоотой байдаг, уулзаж учирдаг байсан нь мэдэгдсэн. Ингээд би Ч.тэй энэ талаар ярилцаад хэрүүл маргаан болж байсан ба Д.*******ын гэрт Ц.******* байж байсан учир би, эгчийнхээ хамтаар очиж энэ талаар хэлж хэрүүл маргаан үүсгэж байсан ба манай нөхөр дахин уулзаж учирахаа больсон юм. Би унтаж хэвтэж байхыг нь бол хараагүй гэхдээ унтаж хэвтдэг нь тодорхой уулзаж учирдаг нь мэдэгдсэн. Ингээд манай нөхөр дахин энэ эмэгтэйтэй уулзаж учирахаа больсон. Ц.******* гэдэг эмэгтэй Түшиг сумын залуустай уулзаж учираад унтаж хэвтээд явдаг нь их л сонсогддог байсан их л замбараагүй явдалтай хүүхэн байсан. Энэ асуудлаас үүдэн би нөхөртэйгөө хэсэг таарамжгүй харьцаатай байсан ба сүүлдээ учир зүйгээ олцгоож эвлэрсэн. Талийгаачийн нөхөр болсон Д.******* гэдэг залуу уул нь их томоотой ажилсаг их сайн залуу байсан яагаад ийм хэрэг хийснийг нь ойлгохгүй байна. Ц.******* гэдэг эмэгтэйг явдалтай гэдгийг нь мэдсээр байж суусан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132 дугаар тал/

           Гэрч Ч.гийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ асуудал үнэн Д.*******тай Ц.******* албан ёсоор гэр бүл болоогүй нэг гэрт ороогүй байхад нь буюу 2012 онд байх Ц.******* гэдэг эмэгтэйтэй Түшиг суманд танилцаад уулзаж учирдаг болсон 2 сар орчим байх дотно харьцаатай байж, хамт хонож өнждөг уулздаг учирдаг байсан. Ингэж алданг ононг уулзаж учирч явсаар байгаад 2013 оны хавар 03 сард байх албан ёсоор дахин уулзаж дотно харьцаатай байхаа больсон. Энэ үед Ц.******* гэдэг эмэгтэй манай сумын Д.******* гэдэг залуутай мөн уулзаж учирдаг байсан юм байна лээ үүнийг нь би сүүлд л мэдсэн юм надтай уулзаж эхлэхдээ мөн л Д.*******тай уулздаг байсан юм шиг байгаа юм ингэхээр 2 зэрэг л бид 2-той уулздаг байсан нь сүүлд мэдэгдсэн. Миний эхнэрийг Наранцэцэг гэдэг юм эхнэр маань энэ асуудлыг сүүлд мэдээд Ц.*******тэй очиж уулзаад хэрүүл маргаан болоод би дахин уулзахаа больж байсан. Ингэж 2013 онд уулзахаа больсноос хойш дахин уулзаагүй, таарсан ч харьцахаа больсон хэн хэнийгээ таньж мэдэхгүй хүн шиг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 дүгээр тал/

            Гэрч Ц. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Уул нь гайгүй хүүхэд шүү дээ би Д.*******ыг хүүхэд байхаас нь мэднэ талийгаач аав *******тэй нь би хуурай дүү байсан ээж Туяа эгчтэй хүртэл гэмгүй сайн байсан. Бага залуу насандаа их л томоотой хүүхэд байсан юмдаа хэрэгт холбогдсонг нь мэдээд их гайхсан. Би Д.*******ынхаас 1 км орчмын зайтай өвөлждөг уулаар манайхыг тагладаг юм. Хонь малаа хариулж явах үедээ л хальт таардаг юм…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар тал/

           Гэрч Б.ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.******* зан байдлын хувьд даруухан томоотой, сурлага спортдоо сайн элдэв авир ааш гаргаж зөрчилд холбогдож байгаагүй. сургуулиас зохиосон ажил арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүүхэд байсан. Ангийн хүүхэд байсан гэдэг утгаар нь таньж мэддэг байсан миний мэддэгээр бол хөдөө мал маллаад амьдарч байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-138 дугаар тал/

           Гэрч Ш.гийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаачтай ямар нэгэн байдлаар дотно харьцаанд орж байгаагүй. Д.*******тай Ц.******* албан ёсоор гэр бүл болсон байхад нь буюу 2012 онд байх Ц.******* гэдэг эмэгтэйтэй Д.*******ын эхнэр болсны дараагаар бэр гэдэг утгаар нь танидаг болсон. Би Түшиг сумын Рашаант гэх газар Д.*******ын ойролцоо гэх хүний малыг малладаг байсан юм. Тэгээд нэг удаа замаараа Д.*******ын гэрээр ороход Д.******* нь талийгаачтай цуг архи хувааж уугаад хоорондоо маргалдаж, талийгаачийг зодсон байдалтай байсан Тэгэхэд нь Д.******* нь надад хандаж “чи сумын төв ороод нэг шил архи аваад ирээч, би эхнэрийгээ зодсон намайг цагдаад хэлнэ гээд байна” гэж хэлэхээр нь би сумын төв орж 0.5 мл-ийн Ерөөл нэртэй архи авч ирээд Д.*******, талийгаач, бид 4 архиа хувааж уусан. Үүний дараа Д.******* 0.75мл-ийн архи авч ирснийг талийгаач бид 3 хувааж уусан. Тухайн үед гэрлүүгээ явсан байсан. Тэгээд архиа хувааж ууж дуусгаад талийгаач намайг сумын төврүү яваад ирье гэхээр нь би талийгаачтай цуг сумын төв ороход талийгаач 0.75 мл-ийн Ерөөл архи аваад тус сумын цогт гэх айлд очиж авсан архиа ууж тухайн айлд тасраад унтсан. Тэгээд цаг нэлээн орой болсон байсан тухайн айлын цонх шил хагалах шиг болохоор нь хартал Д.******* ах намайг өөрийн эхнэртэйгээ хардаж чи миний эхнэрийг яасан, гэрт хүргэж өгөхгүй яасан юм бэ? гээд намайг модон сандлаар цохиж биед гэмтэл учирч эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан. Тухайн үед Нарангэрэл хэсгийн төлөөлөгч шалгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 дүгээр тал/

            Гэрч Д.ын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний дүү зан байдлын хувьд их томоотой сайн залуу юм харин архи уусан үедээ их ширүүн дориун зан ааштай болчихдог архи уучихаараа их л авирлах гээд байдаг юм би согтууд нь хэд хэдэн удаа хамт байж үзсэн. Архи уучихаараа биеээ барих чадваргүй болчихдог бага насандаа морьноос унаад толгойдоо гэмтэл авч байсан юм үүнээс л хойш их ширүү дориун ааш авир гаргах гээд байдаг болсон бага насандаа ч гайгүй байсан юм том залуу болоод л их авир ааштай болсон байсан. Тэрнээс эрүүл саруул үедээ бол их томоотой ажилсаг амьдралын төлөө гэсэн зүтгэлтэй дайчин хүүхэд юм. Ахуйн амьдрал нь гайгүй хэдэн тооны малтай орох оронтой эхнэр 2 хүүхэдтэй байсан. Өөрийгөө болгоод л явдаг байсан миний хувьд дүүдээ тус нэмэр.болж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар тал/

            Гэрч Д.ын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хөдөлмөр эрхлэлт нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнээр ажилладаг уг ажлыг хийгээд 5 жил болж байна. Болсон асуудлын тухайд ярихад: Түшиг суманд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ******* овогтой ******* нь 5.000.000 сая төгрөгний малжуулах хөтөлбөрт хамрагдсан. Ингэж хамрагдаад 50 хувийн хөнгөлттэй буюу 2.500.000 мянган төгрөгийг 2 жилийн хугацаанд эргэн төлөх гэрээ байгуулсан, ингээд гэрээнд заасан нөхлийн дагуу төлөлтийг хийж байсан ба сүүлийн төлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгах ёстой байтал одоо болтол төлөгдөөгүй байна. Одоо төлөх ёстой мөнгөн дүн нь 390.840 төгрөг юм уг мөнгийг төлчихвөл зээл хаагдах гээд байна. Ингээд төлөлт хийгдэж дуусаагүй байхад хэрэгт холбогдоод хоригдсон байгаа учир хохирлыг төлүүлэх зорилгоор мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Ийм би хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцож хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ талаарх баримтыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 дүгээр тал/

         Иргэний нэхэмжлэгч Д.ын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Түшиг суманд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ******* овогтой ******* нь 5.000.000 сая төгрөгний малжуулах хөтөлбөрт хамрагдсан. Ингэж хамрагдаад 50 хувийн хөнгөлттэй буюу 2.500.000 мянган төгрөгийг 2 жилийн хугацаанд эргэн төлөх гэрээ байгуулсан, ингээд гэрээнд заасан нөхлийн дагуу төлөлтийг хийж байсан ба сүүлийн төлөлтийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгах ёстой байтал одоо болтол төлөгдөөгүй байна. Одоо төлөх ёстой мөнгөн дүн нь 390.840 төгрөг байна. Энэ мөнгийг гаргуулж өгнө үү” гэх тайлбар /хх-ийн 152-153 тал/

         Иргэний нэхэмжлэгч Д.ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний эзэмшлийн ягаан халзан сувай үнээ нас бие гүйцсэн, духан дээрээ цагаатай хязаалан улаан эр гуна 3 настай, ухаа халзан шүдлэн гунж 2 настай, ягаан халзан эр бяруу 1 настай, нийт 4 тооны үхэр Д.батбаярын үхэрт тавиул байсан юм. Үүнийгээ гаргуулж авахаар нэхэмжилж байна...” гэх тайлбар /хх-ийн 162-163 тал/

           Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №А-06 дугаартай:

    “1.Талийгаач Ц.*******ийн баруун уушигны дээд дэлбэнгийн цоорол, дотуур цус алдалт, баруун 4, 5, 6-р хавирганы хугарал, хуйханд цус хуралт, дээд уруулын зүүн хэсэг, хэвлийд шарх, дух хэсгийн үсний халзрал, зүүн хөмсөг, дух, зүүн нүдний дээд хэсэг, баруун хацар шанаа, хамрын доод хэсэг, баруун бугалга, баруун тохой, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, нуруу, зүүн шагайд зулгаралт, нүүр, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний доод зовхи, зүүн мөрнөөс доош бугуй хүртэл үргэлжилсэн, цээж, баруун мөрнөөс доош шууны дээд хэсэг хүртэл үргэлжилсэн, баруун зүүн хөх, нурууны зүүн хэсэг, зүүн ташаанаас доош зүүн гуяны дунд хэсэг хүртэлх үргэлжилсэн, хэвлий, баруун зүүн гуянд хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

    2.Талийгаач Ц.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь амьд ахуй үед нь үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр олон удаагийн цохилтын үед үүсгэгдэх боломжтой.

    3.Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

    4.Талийгаач Ц.*******ийн биед үүссэн гэмтэл шархны цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

  5.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь оломоор цохисон, хөлөөр өшиглөсөн үед үүсэх боломжтой гэмтэл.

  6.Талийгаач Ц.******* нь дотуур цус алдалтын улмаас нас баржээ.

  7.Талийгаач Ц.******* нь ямар нэг архаг хууч өвчингүй байлаа.

  8.Талийгаач Ц.******* нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.

  9.Талийгаач Ц.******* нь 0(1) бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 174-175 дугаар тал/

 Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №223 дугаартай:

“1.Шинжилгээнд ирүүлсэн улбар шар юүдэнтэй цамц, шар цагаан хар хөх хөндлөн судалтай цамц, нэхий дотортой өмд, хулдаасан дээр цус илэрсэн, бусад хувцсан дээр цус илрээгүй.

2.Улбар шар юүдэнтэй цамц, шар цагаан хар хөх хөндлен судалтай цамц, нэхий дотортой өмд, хулдаасан дээр 2 хүний холимог генотип илэрч байна. Уг холимог генотип нь талийгаач Ц.*******, яллагдагч Д.******* нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 181-182 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №116 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл гарсан байна.

-Улбар шар болон хөх цагаан хосолсон алаг цамцанд гарсан 38мм, хар өмдөнд гарсан 110мм, бор шаргал алаг өмдөнд гарсан 20х20мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзралтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. 

-Хар өмдөнд гарсан 4х4мм, 2х2мм, 7х5мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин түлэгдэлтүүд байна.

-Хар өмдөнд гарсан 5х5мм, 100x50x90x19x109мм, 9x1 Омм, 35х25мм, ЗхЗмм, бхбмм, бор шаргал алаг өмдөнд гарсан 40х30мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус гарсан гогодолтууд байна. Дээрх 100x50x90x19x109мм хэмжээтэй гогодолт нь олон удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт, бусад гогодолтууд нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин гогодолтууд байна.

- Хар өмдөнд гарсан 5х5мм, хар оймсонд гарсан ЗхЗмм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин цооролтууд байна.

  • Хар өмдөнд гарсан бмм, 4мм, ЗО мм, бор шаргал алаг өмдөнд гарсан 25 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна.
  • Хар өмдөнд гарсан 470 мм, бор шаргал алаг өмдөнд гарсан 110 мм, 25 мм, 75 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх 110 мм, 25 мм хэмжээтэй урагдалтууд нь хуучин, бусад урагдалтууд шинэ байна. Уг урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
  • Хар өмдөнд гарсан 165х20 мм, хар оймсонд гарсан 80х50 мм, саарал оймсонд гарсан 25х20 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин гэмтлүүд байна.

Дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь татах болон чирэхэд үүсэх боломжтой.

 Дээрх гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй.

 Бусад хувцас гэмтэлгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 186-192 дугаар тал/

 

            Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №А-25 дугаартай :

            “1.Ц.*******ийн биед толгойн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт,  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 197 дугаар тал/

            Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №А-26 дугаартай:

            1.Ц.*******ийн биед тархи доргилт, нүүр мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогт оох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 203 дугаар тал/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №05/18 тоотод

  1. “Яллагдагч Д.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.
  2. Яллагдагч Д.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно.
  3. Яллагдагч Д.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 208 дугаар тал/

          Д.*******ын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 223 дугаар тал/

         Д.*******ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 227-239 дүгээр тал/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-18 дугаар тал/

              Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-27 дугаар тал/

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30-36 дугаар тал/

              Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 37-38 дугаар тал/

              Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 40-41 дүгээр тал/

              Д.*******ын хөрөнгөнд үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 42-44 дүгээр тал/

              Түшиг сумын Засаг даргын захирамж хавсралтын хамт /1-р хх-ийн 45-76 дугаар тал/

              Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн 1998-1999 оны хичээлийн жилийн 8а ангийн журналын хуулбар /2-р хх-ийн 9-17 дугаар тал/

              Талийгаач Ц.*******т холбогдох Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн баримт материалын хуулбар /2-р хх-ийн 19-20 дугаар тал/

              95167078 дугаарын гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /2-р хх-ийн 23-25 дугаар тал/

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 26 дугаар тал/

              Тооллогын хуудас /2-р хх-ийн 33 дугаар тал/

              Түшиг сумын багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 31, 34 дүгээр тал/

              Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн лавлагаа /2-р хх-ийн 36-37 дугаар тал/

              Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /2-р хх-ийн 39-42 дугаар тал/

              Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 43-45 дугаар тал/

              Шүүхийн шийтгэврийн хуулбарууд /2-р хх-ийн 46-47 дугаар тал/

              Б., Б. нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох тухай Түшиг сумын засаг даргын захирамж /2-р хх-ийн 53 дугаар тал/

              Премиум конкрит ХХК-ний тодорхойлолт /2-р хх-ийн 56 дугаар тал/ зэрэг болно.

     Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах

ял шийтгэлийн талаар дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р баг Ногооны талбай гэх газарт эхнэр Ц.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

        2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ногооны талбай гэх газарт эхнэр Ц.*******ийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

      Үүнд; хохирогч Ц.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 80-84/, гэрч С.ийн /хх-ийн 97-98/, И.гийн /хх-ийн 99-101/, М.ийн /хх-ийн 108-109/, Х.ы /хх-ийн 110-111/, А.ийн /хх-ийн 112-114/, Л.ын /хх-ийн 117-118/, Ш.гийн /хх-ийн 139-140/, Б.*******гийн /хх-ийн 154-155/  мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-18 дүгээр тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-29 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-36/, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 37-41/, хөрөнгөнд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 42-44/, шүүх эмнэлэгийн 77 тоот дүгнэлт /хх-ийн 103-104/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 170-173/, шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 06 тоот дүгнэлт /хх-ийн 174-1175/, ДНХ-ийн шинжилгээ хийсэн тухай 223 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 181-182/, хувцсанд шинжилгээ хийсэн шинжээчийн 116 тоот дүгнэлт /хх-ийн 186-192/, хүний биед үзлэг хийсэн тухай шүүх эмнэлэгийн шинжээчийн 25,26 тоот дүгнэлтүүд /хх-ийн 197, 203/, шүүгдэгч Д.*******ыг хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон 06/18 тоот шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 208/ зэрэг  болно.

           Шүүх энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.*******гийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэв.

      Учир нь: Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хуульд заасан шаардлагыг хангасан байна.  

           Тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан эд зүйлс болон хувцас хунар болон бичгийн чанартай нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Ногооны газар гэх газарт байрлах гэртээ эхнэр Ц.*******ийг 8 сартай жирэмсэн байх үед нь зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэр Ц.*******ийг морины олом ашиглан зодож, улмаар биед нь олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн хохирол учруулах”, “онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.         

         Шүүгдэгч Д.*******т холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан “онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, дээрх зүйл хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч Д.*******ын эхнэр Ц.*******ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон байх ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд үйлдэгдсэн байх тул мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж хөөн хэлэлцэх хугацаа буюу хөнгөн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн ба 2002 оны Эрүүгийн хуулинд дээрх хуультай уялдуулан мөн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.2-д “...Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, эсхүл гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

         Шүүгдэгч Д.*******ын эхнэр Ц.*******ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамраарч хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлж болохоор байна.

        Иймд шүүгдэгч Д.*******т аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг нь торгох болон нийтэд тустай жил хийлгэх ялтай байгаа нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.      

         Шүүгдэгч Д.******* өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зан үйлийн болон бусад зардлыг сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 18 жилийн хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар 600.000 төгрөгийн торгох ялын 15000 нэгжтэй тэнцэх хэмжээг 1 хоногоор тооцоход 1 сар 10 хоногийн хорих ял болж байгаа ба түүнд оногдуулсан 18 жилийн хорих ял дээр нэмж шүүгдэгч Д.*******ын биечлэн эдлэх ялын хэмжээг 18 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.

        Шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ын энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

         Хохирогч Ц.*******гаас амь хохирогч Ц.*******ийн оршуулгын зардалд зарцуулсан зардал өмгөөлөгчид төлсөн зардал нийт 9.949.360 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчид төлсөн зардал 1.500.000 төгрөгийг хасч тооцоход 8.849.360 төгрөг болж байх ба үүнээс оршуулах зан үйлийн үед шүүгдэгч талаас өгсөн 1.080.000 төгрөгийг хасч 7.369.360 төгрөгийг шүүгдэгч Д.******* түүний нэр хөрөнгөнөөс гаргуулан хохирогч Ц.*******д олгох нь зүйтэй.  

        Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Учир нь хохирогч Ц.*******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хооронд байгуулагдаж буй “эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг дээрх зардалд оруулан тооцохгүй болно.

       Иргэний нэхэмжлэгч Д., Б.*******, Д., Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Учир нь энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн мал хөрөнгө нь албан ёсны мал тооллогын бүртгэлд Д.*******ын нэр дээр бүртгэгдсэн байх ба бусдын тавиул малын талаар дээрх баримтанд тусгагдаагүй байна.

        Түүнчлэн эдгээр хөрөнгүүд нь амь хохирогч Ц.*******, шүүгдэгч Д.******* нарын гэр бол болж амьдарснаас хойш бий болсон болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон байх ба тэдний дундаас Б., Б. нар төрсөн байна.

        Дээрх хөрөнгүүдээр шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлөх боломжгүй бөгөөд дээрх насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагч харгалзан дэмжигчийн асуудал маргаантай байгаа ба дээрх асран хамгаалагчийг хууль зүйн дагуу тогтоосны дараа хэн нь ямар хөрөнгийг хэрхэн өмчлөх талаар тогтоож шүүгдэгч Д.******* нь өөрийн нэр хөрөнгөөрөө хохирол төлбөрийг барагдуулах эрх үүсэх боломжтой юм.

       Дээрх нэр бүхий 4 иргэний нэхэмжлэгч нар нь эрх ашгаа зөрчигдөж байна гэж үзвэл өөрсдийн хөрөнгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой.

         Иймд 0.78 га газар бүхий палк модоор баригдсан байшин, 1274 мкв газартай шавар хуучин байшин, 16 тооны адуу, 26 тооны үхэр зэргийг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

        Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шалны хулдаас, заазуур, олом, сур, төмөр таваг, 0.75 литрийн архины хоосон шил 1 ширхэг, 0.5 литрийн хараа архины шил, 2 ширхэг, архины бөглөө 5 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, самсунг маркийн гар утсыг хохирогч Ц.*******д буцаан олгохоор тогтов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан “..онц харгис хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

2.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 18 /арван найман/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар ялтан ******* овогт *******гийн *******ын биечлэн эдлэх ялын хэмжээг 18 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан ******* овогт *******гийн *******ын эдлэх 18 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Д.*******ын энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шалны хулдаас, заазуур, олом, сур, төмөр таваг, 0.75 литрийн архины хоосон шил 1 ширхэг, 0.5 литрийн хараа архины шил, 2 ширхэг, архины бөглөө 5 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, самсунг маркийн гар утсыг хохирогч Ц.*******д буцаан олгосугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 0.78 га газар бүхий палк модоор баригдсан байшин, 1274 мкв газартай шавар хуучин байшин, 16 тооны адуу, 26 тооны үхэр зэргийг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.   

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар ялтан Д.******* түүний хувь хөрөнгөнөөс 7.369.360 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багт оршин суух Өөлд овогт Цэгмидийн *******д /АМ81112105/ олгож, төлөгдсөн 1.080.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д., Б.*******, Д., Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцэхгүй орхиж, тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хохирогч Ц.*******гийн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

10.Шүүгдэгч Д.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

                              ДАРГАЛАГЧ                                С.НОЛХООСҮРЭН                         

                                        ШҮҮГЧ                               А.НАРАНТУЯА

                                                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ