Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 48

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

Улсын яллагч:                      Б.Энхтулга

Нарийн бичгийн дарга       Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Мандушир овгийн Үнэнхүүгийн Гантулгад холбогдох 1831000000010 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатарт хот Баянгол дүүрэг 7-р хороо 3 дугаар хороолол 31 дүгээр байр 35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Мандушир овогт Үнэнхүүгийн Гантулга /РД:НС84101973/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Гантулга нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг “Ялбаг” гэх газарт “Хюньдай 2800” загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Ү.Гантулга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бичил уурхай нөхөрлөлийн журмаар анх үйл ажиллагаа явуулах гээд хүнтэй ярьчихсан байсан боловч бүтээгүй. Гэтэл над руу “Ажил хийхдээ бэлдээд байж байгаарай” гэдгийг би “хөрс хуулалт хийгээрэй” гэж буруу ойлгоод ажлаа эхлээд ийм зүйл хийсэн гэв.

 

2.Хохирогч Л.Болормаагийн 2018 оны  01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Ү.Гантулгын байгаль экологид учруулсан 788.656 төгрөгийн хохиролыг буруутай этгээдээс гаргуулан орон нутгийн төсөвт оруулах хүсэлтэй байна ....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

3.Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбилэгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн 01-82 УНЯ улсын дугаартай “Хюньдай” маркийн ачааны авто машиныг Гантулгад 15.000.000 төгрөгөөр өгөхөр тохироод одоогийн байдлаар 10.000.000 төгрөгийг нь авсан байгаа. Үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн. Бид хоёр ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын 2018 оны  01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд Гантулгатай найзалж нөхөрлөөд тодорхой хугацаа өнгөрсөн. Бид хоёр тохиролцоод хоорондоо тооцоогоо дуусгасан юм......” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар  хуудас/

5. Иргэний нэхэмжлэгч Ү.Ганбаярын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганбаяр нь миний төрсөн дүү мах цусны нэг учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас

6.Гэрч Б.Мөнхбатын 2017 оны  12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гантулга миний “Даасон 55” маркийн улаан өнгийн жижиг оврын экскаватор төхөөрөмжийг 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод урьдчилгаа болгож 1.000.000 төгрөгийг нь авсан. Үлдэгдэл мөнгөө аваагүй байсан. Тус техникийн гэрчилгээ бичиг баримт гэж байхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

7.Гэрч Ү.Ганбаярын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Гантулга миний скрупер төхөөрөмжийг надаас түр хугацаагаар авсан байсан. Би тус төхөөрөмжийг нэг хүнээр хийлгэж авсан юм. Тус төхөөрөмжийг авснаас хойш би нэгч удаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй юм. Бичиг баримт гэж байхгүй миний хувьд 58.000.000 төгрөгөөр тус төхөөрөмжийг хийлгэсэн. Дүүдээ худалдсан бэлэглэсэн зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

8.Гэрч Т.Ичинноровын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би ажил үүргийн хуваарийн хувьд бригадын бүхий л ажилд өөрийн хэр хэмжээнд туслах юм. Би 2017 оны 08 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос энэ газарт ирсэн. Ирснээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Намайг 1 сарын 800.000 төгрөгөөр цалинжуулахаар Гантулга ахтай амаар тохиролцож ирээд байгаа. Техникийн хувьд 1 экскаватор, 1 ачааны машин, 1 алт угаах зориулалт бүхий төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулах гэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

9.Гэрч Л.Уранбайгалийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би өөрийн нөхөр Ууганбаярын хамт 2017 оны 06 дугаар сарын 20-ны үед Сэлэнгэ аймгйин ерөө сумын 2-р баг “Ялбаг” гэх газарт Гантулга гэх хүний ашигт малтмал олборлох бригадад тогоочоор ирсэн. 2017 оны 07 сарын 26-ны орой 02 цагийн үед манай бригадынхан баялагтай шороогоо зөөвөрлөж байх үед цагдаа болон мэргэжлийн хяналтын газрынхан ирсэн  ...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38  дугаар хуудас/

10.Гэрч П.Ууганбаярын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2017 оны 05 дугаар сарын дундуур найзууд болох Сүхдалай, Доржбал, Пүрэвхүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг “Ялбаг” гэх газарт ганитулга гэх хүний ашигт малтмал олборлох ажиллагаанд туслахаар цалин хөлс авахаар ирсэн. Миний хувьд Хюньдай маркийн экскаваторын операторчноор, Доржбал 01-82 УНЯ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг жолоодон, Пүрэвхүү туслах ажилтнаар ирсэн. Бид нар 1 сая төгрөгөөр цалинждаг юм. Өнөөдрөөс 10 хоногийн өмнө хөрс хуулалт хийх ажил эхэлсэн. 2 өдрийн турш ажилласан. Хөрс хуулж дуусаны дараа Ерөө сумын байцаагч Айболд ирээд алт угаах төхөөрөмжийг лацдаад явсан. 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед Гантулга бид нар руу утасдаад “хөрс хуулсан газраа байгаа баялагтай шороогоо зөөвөрлөөд алт угаах төхөөрөмжийн хингууд асга” гэсний дагуу 18 машин шороог асгасан. Шөнийн 02 цагийн үед 19 дэх машин шороогоо асгахаар машиндаа шороогоо ачиж байхад аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хүмүүс ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

11.Гэрч Б.Даваажамцын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би Гантулгын ажиллуулдаг ашигт малтмал олборлох бригадад 2017 оны 8 сарын 2-ны өдөр туслах ажилтнаар ирсэн. Бид нар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Ерөнхийдөө техник тоног төхөөрөмжүүдээ засаж янзлах ажил хийж байсан. ....гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

12.Гэрч Э.Пүрэвхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би 2017 оны 05 сарын 20-ны орчим өөрийн найз уганбаяраар дамжуулан Гантулга гэж хүнтэй холбогдож, Сэлэнгэ аймгийн ерөө сумын “Ялбаг” гэх газарт Гантулгын бригадад ирсэн. Намайг сард 1 сая төгрөгөөр цалинжуулна гэсэн. Одоогоор ямар нэгэн цалин хөлс аваагүй. 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 22 цагийн үед 01-82 УНЯ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл болон Хюньдай 2800 маркийн экскаватор зэрэг тоног төхөөрөмжтэйгээр хөрс хуулалт хийж, хуулсан хөрсөө алт угаах төхөөрөмж рүү ачиж хүргэх ажлыг Ууганбаяр бид нар хийж байх үед шөнийн 2 цагийн үед аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хүмүүс ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/

13.Гэрч Э.Пүрэвхүүгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би 2017 оны 05 сарын 20-ны орчим өөрийн найз Ууганбаяраар дамжуулан Гантулга гэж хүнтэй холбогдож, Сэлэнгэ аймгийн ерөө сумын “Ялбаг” гэх газарт Гантулгын бригадад ирсэн. Намайг сард 1 сая төгрөгөөр цалинжуулна гэсэн. Одоогоор ямар нэгэн цалин хөлс аваагүй. 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 22 цагийн үед 01-82 УНЯ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл болон Хюньдай 2800 маркийн экскаватор зэрэг тоног төхөөрөмжтэйгээр хөрс хуулалт хийж, хуулсан хөрсөө алт угаах төхөөрөмж рүү ачиж хүргэх ажлыг Ууганбаяр бид нар хийж байх үед шөнийн 2 цагийн үед аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хүмүүс ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/

14.Гэрч О.Болд-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалттай бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар голын уснаас 50 мертээс дотогш зайд ашигт малтмал олборлох үйл ажиллгаагаа явуулахыг хориглосон байдаг.....гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

15.Гэрч С.Шинэхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....надад Хюньдай 2800 маркийн экскаватор байсан юм түүнийг Гантулга сонирхоод байхаар нь түүнд амаар тохироод 36.000.000 төгрөгөөр худалдахаар болоод өгөөд явуулсан юм. Тухайн үед урьдчилгаа гэж 12.000.000 сая төгрөг өгсөн. Түүний дараа увуу цувуу мөнгийг нь авсаар нийт 29.000.000 төгрөгийг авсан.Үлдэгдэл 7.000.000 төгрөг байгаа ....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/

16.Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №18-05-038/23 дугаартай дүгнэлтэнд:

1.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг” гэдэг газар нь хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.

2. “Ялбаг” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд уг газарт ямарч аж ахуй нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй.

3. Энэхүү асуулга нь 2 дахь асуулгад хамаарагдаж байна.

4. “Ялбаг” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд уг газарт ямарч аж ахуй нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй.

5. Иргэн Ү.Гантулга нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт явуулсан ч голын голидрол өөрчлөөгүй.

6. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх газарт хөрс хуулалтаас үүдэн байгалийн тэнцэл алдагдсан эсэх нь дараагийн асуулгын тооцоогоор гарна.

7.Хууль бус үйл ажиллагаа явуулан олборлолт хийсэн газартаа стандартын дагуу нөхөн сэргээлт хийх шаардлагатай.

8. Ү.Гантулга нь Ерөө сумын “Ялба”г гэдэг газарт хууль бусаар ашигт малтмал явуулснаас байгаль экологид Нийт эзэлхүүн 787.5 м3

Хууль бусаар хөрсөнд учирсан хохирол Нийт 225.6м2 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3 м-р тооцоход 67.68м3 үүний 5 хувь буюу 3.38 м3 ялзмаг үүнийг 1м3 хөрсөнд 60 кг ялзмаг бодис байхаар тооцоход  ялзмагийн нөөц 203 кг болж байна.

203 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.02 х 276=635.35 төгрөг

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу

635.35 х 3=1906.05 төгрөг

Экологи эдийн засгийн үнэлгээ 787.5м3х 450=354,375 төгрөг болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу

354.375 х 2=708.750 төгрөг болно.

Ургамлын сан хөмрөгт учирсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээ:

1.Талбайн нийт зуны өвсний ургац 2600 кг/га

2. Нийт ургац 0.02 х 2600 кг/га =52 кг болж байна.

3. Зах зээлийн үнээр тооцвол 52 х 300= 15600 төгрөг

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д газрын хэвлийд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу

15600 х 5 = 78000 төгрөг болно.

Нийт 1906.05+708.750+78000= 7886656 төгрөг ....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/

12. “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашинтехникийн үнэлгээ, зурагт үзүүлэн  /хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас/

13.Шүүгдэгч Ү.Гантулгын 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн....гэх мэдүүлэг/хавтатс хэргийн 81-83 дугаар хуудас/

13.Шүүгдэгч Ү.Гантулгын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн....Би 2016 оны 10 сарын дундуур Сэлэнгэ аймгйин Ерөө сумын 2-р багийн нутаг “Ялбаг” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор өөрийн эзэмшлийн Хюньдай 2800 маркийн экскаватор нэг ширхэг, Доосан 55 маркийн бага оврын экскаватор нэг ширхэг, алт угаах зориулалт бүхий скрүпер гэх нэртэй төхөөрөмж нэг ширхэг зэрэг тоног төхөөрөмжтэйгээр очсон юм. Түүнээс хойш ашигт малтмал олборлох үйл ажиллгагаа явуулаагүй зогсонги байдалтай байсаар 2017 оны 8 дугаар сарын сүүлээр ашигт малтмал олборлох газарт далан хийгээд байж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот явсан. 2017 оны 07 сарын 26-нд 11 цагийн үед Ууганбаяр над руу утасдаад бид нар хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байтал сэлэнгэ амйгийн мэргэжлийн хяналт болон цагдаагаас хүмүүүс ирээд бид нарын үйл ажиллагааг зогсоож Хюньдай 2800 экскаваторын компюьтерийг хураагаад явсан гэсэн зүйл ярьсан.  Миний хувьд 06 сарын сүүлээр Улаанбаатар хот руу явах үедээ ард үлдсэн ажилчиддаа “ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа бэлтгээд байж бай” гэсэн зүйл хэлээд явсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/

14. 13.Шүүгдэгч Ү.Гантулгын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн....гэх  мэдүүлэг /хавтатс хэргийн 89 дүгээр хуудас/

15.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2--7 дугаар хуудас/

16.Эд мөрийн баримтаар тооцох тухай /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

17.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр  хуудас/

19.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч Ү.Гантулгын холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас , Мандушир овогт Үнэнхүүгийн Гантулгыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Ялбаг” гэх газарт “Хюньдай 2800” загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдан байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Шүүгдэгч Ү.Гантулга нь ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго агуулсан байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Шүүх гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, шинжээчийн дүгнэлтээр “байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн дүгнэлтийг зөв гэж шүүх үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэг үйлдсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн Үнэнхүүгийн Гантулгын гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч Х.Болормаа, иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбилэг, Б.Мөнхбат, Ү.Ганбаяр нар нь шүүгдэгч Ү.Гантулгаас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсний дагуу шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

             Шүүгдэгч Ү.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хуулинд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх буюу хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар тогтоов.

Шүүгдэгч  нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CPU CONTROLLER гэх хажуу талын хэсэгтээ “Р.Лхагвасүрэн” гэсэн бичиглэл бүхий экскаватор төхөөрөмжийн комьпютер 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохоор тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлгүүд, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мандушир овогт Үнэнхүүгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Үнэнхүүгийн Гантулгад  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийг эзэмшиж, ашиглахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан, CPU CONTROLLER гэх хажуу талын хэсэгтээ “Р.Лхагвасүрэн” гэсэн бичиглэл бүхий экскаватор төхөөрөмжийн комьпютер гэх зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ү.Гантулгад буцаан олгосугай.

5.Ялтан Ү.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан нарт шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Ялтанд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар  зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ