| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/06915/И |
| Дугаар | 197/ШШ2025/01420 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01420
2025 02 18 197/ШШ2025/01420
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* тауэр, 5 давхар, 510 тоотод байрлах, /РД:*******05572/, ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол ******* *******т *******ын гудамж, байр, 31 тоотод оршин суух хаягтай, /РД:022814/, овогтой д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.529.944 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102482303 тоот -Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5.282.318 төгрөг, 7103138153 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 5.242.626 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 10.529.944 төгрөгийг хариуцагч гийн -ээс гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч: Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 10.529.944 төгрөгийг 12 сараар хувааж төлөх боломжтой байна.
2025.02.28-ны өдөр 200.000 төгрөг,
2025.03.30-ны өдөр 300.000 төгрөг,
2025.04.30-ны өдөр 500.000 төгрөг,
2025.05.30-ны өдөр 500.000 төгрөг,
2025.06.30-ны өдөр 500.000 төгрөг,
2025.07.30-ны өдөр 1.000.000 төгрөг,
2025.08.30-ны өдөр 1.254.990 төгрөг,
2025.09.30-ны өдөр 1.254.990 төгрөг,
2025.10.30-ны өдөр 1.254.990 төгрөг,
2025.11.30-ны өдөр 1.254.990 төгрөг,
2025.12.30-ны өдөр 1.254.990 төгрөг,
2025.01.30-ны өдөр 1.254.994 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.529.944 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 1 жилийн хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д. цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.529.944 төгрөг гаргуулахыг хүссэн ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.ээс 91.714,5 төгрөгийг, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.429 төгрөгийн тал хувь буюу 91.714,5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД