| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/09596/И |
| Дугаар | 197/ШШ2025/01318 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01318
2025 02 17 197/ШШ2025/01318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, *******ы гудж, ******* байрны залгаа, Континентал, өөрийн байранд байрлах, /РД:**************209/ ******* ******* ББСБ ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ий гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 34 дүгээр хороо, ын , хотхоны баруун тал, д оршин суудаг гэх, дүүргийн 4-р хороо, дугаар гудж, 682 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:122805/, Боржигон ургийн овогт Тавхайн Баярмаад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.079.505 /дөрвөн сая далан есөн мянга таван зуун тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг , , ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/000749 дугаартай захиржаар харьяаллын дагуу тус шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Т.Баярмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдул шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагч Т.Баярмаад холбогдуулан, түүнтэй байгуулсан 2020 оны 02 сарын -ны өдрийн №*******00203114 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.562.684 төгрөг, зээлийн хүү 2.086.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417.220 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын үйлчилгээний зардлын 13.500 төгрөг, нийт 4.079.505 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
2. Хариуцагч Т.Баярмаа нь нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.562.684 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба цар тахлын үед эрхэлж байсан үйл ажиллагаа доголдож зээл, хүүг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас эрхэлж байсан үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ авагдсанаас болж санхүүгийн хүндрэл үүссэн учир 2020 оны 8 сарын 27-ны өдрөөс хойш төлсөн 757.135 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцож өгнө үү гэсэн тайлбар хийж маргасан.
3. Шүүх нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. ******* ******* ББСБ ХХК болон хариуцагч Т.Баярмаа нарын хооронд 2020 оны 02 сарын -ны өдөр *******00203114 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч нь 53000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай, өөрийн Хаан банк дахь 5173041205 дугаартай дансаар джуулан зээлж авах, уг гэрээний хт мөн өдөр, мөн дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, гэрээний талууд гарын үсэг зурснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.
3.2. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ба уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хэргийн зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
3.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
3.4. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд гэрээний нөхцөл-ийн 3.1.9-д нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна, 3.5.4-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө гэсэн нөхцөлийг тодорхойлсон ба зээлдэгчийн үүрэг хэсгийн 4.3.3-т зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хт гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээхээр заасан нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
3.5. Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нь хугацаа 2021 оны 02 сарын -ны өдрөөр дуусгавар болоход үндсэн зээлийн 3.000.000 төгрөг, зээлийн хүүд 621.850 төгрөг, нийт 3.621.850 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
3.6. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын -ны өдрөөр дуусгавар болох үед зээлдэгч Д.Мөнхзул нь гэрээнд заасан зээл, хүүг эгүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн болох нь нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан зээл, хүүгийн тооцоо баримтаар нотлогджээ.
3.7. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.5.3-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь дээрх төлбөрийн дараалалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. гэсэн заалтын ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь дээрх төлбөрийн дараалалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. гэсэн гэрээний энэ хэсэг буюу талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн үүрэг гүйцэтгэх дарааллын жур зөрчсөн, хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа илт хохиролтой, шударга ёсны зарчимд харшилсан стандарт нөхцөл гэж дүгнэхээр байна.
3.8. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж нь Иргэний хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгалж, зээлийн хоршооны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус хуульчилсан байна.
3.9. Иймд зээлдэгч Т.Баярмаагийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 4 удаагийн гүйлгээгээр төлсөн 685.000 төгрөгийг (2023 оны 01 сарын *******-ны өдрийн 0.000 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдөр төлсөн 115.000 төгрөг, 2028 оны 08 сарын 31-ны өдөр төлсөн 95.000 төгрөг, 2024 оны 01 сарын 29-ны өдөр төлсөн 380.000 төгрөг) үндсэн үүрэг буюу үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 1.562.684 төгрөгөөс хасаж тооцсон дүн 877.684 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээ болон хуулиар тогтоосон хувь, хэмжээгээр тооцож, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тогтоох нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзлээ.
3.. Ийнхүү тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 877.684 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааг 2021 оны 02 сарын -ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 11 сарын 11-ны өдрийг хүртэлх 45 сар 9 хоногийн хүүд 1.192.771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон 238.554 төгрөг, мөн үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлага буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр гэх 13.500 төгрөг, нийт 2.322.509 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлээс үлдэх 1.756.996 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэг, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Баярмаагаас 2.322.509 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.756.996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 80.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хуражид 52.1 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД